Friday, July 29, 2016

Аз жаргалтай хот хөтөлбөр

Нийслэлийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар ээлжит хуралдаан 2016 оны 07 сарын 29-ний өдөр боллоо. Хуралдаанаар “ Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.  Хуралдаанд энэ асуудлыг НИТХ-ын дарга Ц.Сандуй танилцуулав.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохдоо нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч та бүхнээр  хэлэлцүүлж байна гэсэн юм.

Monday, June 6, 2016

Нийслэлийн бүх хороо иргэддээ үнэгүй интернэтээр үйлчилнэ

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас “Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Нийслэлийн 9 дүүргийн 151 хорооны нийт 155 байршилд утасгүй интернэтийн бүс байгуулж, иргэдийг үнэ төлбөргүй интернэтийн сүлжээгээр хангах тус төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий, НИТХ дахь Төсөв, Санхүү, эдийн засгийн хорооны дарга Д.Хүрэлбаатар нар оролцов.

Friday, May 27, 2016

Хороодыг дүрэмтэй болгож байж нийслэл хот өөрийн хуультай болно

Шууд ардчилал хүрээлэн ТББ нь ХБНГУ-ын Конрад Адэнауэрийн Сангийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны Үндсэн дүрмийн төсөл боловсруулах үйл ажиллагааг 2016 оны 5-р сард эхлүүлэв. 4-р хорооны Засаг дарга Т.Туул энэхүү санаачлагыг дэмжиж маш идэвхтэй хамтран зохион байгуулж байна.

Sunday, May 22, 2016

Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-д нэр дэвшигч 45 гишүүнээ танилцууллаа.

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр НИТХ-д нэр дэвшигч 45 гишүүнээ танилцууллаа. Соёлын төв өргөөнд болсон уг ёслолын ажиллагаанд АН-ын 1000 гаруй гишүүд, дэмжигчид оролцсон. Мөн нэр дэвшигчид Нийслэлийн шинэчлэлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлж, мөрийн хөтөлбөртөө гарын үсэг зурлаа.
Түүнчлэн энэ үеэр Нийслэлийн АН-аас НИТХ-д нэр дэвшигчдийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэлээ. Тухайлбал, нэр дэвшигчдийн дундаж нас 45, 90 хувь нь инженер, эдийн засагч мэргэжилтэй аж.

Thursday, May 19, 2016

Д.БАТТУЛГА: Бидний гаргасан бүх шийдвэр нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, бодлого тодорхойлсон олон чухал үйл явдлын суурь болсон.

2012 оны сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хаалтын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд нийслэлийн ИТХ-ын үе үеийн дарга, Тэргүүлэгчид,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар хүндэт зочноор оролцов. Энэхүү хуралдаанд НИТХ-ын дарга Д.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрхэм Төлөөлөгчид өө !
Хүндэт зочид оо! Хатагтай, Ноёд оо !

Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллагын зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид бид хурлын өөрөө удирдах байгууллагынхаа 24 дэх жилийн түүхийн хуудсыг эргүүлж байна. Улаанбаатар хотын түүхэн замналтай харьцуулбал 24 жил бага хугацаа мэт боловч асар хурдацтай хөгжиж байгаа шинэ зууны хөгжлийн хурдаар авч үзвэл чамалхааргүй их хугацаа гэдгийг өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажил үйлс нотлон харуулах биз ээ. 2012 оны сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2012 оны 7 дугаар сарын 9-нд анхны хурлаа хийж байсан тэр цаг мөчөөс хойш тогтмол ажиллагаатай болж,  өнөөдрийг хүртэл  Нийслэлийн ИТХ-ын ээлжит хурал 34 удаа, ээлжит бус хурал 8 удаа хуралдаж нийт 125 асуудлыг хэлэлцэн баталсан байна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид 85 удаа хуралдаж 850 асуудлыг хэлэлцэн баталжээ.

Friday, May 13, 2016

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнөөдөр тохиож байгаа бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд НИТХ-ын АА-ы зохион байгуулагчид, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчны яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг 30 гаруй байгууллагын ажилтнууд мод тарилаа. 975 га талбай бүхий Азидаа хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 55 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд нийт 10 мянга гаруй модтой болжээ.

Wednesday, May 11, 2016

Нийслэлийн супермаркет үйлчилгээний төрлөө нэмлээ

Гаднын улс оронтой харьцуулахад манайд хожуу нэвтэрсэн ч Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв салбаруудаа туршилтаар ажиллуулж эхэлсэн. Цаашид улам боловсронгуй, хялбар, иргэдэд хүртээмжтэй, төрөлжсөн болгох үүднээс хотын баруун хэсэгт буюу Сонгинохайрхан дүүрэгт Драгон төв, урд хэсэг буюу Хан-Уул дүүргийн II хороонд Мишээл төвийн дэргэд хоёр салбар нээж өнгөрсөн сараас туршилтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэгэхдээ Драгон төвийг газрын бирж, Мишээл салбарыг Барилгын нэгдсэн төв болгохоор зорьж буй. Тодруулбал, эдгээр чиглэлээр бүрэн мэдээлэл үйлчилгээг тус салбаруудаас авч болно гэсэн үг.

Sunday, May 8, 2016

Б.Ганбаяр: Ялалтын хөшөө бүтээхэд монгол хүн бүрийн өмнөөс 100 төгрөг өгсөн гэж бэлгэшээдэг

С.УЯНГА
Ялалтын 70 жилийн ойгоор дайны хүнд жилүүдэд монгол морины оруулсан хувь нэмрийг үнэлж, алдаршуулсан хөшөө бүтээж ОХУ-д сүндэрлүүлсэн түүхэн үйл явдлыг уншигчид санаж байгаа байх. Монгол морины алдрыг магтан дуулсан түүхэн дурсгалт хөшөөг бүтээсэн Монгол Глобал компанийн захирал Б.Ганбаяртай аугаа их ялалтын ойг тохиолдуулан ярилаа.
-Хөшөөг бүтээх санаа танд хэрхэн төрсөн бэ?

Monday, May 2, 2016

Иргэдийн төлөөлөгчид тэнгэрээс буугаагүй

Нийтлэлч
Л.Ганчимэг
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг үг, энэ нэр томьёо биднээс яагаад тийм хол санагддаг юм бол. Уг нь ард түмэн бидний төр, нийгмийг удирдахад оролцдог гол хэлбэр, бүрэлдэхүүн хэсэг нь ИТХ билээ. Гэтэл өөрсдийнхөө дуу хоолой, хүсэл зориг хийгээд эрх ашгийг төрийн удирдлагын түвшинд төлөөлөх хамгийн ойрын түншээ төдийлөн ойшоодоггүй. Орон нутгийн сонгуулиар хэнд саналаа өгснөө босго даваад мартчихдаг бид аймаг, нийслэл, дүүргийн маань ИТХ-д хэдэн төлөөлөгч байдаг, тэд яг юу хийдгийг бараг мэдэхгүй.
Тэгсэн хэрнээ УИХ-ын сонгуулийн түүхийг бол хэдэн үеэр нь хүүрнэн өгүүлэх жишээний. Үүнд хоёр шалтгаан байх шиг. Юуны өмнө ИТХ ажлаа хангалттай хэмжээнд хийж чадахгүй байна. Хоёрдугаарт, нутгийн өөрөө удирдах ёсны мөн чанарыг ардчилалтай золгоод 26 жил (Энэ тухай шинэ Үндсэн хуулиар тунхагласнаас хойш 24 жил) болж буй монголчууд бид гүйцэд таниагүй явж ирснээс үүдэлтэй гэж тайлбарлаж болмоор санагдана. Тиймээс ИТХ-ын (Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хөгжүүлэх зарчим) ажил манайд хэрхэн явагдаж ирсэн тухай нийслэлийн ИТХ-аар жишээлэн тайлбарлая.

Friday, April 22, 2016

5ive tones – live concert

Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан хөгжим ангийн уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтыг 2016 оны 4-р сарын 22/23-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаас үзэгчдэд толилууллаа.
Их хотын залуус хөгжим гэдэг ямар агуу зүйл вэ гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүллээ. Ардын урлаг, сонгодог болон цахилгаан хөгжмийн төгс хослолыг бүрэн утгаар нь үзэгчидэд толилуулав. Суудал дээрээ тогтож чадахгүй өндөлзөн алга нижигнүүлэн таших үзэгчид, хөг хэмнэл дээд цэгтээ хүрсэн хөгжимчид бүгд нэг цогц болж чадсан юм.

Thursday, April 21, 2016

Trees for the Earth

"Та аль улсын иргэн, ямар хэл соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, үзэл бодолтой зэргээс үл хамааран хүн төролхтөнийг нэгтгэж байгаа зүйл бол бид Дэлхий хэмээх гариг дээр нэгэн цаг үед хүмүүний биеийг олон оршин байна. Бидний амьдарч байгаа эх дэлхийд маань өнөөдөр аюул тулгараад байна. Хүн төрөлхтөний, бидний өдөр тутамдаа хийж байгаа болчимгүй үйлдлүүдээс болон эх дэлхий маань усгүй, агааргүй, дааж давамгүй хог новшиндоо дарагдан, амьд организмыг тэтгэж байгаа эх ундаргуудаа устгаж байна. Нэгэнт бий болгон учруулсан хор уршиг нь нөхөн сэргээгдэх боломжгүй болсоор. Тэгвэл бид амьдарч байгаа гэр миньболсон эхдэлхийнхээ ирээдүйн төлөө, хайрлан хамгаалахын төлөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрийн дуу хоолойг нэгтгэн илүү их хор уршиг тарихгүйн төлөө тэмцэх хэрэгтэй болоод байна" гэсэн уриа, зорилготойгоор "Олон улсын эх дэлхийн өдөр"-ийг өнөөдрийг хүртэл тэмдэглэн өнгөрөөж байна.

Wednesday, April 20, 2016

С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-нд С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай. Энэ дагуу түүнтэй хамтарч ажиллаж байсан журмын нөхөд нь өчигдөр тус хөшөөнд цэцэг өргөлөө.

Tuesday, April 19, 2016

Туркийн кино өдрүүд

Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 22-29-нд зохион байгуулах Туркийн соёлын өдрүүдийн талаар мэдээлэл өглөө. Гурав дахь удаагаа болж буй соёлын өдрүүд Элчин сайд Мурат Карагөз тавдугаар сургуулийн сурагчдыг хүлээн авснаар эхлэх бөгөөд нийслэлийн таван сургуулийн сурагчид оролцсон Олон улсын хүүхдийн баярын өдөрт зориулсан тоглолтоор үргэлжилнэ. Мөн энэ орой гар зураг, зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулахаас гадна Өнөр бүл асрамжийн газарт гарын бэлэг гардуулж энэ өдрийг хүүхэд багачуудтайгаа хамтран тэмдэглэх юм.

Thursday, April 14, 2016

Туркийн соёлын өдрүүд 22-нд эхэлнэ

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 22-29-нд Туркийн соёлын өдрүүдийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Бүгд Найрамдах Турк Улсыг үүсгэн байгуулагч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр соёлын өдрүүд эхлэх бөгөөд үүний дараа гар зураг, зохион бичлэгийн уралдаанд гүрүүлсэн сурагчдад шагнал гардуулах юм. Мөн Өнөр бүл асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзаж гарын бэлэг гардуулна. Туркийн соёлын өдрүүдийн үеэр зохиогддог сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг нь яалт ч үгүй кино долоо хоног байдаг.

Wednesday, April 6, 2016

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зуслангийн бүсэд амьдарч буй иргэд газраа өмчлөх боломжтой боллоо


Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газартай хамтран зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нар оролцлоо.

Tuesday, April 5, 2016

Тайван хороо - Таны оролцоо аян

Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй Амар тайван Чингэлтэй хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оноос эхлэн 'Тайван хороо - Таны оролцоо" аяныг зохион байгуулж байгаа аж. Уг аян өнгөрсөн сард тус дүүргийн 16 дугаар хороонд нээлтээ хийсэн бол өчигдөр сарын ажлаа дүгнэж хаалтаа хийлээ. Уг аяны гол зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвхи санаачилга, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах, албан байгууллага, аж ахуй нэгжийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, иргэн бүрийн амар тайван аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бий болгоход оршиж байгаа ажээ.

Sunday, April 3, 2016

Friday, March 11, 2016

Хот хариуцлагагүй компаниудын гэрээг цуцаллаа

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар гэгдэх хуучин байрны зарим оршин суугчид, УИХ-ын гишүүн Л.Болдын хамт өчигдөр Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралд ирж оролцлоо.
Тэд ийнхүү олноороо ирж оролцох болсон нь дахин төлөвлөлтийн тендерт шалгарсан зарим компаниуд товлосон хугацаандаа ажлаа хийгээгүйгээс тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүндээ хандсан аж.

Турк улс Монголд нүүрс тарааж тусалж байна

Турк Улс нь Турк-Монголын Боловсрол, соёл, найрамдлын нийгэмлэгээр дамжуулан Монголын ард түмэнд 400 тонн нүүрс тараах тусламжийн аяныг зохион байгуулж байна.
Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Туркийн боловсрол соёл найрамдлын холбоо ТББ хамтран Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд 100 тонн нүүрс бэлэглэлээ. Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагез оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ Монгол, Турк хоёр улсын эртний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд бид нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нүүрсний тусламж үзүүлж байгаадаа баяртай байна. Тус дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран эмзэг бүлгийн өрхүүдийг хамруулж чадсанаараа энэ удаагийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нүдээ олсон арга хэмжээ боллоо гэдгийг онцлон хэллээ.
Үүний хариуд нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц. Батхүү Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг монгол ардын зүйр үг байдаг. Тэр ч утгаараа хаврын урт өдрүүдэд Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаа Туркийн ард түмэнд талархаж байна гэв.
Дээрх нийгэмлэг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий болон Ховд аймгуудад дээрх тусламжийн аяныг үргэлжлүүлэх юм байна.

Tuesday, March 8, 2016

НИТХ-ын тухай Сайн мэдээ

Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд
Хурлын ажлын албаны дарга
Б.Энхболд

Friday, March 4, 2016

Ил тод, нээлттэй Улаанбаатар форумын илтгэл

Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээллийн үүрэг
Б.Галаарид
МСНЭ-ийн Ерөнхийлөгч
НИТХ-ын дарга эрхэм хүндэт Д.Баттулга, Улаанбаатар хотын Засаг дарга эрхэм хүндэт Э.Бат-Үүл болон “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумд оролцохоор хуран цугласан эрхэм зочид та бүхний түмэн амгаланг айлтгая!
Монголд үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ойн халуун мэндийг та бүхэнд болон нийт монголчууддаа хүргэе! Манай салбарын түүхэн дэх энэхүү чухал өдрийг тохиолдуулан “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг хамтран зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлье.

Ил тод Нээлттэй Улаанбаатар 1000 сэтгүүлчийн форум

Эрхэм сэтгүүлчид ээ
Та бүхэндээ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 103 ойн халуун мэндийг дэвшүүлье.
Нийслэлийн удирдлагын баг ажлаа төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгож, аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах зорилт тавьж, Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай захирамж гаргаснаар эхэлж байсан. Энэ нь нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрт иргэд анх удаа өөрсдөө хяналт тавих, санал бодлоо тусгах, мэдээлэл авах боломжтой болсноос гадна нээлттэй мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд олгосон юм.

Нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих эрхийн үнэмлэх олгох ажил

Нийслэлийн нийтийн тээвэрт цахим төлбөрийн системийг өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нэвтрүүлж, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчиход нь зориулж НИТХ-аас баталсан журмын дагуу цахим төлбөрийн карт олгож байгаа юм. Нийслэлийн төвийн 6 дүүрэгт энэхүү журам хэрэгжиж байгаа ч алслагдсан дүүргүүдэд хэд хэдэн тодорхой шалтгааны улмаас журам бүрэн хэрэгжээгүй байна.

Thursday, February 25, 2016

John Kerry компьютерээ ашигладаггүй гэнэ.

   Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн дарга байхдаа хувийн цахим шуудангийн хаягаа албаны харилцаандаа ашиглаж байсан, эсэхийг түүний хуучин болон одоогийн туслахуудыг байцаах замаар тодруулахыг Америкийн Холбооны шүүх зөвшөөрч, тогтоол гаргасан байна. Хиллари Клинтоны архивыг ил болгож, түүний хамгийн ойрын туслахаар олон жил ажиллаж буй Хьюма Абединийг сайн шалгахыг шаардсан олон нийтийн Judicial Watch байгууллагын нэхэмжлэлийг ёсоор болгох хүрээнд шүүгч Эммет Салливан ийм шийдвэр гаргажээ. Тэрбээр олон түмэн аливааг мэдэх эрхтэй хэмээн хэлсэн байна. Баримтуудыг судалж, илчлэх төлөвлөгөөгөө ирэх дөрөвдүгээр сард танилцуулахыг бас үүрэг болгожээ.

Thursday, February 18, 2016

Гүн эмгэнэл

Анкарад болсон эмгэнэлт үйл явдалд холбогдуулан хохирогчдын гэр бүлд Нийслэлийн Иргэний Танхим гүн эмнэгэл илэрхийлж байна.
The Cityhall of Ulaanbaatar City council Mongolia, wishes to express deepest sympathy and condolences to the families of victims of terrost attacks in Ankara.

Tuesday, February 16, 2016

Deliberative Dеmосгасу - Зөвлөлдөх Ардчилал

УИХ-ын гишүүн асан, улс төр судлаач Г.Занданшатартай "Зөвлөлдөх ардчилал" сэдвийн хүрээнд ярилцлаа.  
-Зөвлөлдөх ардчиллын тухай сүүлийн үед их ярих боллоо. Энэ талаар багагүй судалсан хүний хувьд та зөвлөлдөх ардчиллын гол үнэт зүйл, ач холбогдлын талаар тодруулж ярихгүй юү?

Thursday, February 4, 2016

Ц.Элбэгдорж: Байнга төвийг сахих гэдэг нь Монголын уламжлалт бодлогоос урган гарч байгаа зөв бодлого юм

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр “Еagle” телевизийн “Онцлох сэдэв” хэмээх шинэ нэвтрүүлгийн анхны дугаарын зочноор оролцож Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын талаар ярилцлаа.
Уг нэвтрүүлэгт УИХ, Засгийн газрын зарим гишүүд, ГХЯ, Гадаад хэргийн үе үеийн сайд нар, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их засаг их сургууль, Үндэсний тагнуулын академи, Стратеги судалгааны хүрээлэн, Геополитикийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг батлан хамгаалах, гадаад харилцааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн төлөөлөл, олон улс, стратеги судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид уригдан оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын асуудлаар тайлбарлан ярихын зэрэгцээ нэвтрүүлгийн хөтлөгчид болон оролцогчдын асуултад хариулсан юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: -Та бүхний түмэн амгаланг айлтгая. УИХ-д Монгол Улсын байнга төвийг сахих бодлогын тухай хуулийн төсөл өргөн бариад байна. Хуулийн төсөл 3 бүлэг, 11 зүйлтэй. Гурван хуудсанд багтсан маш товчхон хуулийн төсөл байгаа юм. Үүнийг www.president.mn  сайтын “Хуулийн төсөл” гэсэн хэсгээс харж, судлаачид, оюутнууд, мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүмүүс, иргэд үзэх боломжтой.

Friday, January 29, 2016

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн 45 тойрог байгуулахаар тогтоолоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлд сонгуулийн тойрог байгуулж мандат хуваариалах тухай асуудлыг хэлэлцэн батлав.
НИТХ-ын дарга Д.Баттулга энэхүү асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан. Тэрээр Орон нутгийн сонгуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45төлөөлөгчийг сонгоно. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас батлан гаргасан Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан санал авах өдрөөс 150-иас доошгүй  хоногийн өмнө аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна” гэж заасан байдаг . Мөн  Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байхаар хуульчилсан. Урьд жилүүдэд болж байсан ээлжит сонгуулийн жишгээр сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдөр гэж тооцвол энэ удаагийн сонгуулийн тойргийг 2016 оны 2-р сарын 1-ний өдрөөс өмнө байгуулах шаардлагатай. Тиймээс хуульд нийцүүлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийг сонгох сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, хамрах нутаг дэвсгэрийн хувиар, байршлыг тогтоосон тогтоолын төслийг хамтад нь танилцуулж байна гэсэн юм.

Monday, January 11, 2016

Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэдийн ярилцлага

Нийслэлийн иргэний танхимд гэр хорооллыг дахин төлөвлөх, газар шинэчлэн зохион байгуулах асуудлаар Нийслэлийн Хот Байгуулалт Хөрөнгө Оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын орлогч дарга М.Гантулга, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл - Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга А.Лхагвадорж нар Баянзүрх дүүргийн 14-р хорооны дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгууллаа.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл