УИХ-ын гишүүн асан, улс төр судлаач Г.Занданшатартай "Зөвлөлдөх ардчилал" сэдвийн хүрээнд ярилцлаа.
-Зөвлөлдөх ардчиллын тухай сүүлийн үед их ярих боллоо. Энэ талаар багагүй судалсан хүний хувьд та зөвлөлдөх ардчиллын гол үнэт зүйл, ач холбогдлын талаар тодруулж ярихгүй юү?

-Ардчилал бидэнд “Бид ард түмэн” гэж хэлэх дуу хоолой болж өгдөг. Хүн бүрт шүү. Гэхдээ тэрхүү хүн болгоны дуу хоолой шийдвэр гаргах төвшинд хүрч байна уу, мөн хүн болгоны хүссэн ардын засаглал тогтож байна уу гэвэл тун эргэлзээтэй. Ардчилал гэдэг үгийн хувьд ардын засаглал буюу хүний хүсэл зоригоор засаглал тогтоохыг хэлж байгаа юм. Дэлхий нийтээр ийн нэрлэдэг. Гэхдээ нэгэнтээ хэрэглээд тогтсон үг ч яахав, үндсэн утгыг нь алдагдуулахгүй байхсан. Энэ бол хэн нэгний удирдлаганд байдаг, хаант засаглал биш. Ард түмний засаглал. Харамсалтай нь ард түмний хүсэл, санаагаар асуудлууд шийдэгдэхгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй шууд холбоотой. Тиймээс миний хувьд Монголын ардчилал зөв замаар явж байна уу гэдгийг тодорхойлохын тулд бусад хөгжиж байгаа улс орны болон хөгжингүй орнуудын ардчиллын загвартай харьцуулсан судалгаа хийсэн юм. Тэр дундаа Азийн найман улсын ардчиллын хөгжлийн загварыг харьцуулсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Судалгаа хийх явцад юу ажиглагдсан гэхээр, манай улсад ерөөсөө ашиг сонирхлын бүлэглэлүүдийн засаглал тогтоод байна. Ингэж тогтсон ашиг сонирхлын бүлэглэлүүдийн хоорондын зөрчлөөс болж хамгийн чухал гэсэн томоохон шийдвэрүүд гацаанд орох, буруу хэрэгжих жишээтэй. Тэгэхээр үүнийг арилгах хамгийн зөв арга нь зөвлөлдөх ардчилал юм.
-Тэгэхээр Монголын ардчилал буруу замаар явж байна гэсэн үг үү. Төлөөллийн ардчилалтай шүү дээ?
-Монголын ардчилал буруу замаар явж байна гэж хэлэхээсээ илүү бартаатай замыг сонгож яваад байна гэж хэлбэл зохино. Ер нь ардчилал, хөгжил гэдэг бол арга зам юм. Түүнээс хүрэх цэг биш. Харин тэр цэгт хүрэхийн тулд олон арга замыг улс орнууд ашиглаж байна. Зарим нь шулуун харгис, зарим нь тойруу, бартаатай.
-Хамгийн зөв зам нь зөвлөлдөх ардчилал уу?
-Би тэгж үзэж байгаа. Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцүүлж, хариуцлагатай засаглалыг хөгжүүлэхийн тулд ардчиллын гажуудлыг засахгүйгээр хямралаас гарч чадахгүй. Ардчиллын гажуудлыг засч улс орноо хөгжүүлэх зам мөрөө тодруулахын тулд бүгдээр хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэсэн зарчмаар ажиллах учиртай. Тиймээс олон улсад амжилттай хэрэгжиж буй зөвлөлдөх ардчиллыг нэвтрүүлэх нь ардчиллын хямрал, Тавантолгойн хэрүүлийн алим, Үндсэн хуулийн маргаан зэрэг бусад асуудлыг шийдвэрлэх үндсэн арга зам болно.
-Гол буруутан нь ашиг сонирхлын зөрчилтэй бүлэглэлүүд, тэдний гаргаж байгаа шийдвэрүүд байх нь ээ?
-Монгол Улсын өнөөдрийг ч, ирээдүйн хөгжлийн бодлогыг ч монголчууд, иргэд л тодорхойлох учиртай. Гэтэл өнөөдөр Монголд ардын засаг биш фракц бүлэглэлийн засаг, мөнгөн харилцааны засаг тогтчихоод байна. Төлөөллийн ардчилал нь ард түмнийг төлөөлж засаглах үүргээ биелүүлэхгүй байна. Харин өнгө мөнгө, сонгуулийн луйвар санал худалдаж авах замаар ихэвчлэн бүрдсэн фракц бүлэглэлийн үзэл санаагүй нэгдэл боллоо. Төлөөллийн ардчилал болохгүй байна гэж ойлгоод уу эсвэл зүгээр шоу болов уу, шууд ардчилал иргэдийн оролцоо гэж баахан сурталдсан ч нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж байна. Учир нь, төлөөллийн ардчилал, шууд ардчилал хоёр нь харилцан нэг нь нөгөөгөө үгүйсгэдэг учир зэрэгцэн, хослон орших боломжгүй юм. Харин зөвлөлдөх ардчилал бол алинтай нь ч хослон хэрэгжих боломжтой.
-Төлөөллийн ардчилал үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэж судлаачид их ярих болсон байна?
-Тийм. Үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нэг л жишээ хэлье. Монгол Улс Тавантолгойн асуудлаа шийдчихсэн байсан бол өнөөдрийн хямрал нүүрлэхгүй байх байлаа. Төмөр зам, Оюутолгойн асуудал ч үүнд хамаатай. Ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргалаа гээд л тэрхүү бүлэглэлүүд нэг нэгэндээ тээг тавиад байна шүү дээ. Харин ашиг сонирхлын бус нийтийн эрх ашгийн төлөө ард иргэд цуглаад зөвлөлдөөд, асуудлаа гаргаад шийдвэл зөв замаар явна. Гэхдээ ард иргэд сэтгэл хөдлөлөөр хандах бус мэдээлэл авч, байгаль орчин, эдийн засаг, хөдөө аж ахуй гээд бүх талаас нь шүүн тунгаах хэрэгтэй. Ингэснээр иргэд итгэл үнэмшил, мэдлэг, мэдээлэлтэй болно. Орон нутагт ч хэрэглэж болно шүү дээ. Төсвийн мөнгөөр юу хийх вэ гээд ард иргэд нь тал талаас нь ярилцаж, зөвлөлдөөд шийдвэр гаргаж болно. Дарга нарын гаргаж байгаа шийдвэр ашиг сонирхлын зөрчилтэй байх өндөр магадлалтай байдаг. Харин ард иргэд өөрсдийнхөө болоод улс эх орныхоо төлөө зөв шийдвэр гаргадаг.
-Оны өмнө санамсаргүй байдлаар тодорхой тооны иргэдийг цуглуулж, Төрийн ордонд зөвлөлдөх санал асуулга, уулзалт зохион байгуулсан. Энэ бол сая таны ярьсан зүйл. Тус зөвлөгөөний үр дүн ямар байв. Мөн ямар дүгнэлт хийсэн бэ?
-Энэ зөвлөгөөний дүгнэлтээс нэг зүйл маш тодорхой болж, оролцогчид сэтгэл хангалуун буцсан. Оролцогчид сургаар юм уу, хэн нэгний ярьснаар бус судалгаатай, баримттай мэдээлэллээр хангагдаж асуудлыг шийдвэрлэхэд оролцсон юм. Энэ бол хамгийн зөв шийдэл. Ард түмэн маш ухаантай гэдгийг нотолсон. Зарим хүн ард иргэд инженерингийн нарийн төслүүдийг яаж мэддэг юм гэж ярьдаг. Гэхдээ тийм биш гэдгийг бүгд харсан. Хүмүүсийг олон талын зөв мэдээллээр хангаж өгвөл дарга нараас илүү шийдвэр гаргадаг юм байна.
-Улаанбаатарт метро барих төслийг хүмүүс дэмжиж байсан. Гэтэл зөвлөлдсөний дараа байдал эсрэгээрээ эргэсэн гэсэн?
-Тийм. Хоёр их наяд 800 сая төгрөгийн өртөгтэй метро барих шаардлага байна уу гэж хүмүүс үзсэн. Эдийн засаг хүнд байхад нэмээд ийм их мөнгөний өрөнд орж болохгүй гээд улс орныхоо төлөө санаа зовж байгаагаа тус зөвлөгөөнд оролцсон иргэд илэрхийлж байсан. Ингээд метро барих тэрхүү төсөл ухарсан. Өмнө нь хотод санал асуулга явуулахад 90 хувь нь дэмжиж байсан шүү дээ. Харин хотын төвлөрлийг сааруулах, ажлын байр бий болгох төслүүдийг маш ихээр дэмжиж байсан гэдгийг хэлье.
-Тэгэхээр мэдээлэл маш чухал гэдгийг таны ярианаас ойлголоо. Тэгвэл нийт ард түмэнд зөв, үнэн мэдээллийг хэрхэн, яаж хүргэх юм бэ?
-Ардчилал төгс байвал хүмүүс маш сайн мэдээлэлтэй байх ёстой. Гэтэл гурван сая иргэнийг бүгдийг нь мэдээлэлтэй болгож болох уу. Ардчиллын хүндрэлийн нэг нь энэ. Хүн болгоныг жишээ нь, Тавантолгойн асуудлаар эксперт болгож болохгүй шүү дээ. Мөн хүн болгоныг сонирхдоггүй зүйлд нь татаж оролцуулж болохгүй. Нөгөө нэг хүндрэл нь бие тоох хандлагатай төстэй зүйл. Тодруулбал, хүн өөрөө мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг. АНУ-ын нэгэн эрдэмтэн үүнийг санал асуулгаар баталсан байдаг. Яаж гэхээр огт байдаггүй “Клинтоны баталсан олон нийтийн харилцааны тухай хуулийг та дэмжиж байна уу” гэж иргэдээс асуусан байдаг. Гэтэл огт байдаггүй хуулийг санал асуулгад оролцсон иргэдийн 40 гаруй хувь нь эсэргүүцэж байна гэсэн бол мөн 40 гаруй хувь нь дэмжиж байна хэмээн хариулсан байдаг. Тэгэхээр мэдээлэл бол маш чухал. Харин гурван сая хүнийг нэг өрөөнд цуглуулаад зөвлөлдөе гэдэг бол боломжгүй зүйл. Гэхдээ шийдэх арга бий. Тодруулбал, төлөөлж чадахуйц хүмүүсийг математик, статистикийн арга буюу санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгож зөвлөлдөх ёстой.
-Огт сонирхдоггүй хүн сонгогдчихвол яах вэ?
-Огт сонирхдоггүй хүн энэ зөвлөгөөнд оролцсоны дараа маш сонирхолтой болсон тохиолдол их бий.
-Зөвлөлдөх ардчилал нийгмийн шаардлагаар өөрөө бий болдог зүйл үү. Эсвэл түүнийг бид бий болгох ёстой юм уу?
-Бүр нарийн авч үзвэл зөвлөлдөх ардчилал нь 2000 жилийн тэртээ Эртний Афинд үүссэн байдаг. Тухайн үед сугалааны аргаар 500-гийн зөвлөл гэдгийг бий болгож, шүүхийн асуудлыг хэлэлцдэг байсан байна. Энэ бол түүхэн нөхцлөөр бий болж байсан байдаг. Өнөөдрийн хувьд ялгаагүй түүхэн шаардлага бий болчихоод байна гэж үзэж байна. Манай орны хувьд парламент нь 76-хан гишүүнтэй шүү дээ. 76-хан хүн ямар нэгэн гадна, дотнын нөлөөнд автах өндөр магадлалтай. Түүнийгээ дагаад ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гардаг.
-Зөвлөлдөх ардчиллыг төлөвшүүлэхийн тулд засаглалын асуудлыг хөндөх ёстой байх?
-Засаглалаа солих зайлшгүй шаардлагатай гэж хэлэхгүй. Зөвлөлдөх ардчилал нь шууд болон төлөөллийн ардчилалтай хослоод хэрэгжиж болдог.
-Та зөвлөлдөх ардчиллыг маш амжилттай ашиглаж буй улс орныг дурдаач?
-22 орон амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ дундаас хамгийн сонирхолтой жишээ гэвэл БНХАУ-ыг хэлж болно. Хятад улс бол зөвлөлдөх ардчиллыг үнэт зүйлээ болгож, Си Зиньпин дарга нь хүртэл гурван ч удаа дэмжиж үг хэлсэн байдаг. Хятадын коммунист нам мөн дотроо зөвлөлдөх ардчиллын механизмуудыг идэвхтэй өрнүүлж байна.
-Зөвлөлдөх ардчилалд сул тал гэж байдаг уу. Юу гэж асуух гээд байна гэхээр, энэ нь хариуцлагаас зугтах арга болчих вий гэсэн болгоомжлол байна. Өөрөөр хэлбэл, зөвлөлдөх ардчилал бэхжээгүй манай орны хувьд жишээлбэл, улстөрчид мөрийн хөтөлбөртөө тусгаад хийж чадаагүй зүйлээ, иргэдтэйгээ зөвлөлдсөн гэх нэр бариад хариуцлагаас цэвэрхэн бултах тохиолдол гарч болзошгүй байх?
-Яг одоогийн нөхцөлд бол манай улсад өөрийн тань хэлээд байгаа шиг асуудал гарч магадгүй. Гэхдээ тухайн улстөрч амлалтаа ард иргэдтэйгээ зөвлөлдөж сурах юм бол цаашдаа олон эерэг зүйлийг дагуулна.

No comments:
Post a Comment