Sunday, May 8, 2016

Б.Ганбаяр: Ялалтын хөшөө бүтээхэд монгол хүн бүрийн өмнөөс 100 төгрөг өгсөн гэж бэлгэшээдэг

С.УЯНГА
Ялалтын 70 жилийн ойгоор дайны хүнд жилүүдэд монгол морины оруулсан хувь нэмрийг үнэлж, алдаршуулсан хөшөө бүтээж ОХУ-д сүндэрлүүлсэн түүхэн үйл явдлыг уншигчид санаж байгаа байх. Монгол морины алдрыг магтан дуулсан түүхэн дурсгалт хөшөөг бүтээсэн Монгол Глобал компанийн захирал Б.Ганбаяртай аугаа их ялалтын ойг тохиолдуулан ярилаа.
-Хөшөөг бүтээх санаа танд хэрхэн төрсөн бэ?
-Би болон миний дээд үеийнхэн социализмын үед төрж өссөн учраас хойд хөрш, ЗХУ хэмээх ганцхан зүйл бидний ой ухаанд бат суусан юм шиг байгаа юм. Ялалтын баяр бол тэр их цус урсгасан дайны хүнд жилүүдийг хамтдаа туулсан ОХУ, манай хоёрын хамтарч тэмдэглэх хамгийн том баяр. Энэ түүхийг сүүлийн үед залуучууд мартаад мөн 70 жилийн өмнө манай хоёр улс ямар харилцаатай байсан, ОХУ-д монголчууд хэрхэн ханддаг байсан тэр сэтгэлгээг сэргээж залуучууддаа үлгэр дууриал үзүүлж түүхээ зөв талаас нь харж байх ёстойг чухалчилсан. Урьдын тэр сайхан харилцаагаа бид хоёр хөрштэйгээ үргэлжлүүлэх хэрэгтэй. Хэдийгээр хөшөө бөсгөх бүх хөрөнгийг би гаргасан ч түүх түүхээрээ үлдэх ёстой. Дэлхийн II дайны үед хойд хөршид монголчууд хамгийн их тусалсан. Эд материалдаа гол биш. Сэтгэл санааны тус дэм хамгийн чухал. Дээр нь би Москва хотод 12 жил бизнес хийж амьдарсан. Тиймээс Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмнийг төлөөлүүлэн бэлэг бэлдье гэж бодсон юм. Миний хувьд энэ сайхан түүх өгүүлсэн, найрамдалт харилцааны илэрхийлэл болсон морины хөшөөг бүтээх санаа ялалтын баяраас бараг дөрвөн сарын өмнө төрсөн. Тэгээд санхүүгээ цуглуулаад хөшөөгөө хийлгэсэн. Найман тонн жинтэй цэвэр хүрлээр хийгдсэн 11 метр урт хөшөөг Монголд хийх үйлдвэр хараахан байгаагүй учраас Бээжинд захиалж хийлгэж машинаар тээвэрлэж авчирсан юм.
-Эдийн засаг хямралтай байхад их хөрөнгө мөнгө зардал чирэгдэл шаардсан ажил хийх хүндхэн байсан байх. Хөшөөг хэн гэдэг дархан урласан бэ?
-Хэдийгээр эдийн засаг хямралтай байгаа ч гараа хумхиж суулгүй ах дүү нартаа яаж туслах вэ гэсэн сэтгэлээр өөрийн хувь нэмрээ оруулсандаа баяртай байгаа. Олон хүний бие сэтгэлийг шингээх зорилгод маань Улсын баатар Ж.Гүррагчаа, Болдбаатар гээд манай найз, хөшөөг хийсэн архитектур Очирболд гэж залуу тусалсан. Тээвэрлэж Москва руу авч явах ажил их хэцүү юм билээ. Тиймээс Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов нарт хүсэлт гаргахад уриалгахан дэмжсэн. Улаанбаатар төмөр замынхан Москва хүртэл тээвэрлэх зардал болон хөшөөний санхүүжилтэд 35 сая төфөгөөр тусалсан.
Хөшөөний нийт өртөг 400 орчим сая төгрөг болсон. Би ямар ч байсан энэ бэлгийг бүтээхэд Монголын ард түмний хүн бүрийн өмнөөс 100 төгрөг өгсөн юм байна гэж омогшиж байгаа. Мөн хөшөөг хийсэн хоёр дахь том хүсэл эрмэлзэл бол аавынхаа хүслийг биелүүлж байгаа хэрэг. Би жирийн нэг жолооч айлын хүүхэд. Манай аав цэрэгт явах хүртлээ Завхан аймгийн Сонгино суманд улаач хийж байсан. Миний аав моринд хайртай, намайг уяач болгох сонирхолтой байсан учраас аавынхаа хүслийг биелүүлж явдаг. Хэдийгээр хотын хүүхэд ч гэсэн морь малд ойрхон байж өөрийгөө уяач гэж цоллуулж, жил бүр наадмаар айраг түрүү авсан унаач хүүхдүүдэд байгууллагынхаа өмнөөс сая төгрөгийн хадгаламж нээлгэж 45 сая төгрөгийг бай шагналд зарцуулдаг.
-Хөшөөний утга учир бэлгэдэл, загварыг хэрхэн гаргасан бэ?
-Хөшөөг хийхэд нэлээд их ярилцсан. Тэгээд хамгийн гол нь монгол адууг гаргах ёстой юм байна гэж бодсон. Монгол адууг монгол хүн л урлах ёстой гэдэг үүднээс хөшөөгөө Дорнод аймгийн Очирболд гэдэг залуугаар сарын турш Бээжинд хийлгэсэн. Монголчууд хос морийг бэлгэшээж эртнээс хол замд хос морь сэлгэж унадаг байсан учраас их буу чирч бартаат замаар зүтгэж яваа хоёр монгол морины хөшөөг хийлгэсэн. Мөн хүмүүс морийг нь унаж зургаа авахуулах боломжтойгоор, хүмүүстэй харилцаатай байх талаас нь бодолцсон. Энэ талаар Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайд И. К.Азизовтой зөвлөлдөхөд 'Оросын ард түмэн монголчуудад, тэр дундаа монгол адуунд зориулж үүнийг хийх ёстой байсан юм. Гэхдээ Монголын жирийн нэг бизнесмэн сэтгээд хийсэнд маш их баярлаж байна" гэж хэлж байсан. Түүхтэй холбоотой асуудал дээр оросууд их шүүмжлэлтэй ханддаг учраас хөшөөнийхөө эскизийг үзүүлж ганц хоёр зүйл өөрчилсөн.
-Ялалтын ой энэ өдрүүдэд тохиож байна. Хос морины хөшөө зогсоолдоо байршсан уу?
-Монголын ард түмэн дайны жилүүдэд 500 мянган агт мориор тусалж байсан юм билээ. Түүх харахад 80 мянгыг бэлэглэсэн байдаг. Таван зуун мянган адууг цуваанд оруулаад үзвэл 2000 км урт үргэлжилнэ. Адууны биеийн урт 2.30- 2.50 м байдаг гээд болохоор цувааны сүүл нь Сүхбаатарын талбайд байхад толгой хэсэг нь ОХУ-ын Красноярск хотод байна гэсэн үг шүү дээ. Бөмбөгдөгч онгоц ирэхэд монгол морьд цэргүүдээсээ түрүүлж мэдээд нуувч руугаа гүйгээд орчихдог байсан гэдэг. Тэгэхээр цэргүүд дагаад нуувчиндаа ордог байсан гэж бодохоор олон хүний амийг аварсан байгаа юм. Ялалтын 50 жилийн ойгоор байгуулсан ОХУ-ын нийслэл Москва хотын Поклонная гора дахь музейн цогцолборт байрлуулъя гэсэн маань энэ жил биеллээ олж байгаа. Москва хотын Элчин сайдын яамны хашаанд жил гаруй байрласны эцэст сүлдэндээ дээдэлдэг монгол адуу алтан Москвад зогсч байна. Намайг дэмжсэн бүх монголчууддаа талархлаа.
Ухаалаг морь сэтгүүлийн 2015 оны №51, 15-р хуудас

1 comment:

  1. SEGA MEGA DRIVE 3Ti Classic 3T Titanium - iTanium Arts
    Our latest nipple piercing jewelry titanium release of titanium tent stove the SEGA MEGA DRIVE 3Ti Classic 3Ti Classic 3T Titanium includes titanium exhaust tubing an titanium piercing jewelry enhanced silicone dab rig with titanium nail version of the Classic 3T Titanium.

    ReplyDelete

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл