Friday, June 19, 2015

Төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо

Ерөнхийлөгчийн тамгын газар, Нээлттэй нийгэм форумаас хамтран зохион байгуулах Төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордон дахь Ерөнхийлөгчийн Иргэний танхимд болов. Тус хэлэлцүүлэгт манай улсад дээрх асуудлаар туршлага судлахаар хүрэлцэн ирээд буй Казакстан улсын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд оролцогчидтой туршлага, сургамж хуваалцлаа

Sunday, March 17, 2013

“Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт болж байна

Нийслэлийн Иргэдийн танхимд өнөөдөр “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт-зөвлөгөөн болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Конрад Аденауэрын сангийн санхүүгийн дэмжлэгээр энэ сарын 12,13-ндуг сургалт-зөвлөлгөөнийг Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын ажлын алба, иргэний оролцооны хэлтэс, иргэний танхимын ажилтнууд,  Иргэдийн нийтийн Хурлын тэргүүлэгчид, иргэний зөвлөлийн гишүүд, бүх шатны Засаг дарга нар, ЗДТГ-ын иргэдийн өргөдөл хүсэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагчдад зориулан зохион байгуулж байгаа юм.

Thursday, March 14, 2013

Налайх дүүргийн хорооны ИНХ, Иргэний танхимд

Монгол Улсын ерөнхийлөгчийн 176-р зарлигаар батлагдсан “Шууд ардчилал иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний, дунд болон урт хугацааны бодлогын баримт” бичиг, НИТХ-ын даргын 2012 оны 17-р захирамжийг хэрэгжүүлж, Нийслэлийн хороодод байвал зохистой дүрэм, журмуудын талаар иргэдэд мэдлэг олгох хичээл сургалтууд Нийслэлийн 152 хороонд гурван шатлалтайгаар үргэлжилсээр байна. 3-р сарын 16, 17-нд Налайх дүүргийн иргэд хамрагдана.

Tuesday, January 22, 2013

Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороодын иргэд, оршин суугчид аа!

Нийслэл хот дахь гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөвлөлтийн талаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6-р хороодын оршин суугчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 27-ны 13 цагаас тус дүүргийн Ерөнхий Боловсролын 9 дүгээр сургуулийн спортын зааланд хийх тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  аж ахуй эрхэлдэг болон оршин сууж байгаа иргэдийн санал, оролцоо, дэмжлэг нэн чухал тул нийслэлийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд та бүхэнтэй уулзан санал бодлыг тань сонсож ярилцан, хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулах тул та өөрийн оршин суух тав тухтай байдлын талаарх асуудлаа шийдвэрлэхэд биеэр хүрэлцэн ирж оролцож саналаа хэлэхийг хүсч байна.

Sunday, November 4, 2012

Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Иргэдийн оролцоотойгоор төсвийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах нь сэдвээр,  Ц.Энхбаяр Үндэсний хөтөлбөрийн төслийн танилцуулгыг Шууд ардчилал, иргэдийн оролцоог хөгжүүлэх бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийн танилцуулга сэдвээр, Зөвлөх Жон Тейлор Иргэдийн оролцоотой хөгжлийн олон улсын зарим туршлагууд сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл