Нийслэлийн өмчийн харилцааны газар 2013 оныхоо ажлаа дүгнэх зөвлөлгөөнийг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.
Ажил дүгнэх зөвлөлгөөнд өмчийн харилцааны газрын харъяа салбар байгууллагуудын 300 шахам ажиллагсад оролцож өмчийн харилцааны газрын хэлтэс албадууд 2013 оны ажлаа тайлагнаж Өмчийн харилцааны газрын дарга Ш Төмөрбаатар ажлынхаа ололтыг бататгаж цаашид хийх ажил,дэвшүүлж байгаа зорилтынхоо талаар дэлгэрэнгүй танилцуулж оролцогсод санал бодлоо илэрхийллээ








