МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ
ТАНАА
Ил захидал
Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ. Эдгээр зарчим нь эрх мэдлийг хэт төвлөрүүлдэг захиргаадалтын дэглэмээс иргэдээ хамгаалахад чиглэсэн ардчилсан тогтолцооны амин сүнс болсон үнэт зүйл юм.







