Friday, March 11, 2016

Хот хариуцлагагүй компаниудын гэрээг цуцаллаа

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар гэгдэх хуучин байрны зарим оршин суугчид, УИХ-ын гишүүн Л.Болдын хамт өчигдөр Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралд ирж оролцлоо.
Тэд ийнхүү олноороо ирж оролцох болсон нь дахин төлөвлөлтийн тендерт шалгарсан зарим компаниуд товлосон хугацаандаа ажлаа хийгээгүйгээс тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүндээ хандсан аж.

Л.Болд гишүүн оршин суугчдынхаа хүсэлтийг Нийслэлийн удирдлагад уламжилсаны дагуу уг хуралд уригдсан аж.Дахин төлөвлөлтийн ажил нь өнөөдрийг хүртэл эхлээгүй удааширч, иргэд хохирч байгаад хотын дарга Э.Бат-Үүл шүүмжлэлтэй хандаж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар цаг хугацаандаа ажлаа эхлүүлээгүй Фужи Холдинг ББСБ ХХК, Рендербау ХХК-иудад ямар арга хэмжээ авч байна вэ.
Товлосон хугацаандаа ажлаа хийдэггүйгээс болж иргэдийг чирэгдүүлж байгаа тус компаниудыг ажлаа хэзээ эхлүүлэхийг нь хүлээх үү. Эсвэл шууд гэрээг нь цуцалж, хийж чаддаг компанитай нь гэрээ байгуулах уу гэсэн саналыг оруулсан юм. УИХ-ын гишүүн Л.Болд Хот дахин төлөвлөлтийг хариуцаж буйн хувьд журмандаа компани, оршин суугчдын зөвшилцөл дунд иргэд хохирол хүлээхгүй байх нөхцлийг нь сайтар тусгаж өгөх хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн ажлын явцад иргэд хохирч болохгүй.
Эцэстээ найдваргүй компаниас болж төр, иргэдийн дунд ч ан цав үүсч мэднэ хэмээв. Тал талын төлөөллүүд саналаа хэлэлцсэний эцэст Нэхмэлийн Шар байрны дахин төлөвлөлтийн ажилд шалгарсан Фужи Холдинг ББСБ ХХК, Рендербау ХХК-иудын гэрээг цуцлахаар боллоо. Шинэ сонгон шалгаруулалтын ажлыг яаралтай зарлаж, цаг алдахгүй ажил эхлүүлэхийг холбогдох байгууллага, албан тушаалтанд Э.Бат-Үүл дарга үүрэг болголоо. Ийнхүү Нэхмэлийн шар-ын иргэдийн тэмцэл үр дүнд хүрч, хариуцлагагүй компаниудын гэрээ цуцлагдлаа.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл