Нийслэлийн иргэний танхимд гэр хорооллыг дахин төлөвлөх, газар шинэчлэн зохион байгуулах асуудлаар Нийслэлийн Хот Байгуулалт Хөрөнгө Оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С.Очирбат, Гэр хорооллын хөгжлийн газрын орлогч дарга М.Гантулга, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл - Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга А.Лхагвадорж нар Баянзүрх дүүргийн 14-р хорооны дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн төлөөлөлтэй уулзалт ярилцлага зохион байгууллаа.
14-р хороо нь 105 га газар нутагтай, нийт өрхийн 40 гаруй хувь нь орон сууцанд 70 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Хүн ам өрхийн тоо нэмэгдсэнээр нийт 3099 өрхийн 12075 хүн ам суурьшин амьдарч байна. Хороо нь хойд талаараа Энхтайвны өргөн чөлөө, баруун талаараа Намъянжүгийн гудамж, зүүн талаараа далан, урд талаараа Нарны замын гудамжаар хил залгаа байдаг. Тус хорооны нутаг дэвсгэрт бусад хороодоос ялгагдах тал нь Нарантуул ОУХТөв, Өгөөмөр техникийн зах, Шөнийн зах", Хятад худалдааны төв, Sunday плаза, Everyday плаза, Шинэ өглөө плаза зэрэг томоохон худалдааны төв байгууллагуудтай хүн амын нягтаршил ихтэй байдаг. Мөн сууц өмчлөгчдийн холбоо 8, төрийн байгууллага ХӨСҮТ болон хороо зэрэг 2 байгууллага, нийт 120 гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг.
No comments:
Post a Comment