Friday, March 4, 2016

Ил тод Нээлттэй Улаанбаатар 1000 сэтгүүлчийн форум

Эрхэм сэтгүүлчид ээ
Та бүхэндээ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 103 ойн халуун мэндийг дэвшүүлье.
Нийслэлийн удирдлагын баг ажлаа төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгож, аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах зорилт тавьж, Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай захирамж гаргаснаар эхэлж байсан. Энэ нь нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрт иргэд анх удаа өөрсдөө хяналт тавих, санал бодлоо тусгах, мэдээлэл авах боломжтой болсноос гадна нээлттэй мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд олгосон юм.

Friday, October 16, 2015

Нийслэлийн МАН онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа тул хотын дарга шүүхэд хандахаа мэдэгдлээ

 Нийслэлийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг  НИТХ-д өргөн барьсан. Тус санал нь хуульд заасны дагуу “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, өргөн мэдүүлсэн байх” шаардлагыг хангаагүй тул НИТХ-аар хэлэлцүүлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга мэдэгдсэн. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дээрхтэй саналтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Monday, October 5, 2015

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал хүргүүллээ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ
ТАНАА
Ил захидал
Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ. Эдгээр зарчим нь эрх мэдлийг хэт төвлөрүүлдэг захиргаадалтын дэглэмээс иргэдээ хамгаалахад чиглэсэн ардчилсан тогтолцооны амин сүнс болсон үнэт зүйл юм.

Friday, August 14, 2015

Нийслэлийн иргэддээ талархлаа илэрхийлье.

Нар хур тэгширсэн  налгар өдрүүд үргэлжилж, Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед нийслэлчүүд Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Монголын бурхан шашны сүм хийдүүдээс санаачлан зохион байгуулсан Даншиг наадам Хүй мандлын дэнжид амжилттай болж, сүсэгтэн олны  залбирал ерөөлийн хамт наадамчин түмэн минь дэнж хотойтол сайхан наадлаа.
Хүн төрөлхтөн туулсан түүхээ санан сэрж, өнгөрсөнд мартагдсан ч өнөө үед гайхагдам сонин хачныг орчин цагт үнэд оруулан сурталчилж, улс түмэндээ ашигтай, аялал жуулчлалд тустай хэлбэрээр “амь” оруулдаг жишиг дэлхийд бий. Түүх, уламжлалаа хадгалсан, эртний юм бүхэн үнэ цэнтэй оршиж, хүн төрөлхтний сонирхлыг үргэлж татдаг мөхөшгүй байлдан дагуулал байдаг. Ийм бодлого, зорилгын үүднээс бид бүхэн даншиг наадмыг сэргээх хүсэлтэй сүм хийдүүдийн санаачилгыг дэмжиж, шашин соёлын томоохон арга хэмжээ болгон сурталчлахаар болсон юм. Бидний зорилго биеллээ олж, түүх соёлоороо гайхуулж чадсан гэж үзэж байна.

Monday, April 27, 2015

Мэдэгдэл

Улс төрийн намууд Монгол Улсаа, нийслэлээ хөгжүүлэх нэг эрх ашиг, нэгэн зорилгын дор ажиллах учиртай. Гэвч сүүлийн үед МАН-аас аливаа асуудлыг зориуд улстөржүүлэн, нийслэлээс хэрэгжүүлж буй их бүтээн байгуулалтын ажлыг харлуулж, иргэдийн бодол санааг төөрөгдүүлэх мэдэгдэл, үйлдлийг тодорхой төлөвлөгөөтэйгөөр хийх боллоо.

Tuesday, August 20, 2013

Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлыг зохион байгуулах тухай

2013 оны 08 сарын 20 өдөр                        дугаар А/785                            Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “д”, 29.2  дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улаанбаатар хотын гэр хорооллын 92 хороонд  АНУ-ын Азийн сантай хамтран тухайн хорооны иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т тус тус үүрэг болгосугай.

2. Дээрх ажилд шаардагдах 65.070.000 /жаран таван сая далан мянга/  төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

3. Дээрх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хангаж ажиллах, Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай.




                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                           Э.БАТ-ҮҮЛ
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл