Friday, July 29, 2016

Аз жаргалтай хот хөтөлбөр

Нийслэлийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар ээлжит хуралдаан 2016 оны 07 сарын 29-ний өдөр боллоо. Хуралдаанаар “ Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.  Хуралдаанд энэ асуудлыг НИТХ-ын дарга Ц.Сандуй танилцуулав.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохдоо нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч та бүхнээр  хэлэлцүүлж байна гэсэн юм.

Friday, May 27, 2016

Хороодыг дүрэмтэй болгож байж нийслэл хот өөрийн хуультай болно

Шууд ардчилал хүрээлэн ТББ нь ХБНГУ-ын Конрад Адэнауэрийн Сангийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны Үндсэн дүрмийн төсөл боловсруулах үйл ажиллагааг 2016 оны 5-р сард эхлүүлэв. 4-р хорооны Засаг дарга Т.Туул энэхүү санаачлагыг дэмжиж маш идэвхтэй хамтран зохион байгуулж байна.

Friday, April 22, 2016

5ive tones – live concert

Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан хөгжим ангийн уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтыг 2016 оны 4-р сарын 22/23-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаас үзэгчдэд толилууллаа.
Их хотын залуус хөгжим гэдэг ямар агуу зүйл вэ гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүллээ. Ардын урлаг, сонгодог болон цахилгаан хөгжмийн төгс хослолыг бүрэн утгаар нь үзэгчидэд толилуулав. Суудал дээрээ тогтож чадахгүй өндөлзөн алга нижигнүүлэн таших үзэгчид, хөг хэмнэл дээд цэгтээ хүрсэн хөгжимчид бүгд нэг цогц болж чадсан юм.

Friday, March 11, 2016

Хот хариуцлагагүй компаниудын гэрээг цуцаллаа

Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэхмэлийн шар гэгдэх хуучин байрны зарим оршин суугчид, УИХ-ын гишүүн Л.Болдын хамт өчигдөр Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн хуралд ирж оролцлоо.
Тэд ийнхүү олноороо ирж оролцох болсон нь дахин төлөвлөлтийн тендерт шалгарсан зарим компаниуд товлосон хугацаандаа ажлаа хийгээгүйгээс тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүндээ хандсан аж.

Friday, March 4, 2016

Ил тод, нээлттэй Улаанбаатар форумын илтгэл

Нээлттэй засаглал ба хэвлэл мэдээллийн үүрэг
Б.Галаарид
МСНЭ-ийн Ерөнхийлөгч
НИТХ-ын дарга эрхэм хүндэт Д.Баттулга, Улаанбаатар хотын Засаг дарга эрхэм хүндэт Э.Бат-Үүл болон “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумд оролцохоор хуран цугласан эрхэм зочид та бүхний түмэн амгаланг айлтгая!
Монголд үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ойн халуун мэндийг та бүхэнд болон нийт монголчууддаа хүргэе! Манай салбарын түүхэн дэх энэхүү чухал өдрийг тохиолдуулан “Ил тод нээлттэй Улаанбаатар” форумыг хамтран зохион байгуулж байгаа Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт талархал илэрхийлье.

Ил тод Нээлттэй Улаанбаатар 1000 сэтгүүлчийн форум

Эрхэм сэтгүүлчид ээ
Та бүхэндээ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 103 ойн халуун мэндийг дэвшүүлье.
Нийслэлийн удирдлагын баг ажлаа төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгож, аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах зорилт тавьж, Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай захирамж гаргаснаар эхэлж байсан. Энэ нь нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрт иргэд анх удаа өөрсдөө хяналт тавих, санал бодлоо тусгах, мэдээлэл авах боломжтой болсноос гадна нээлттэй мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд олгосон юм.

Wednesday, December 16, 2015

Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл сэдэвт үндэсний семинарыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Та бүхний энэ өглөөний түмэн амар амгаланг айлтгая.
Жил бүхэн манай орон нутгийн удирдлага Улаанбаатарт хүрэлцэн ирж, тухайн жилийнхээ асуудлуудыг УИХ, Засгийн газар, бусад олон чиглэлийн байгууллагуудтай ярилцдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу цуглаж байгаа. Мөн энэ жил нутгийн удирдлага, түүнд тулгамдаж байгаа асуудлууд, сорилт, ямар шийдэл байж болох тухай гэсэн цаг үеэ олсон асуудлаар та бүхэн ярилцахаар цугларсан нь их зөв юм.

Sunday, November 1, 2015

Олон соёлын орчин дахь хүмүүсийн харилцаа сэдэвт танхимын бус сургалт

НИТХ-ын АА-ны зохион байгуулагч нарт Олон соёлын орчин дахь хүмүүсийн харилцаа сэдэвт танхимын бус сургалтыг Удирдлагын академийн доктор Т.Алтанцэцэг явуулав.

Sunday, October 25, 2015

Бүх нийтийн санал хураалтын 70 жилийн ойд


БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө 1945 онд явуулсан Бүх нийтийн санал хураалтын 70 жилийн ойд зориулсан нийслэлийн иргэдийн оролцооны албадын ажилтан, иргэдийн хурал 2015 оны 10-р сарын 20-нд Нийслэлийн Иргэний танхимд хуралдав.

Tuesday, October 20, 2015

МУ-ын гавьяат багш Д.Ламжав: Ард нийтийн санал асуулга буюу референдум (referendum) ойлголт

Ард нийтийн санал асуулга буюу референдум (referendum) ойлголт

Монгол Улсын гавьяат багш Д.Ламжав

БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө 1945 оны 10-р сарын 20-нд явагдсан бүх нийтийн санал хураалтын 70 жилийн ойд зориулсан нийслэлийн Иргэний оролцооны чиглэлээр ажилладаг албан хаагчид, иргэдийн төлөөллийн хуралд хуралдааныг даргалсан Д Хархүүгийн хэлсэн үг

1945 оны 10 сарын 20-нд гадаад монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын архивын баримт бичгийн тухай

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Д.Хархүү

МАХЦ-ийн хэмжээнд тусгаар тогтнолын төлөө санал хураалтыг зохион байгуулсан нь

МАХЦ-ийн хэмжээнд тусгаар тогтнолын төлөө санал хураалтыг зохион байгуулсан нь - Монгол цэргийн Төв архивын судалгаа, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Ж.Гантулга

Одоогоос 70 жилийн тэртээ болсон БНМАУ-н тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтад лам нар оролцсон нь

З. Санждорж. Монголын их хүрээ хийдийн Хамба номун хан, гэвш
Одоогоос 70 жилийн тэртээ болсон БНМАУ-н тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтад лам нар оролцсон нь:

Орон нутгийн үндсэн дүрэм – Шууд ардчилал хүрээлэнгийн захирал А.Саруул Ph.D.

Орон нутгийн үндсэн дүрэм – Шууд ардчилал хүрээлэнгийн захирал А.Саруул Ph.D.

1945.10.20-ны өдөр Монгол улсад явагдсан тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт, түүхч Д.Өлзийбаатар Ph.D.

1945.10.20-ны өдөр Монгол улсад явагдсан тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт

түүхч  Д.Өлзийбаатар Ph.D.

БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө 1945 онд явуулсан Бүх нийтийн санал хураалтын 70 жилийн ойд зориулсан нийслэлийн иргэдийн оролцооны албадын ажилтан, иргэдийн хурлын нээлт

Одоогоос яг 70 жилийн өмнө энэ өдөр Монгол Улсын нийт иргэд Улсынхаа тусгаар тогтнолын төлөө бүх нийтээрээ  санал өгсөн түүхэн өдөр юм.Бүх нийтээрээ саналаа өгч тусгаар тогтнолоо анх удаа дипломат арга хэлбэрээр хүлээн зөвшөөрүүлсэн өдрийн баяр хүргэж,энэ түүхэн үйл явдалд бидны өвөө эмээ,аав ээж,ах эгч  нар маань маш их идэвхтэй оролцож байсан түүхэн баримтуудыг үзэхэд үнэхээрийн бахархалтай сайхан байна.

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би

Ханат цагаан гэрийн од хийморын тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан  Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.

Monday, October 19, 2015

referendum-1945

Та бүхэндээ 70 жилийн ойн
...Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-нд шууд ардчиллынхэлбэр болох бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлжээ...
баярын мэнд хүргэе ээ!
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл