Thursday, March 21, 2013

Чингэлтэй дүүргийн 12-р хорооны Иргэний танхим


Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 12-р хороонд Иргэний танхим нээгдлээ. Энэхүү нээлтийн ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, НИТХ-ын Иргэний Оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал нарын албаны хүмүүс болон Японы Нийгмийн Хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгждэг Иргэдийн оролцоог дэмжих төслийн ажилтнууд оролцож хорооны иргэдэд тус танхимыг ёслол төгөлдөр хүлээлгэн өглөө.

Monday, March 18, 2013

Хан-Уул дүүргийн 8-р хороо Иргэний танхимтай боллоо

Хан-Уул дүүргийн 8-р хорооны иргэдэд НИТХ-ын Иргэний оролцооны хэлтсээс Японы Нийгмийн Хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгждэг "Иргэдийн оролцоог дэмжих төсөл"-тэй хамтран Иргэний танхим байгуулж өглөө.

Wednesday, March 6, 2013

Баянзүрх дүүргийн 22-р хороонд Иргэний танхим нээгдлээ

Өнөөдөр Баянзүрх дүүргийн 22-р хороонд Иргэний танхимын нээлт боллоо. Энэхүү танхим нь дүүрэгтээ анхдагч, Нийслэлд 2 дахь Хорооны Иргэний танхим болж, үйл ажиллагаагаа амжилттай эхэлж байгаагаараа онцлог юм.

Saturday, March 2, 2013

Иргэдийн оролцоотой Шууд ардчилал сургалт - БЗД, 3-р хороо

Нийслэлийн 152 хороонд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд буй "Шууд ардчилал - Иргэдийн оролцоо"-ны сургалт зөвлөлгөөний эхний ээлжийн арга хэмжээний нэг Баянзүрх дүүргийн 3-р хороонд өнөөдөр 11 цагаас амжилттай болж өнгөрлөө.

Tuesday, February 26, 2013

"Орон нутгийн төсвийг ил тод болгох" загвар боловсруулах төслийн хүрээнд веб сайт болон номын санд байгуулсан төсвийн мэдээллийн буланг танилцуулна

Дэлхийн банкны дэмжлэгээр Нээлттэй нийгэм форум, "Иргэд төсвөө хянья" Үндэсний сүлжээ хамтран хэрэгжүүлж байгаа "Орон нутгийн төсвийг ил тод болгох" загвар боловсруулах төслийн хүрээнд веб сайт болон номын санд байгуулсан төсвийн мэдээллийн буланг танилцуулах үйл ажиллагаа болно. Хөтөлбөрийг ...

Tuesday, February 19, 2013

Хорооны Иргэний танхимын нээлт

   Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Улаанбаатар хотын НААСТөслийн хүрээнд ЯНХС-ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг "Иргэдийн оролцоог дэмжих төсөл" хамтран Нийслэлийн анхны Хорооны Иргэний танхим байгууллаа.

Monday, January 28, 2013

Нээлттэй хэлэлцүүлэг - Чингэлтэй дүүрэгт

Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэрт 15 га газарт дахин төлөвлөлт хийж, барилгажуулах асуудлыг иргэдээр хэлэлцүүлэх НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2013 оны 1-р сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг /15 га/ дэвсгэрт дахин төлөвлөлт хийж, барилгажуулах асуудлыг иргэдээр хэлэлцүүлж, зөвшөөрөл авах зорилгоор хийсэн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга Д.Баттулга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Отгонбаатар, "Улаанбаатар хотын захирагчийн Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй дэх ажлын алба" Нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын дарга Б.Батсүх, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн Д.Хан-Уул нар оролцож иргэдийн асуултанд хариулж, тодорхой мэдээлэл өглөө. Дахин төлөвлөлтөнд орохоор төлөвлөгдсөн тухайн бүс нутгийн оршин суугчид хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, уг ажлыг дэмжиж байгаагаа 100% санал нэгтэйгээр илэрхийллээ.

Tuesday, January 22, 2013

Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны иргэд, оршин суугчид танаа

Тус хороодын нутаг дэвсгэрт дахин төлөвлөлт хийж, барилгажуулах эхний ээлжийн төлөвлөлтийг хийх нь зөв эсэх асуудлыг иргэд, оршин суугчдаар хэлэлцүүлэхээр Нийслэлийн удирдлагуудын санаачилгаар зохион байгуулж буй НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ 2013 оны 1-р сарын 27-ны өдрийн 11 цагт 49-р сургуулийн урлаг зааланд болох тул  хүрэлцэн ирж, оршин суугаа нутаг орныхоо ирээдүйн хөгжил цэцэглэлт болон өөрсдийн ая тухтай сайхан амьдралын төлөө саналаа өгнө үү.

Monday, January 7, 2013

Сайхан хоттой байх эсэх нь хэний асуудал вэ?

УИХ, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн урилгаар АНУ-ын Коннектикут мужийн Хамден хотын Хот төлөвлөлт, бүсчлэлийн комиссын тэргүүн, доктор Анн Алтман хот төлөвлөлт, бүсчлэлийн асуудлаар Монгол улсад ажиллах үеэрээ бичсэн Хот төлөвлөлт, бүсчлэлийн хураангүй тэмдэглэлээс.

Monday, December 24, 2012

Ж. ХЭРЛЭНТУУЛ-ын мэндчилгээ

Иргэдийн оролцоотой шинэ жил - 2013 оны баярын мэндийг хүргэе!

Tuesday, November 6, 2012

Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм

Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрмийг нитх-ын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн Гадаад харилцаа,олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулагч Жагдагийн ХЭРЛЭНТУУЛ танилцуулж байна.

Хорооны ИНХ-ын үлгэрчилсэн дүрэм

Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрмийг нитх-ын ажлын албаны иргэний оролцооны хэлтсийн Гадаад харилцаа,олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулагч Жагдагийн ХЭРЛЭНТУУЛ танилцуулж байна.

Wednesday, October 31, 2012

ХЭРЛЭНТУУЛ Жагдаг

ХЭРЛЭНТУУЛ Жагдаг
Гадаад харилцаа,олон нийттэй харилцах асуудал хариуцсан зохион байгуулагч
kherlentuul@cityhall.gov.mn
99047616
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл