
НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний
зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон.
Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх,
Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн
зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг
хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013
оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, 2014-2016
онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах замаар гэр бүлийн
хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга
зохион байгуулна. Ингэхээр 2014 оноос нийслэлийн иргэд гэр бүлийн
хэрэгцээний зориулалтаар газар авч эхлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.






