Friday, January 25, 2013

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдтэй хэлэлцэнэ.

Нийслэл Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт  хэсэгчилсэн төлөвлөгөөг  урьдчилсан байдлаар боловсруулжээ.  Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7 байршилд  гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилсан байдлаар зураг төслийг гаргажээ. Эхний ээлжийн төлөвлөлтөнд орж байгаа долоон газрын байршлийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчмын 130 га газар, мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын 2,3 га газар, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй дүүргийн  13, 15 дугаар хорооны 72 дугаар сургуулийн  орчим гэр хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, МҮОНРТ орчмын 11,4 га газар, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газар, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар  хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт төлөвлөлт хийхээр сонгожээ.

Wednesday, January 23, 2013

Баянзүрх дүүргийн 12-р хороо - оудалгаа


Гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөвлөлтийн талаар Баянзүрх дүүргийн 12-р хорооны оршин суугчдын дунд хийсэн оудалгааны үр дүнгээс

Tuesday, January 22, 2013

Чингэлтэй дүүргийн 7-р хорооны иргэд, оршин суугчид танаа

Нийслэл хот дахь гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөвлөлтийн талаар Чингэлтэй дүүргийн 7-р хорооны оршин суугчдын дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 26-ны Бямба гарагт 11 цагаас "Сэтгэмж" цогцолбор сургуулийн спорт заалд хийх тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд аж ахуй эрхэлдэг болон оршин сууж байгаа иргэдийн санал, оролцоо, дэмжлэг нэн чухал тул нийслэлийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд та бүхэнтэй уулзан санал бодлыг тань сонсож ярилцан, хамтран ажиллах тул та өөрийн оршин суух тав тухтай байдлын талаарх асуудлаа шийдвэрлэхэд биеэр хүрэлцэн ирж оролцож саналаа хэлэхийг хүсч байна.

Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороодын иргэд, оршин суугчид аа!

Нийслэл хот дахь гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөвлөлтийн талаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6-р хороодын оршин суугчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 27-ны 13 цагаас тус дүүргийн Ерөнхий Боловсролын 9 дүгээр сургуулийн спортын зааланд хийх тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  аж ахуй эрхэлдэг болон оршин сууж байгаа иргэдийн санал, оролцоо, дэмжлэг нэн чухал тул нийслэлийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд та бүхэнтэй уулзан санал бодлыг тань сонсож ярилцан, хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулах тул та өөрийн оршин суух тав тухтай байдлын талаарх асуудлаа шийдвэрлэхэд биеэр хүрэлцэн ирж оролцож саналаа хэлэхийг хүсч байна.

Monday, January 21, 2013

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны иргэд, оршин суугчид аа!

Нийслэл хот дахь гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах эхний ээлжийн төлөвлөлтийн талаар Сүхбаатар дүүргийн 15-р хорооны оршин суугчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 26-нд тус хорооны 58 дугаар сургуулийн урлагийн зааланд хийх тул иргэд та бүхэн идэвхтэй оролцоно уу. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  аж ахуй эрхэлдэг болон оршин сууж байгаа иргэдийн санал, оролцоо, дэмжлэг нэн чухал тул нийслэлийн удирдлагууд болон холбогдох мэргэжлийн байгууллагууд та бүхэнтэй уулзан санал бодлыг тань сонсож ярилцан, хамтран ажиллах тул та өөрийн оршин суух тав тухтай байдлын талаарх асуудлаа шийдвэрлэхэд биеэр хүрэлцэн ирж оролцож саналаа хэлэхийг хүсч байна.

Баянзүрх дүүргийн 8,16-р хороо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8, 16-р хорооны нутаг дэвсгэрт Улаанхуарангаас   16-р хорооллын зүүн Батлан хамгаалахын Их сургуулийн урдуур, газарчингээр эргэж Шар хадын  зам, доош Эрдэнэтолгойн шинэ замаар уруудаад Цагдаагийн академийн уулзвараас зүүн чиглэлийн төв замаар 68-р сургуулийн дэргэдүүр ирдэг далан-гаар хязгаарласан талбайд дахин төлөвлөлт хийн орчин үеийн  сайхан хороолол  барихаар төлөвлөгдсөн байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлхэд дээр заасан төлөвлөгдсөн бүсэд  аж ахуй эрхэлдэг болон оршин сууж байгаа иргэдийн санал, оролцоо дэмжлэг нэн чухал байгаа тул нийслэлийн удирдлагууд холбогдох мэргэжлийн байгууллагууд та бүхэнтэй уулзан санал бодлыг тань сонсож  ярилцахаар 1-р сарын 27-ны Ням гарагийн 13 цагт  68-р сургуулийн зааланд ирэхийг урьж байна.

Monday, December 17, 2012

Нөлөөллийн ажлыг хэрхэн явуулах вэ?

Нөлөөллийн ажлыг хэрхэн явуулах вэ?
ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ШУУД АРДЧИЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ИДЭВХЖҮҮЛЭГЧДЭД ЧАДАВХ БИЙ БОЛГОХ НЬ
ШУТИС Т.Амаржаргал Доктор.Ph.D.
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Нийслэлийн иргэний танхим, Санамж бичиг

Илгээмж боловсруулах нь

Илгээмж боловсруулах нь
Санамж бичиг, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс,
Нийслэлийн иргэний танхим

Зөвшилцөлд хүрэх нь

Зөвшилцөлд хүрэх нь
ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ШУУД АРДЧИЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ИДЭВХЖҮҮЛЭГЧДЭД ЧАДАВХ БИЙ БОЛГОХ НЬ
ШУТИС Т.Амаржаргал Доктор.Ph.D.

Санамж бичиг, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Нийслэлийн иргэний танхим, 

Ардчилал: мөн чанар, хэлбэр

Ардчилал: мөн чанар, хэлбэр
О.МӨНХБАТ ПРОФ,
МУИС, СОЦИОЛОГИ НИЙГМИЙН АЖЛЫН ТЭНХМИЙН ЭРХЛЭГЧ
УЛААНБААТАР-2012-12-17
Санамж бичиг, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс,
Нийслэлийн иргэний танхим

Сургалт эхлэв

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх “Хөтлөгч багш”-ийн 3 дахь шатны сургалт эхэллээ.

Tuesday, November 27, 2012

Хүүхдийн аюулгүй байдал - сэдэвт сургалт

2012 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 155 хүүхэд зам тээврийн осолд өртөж гэмтсэн ба 39 хүүхэд нас барсан байна. Нийслэлийн хэмжээнд 95 хүүхэд гэмтэж, 14 хүүхэд нас барсан. Иймд Монгол хүний дундаж наслалт, амьдралын чанарт шууд нөлөөлж буй зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад салбар хоорондын уялдаа, олон нийт иргэдийн оролцоо нэн чухал байна.

Thursday, November 22, 2012

Meeting with dr. Ann Altman

Нийслэлийн засаг дарга Бат-Үүл АНУ-ын Хамден хотын Хот төлөвлөлт – Бүсчлэлийн зөвлөлийн дарга, Иелийн ИС-ийн профессор, доктор Анн Алтмантай чөлөөт ярилцлага хийлээ. Ярилцлагад НИТХ-ын АА-ны Иргэний оролцооны хэлтэсийн нийт ажиллагсад оролцож иргэний оролцооны арга туршлагаас нь суралцлаа.

Friday, November 16, 2012

Tuesday, November 6, 2012

Нүүлээ.

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 2-р давхарт, № 213-д нүүж суурьшлаа.
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Нийслэлийн иргэний танхим

Saturday, November 3, 2012

ЭНХМАНЛАЙ Сүхээ

ЭНХМАНЛАЙ Сүхээ
Сургалтын болон арга хэмжээний төлөвлөлт, бичиг хэрэг, хэвлэл мэдээлэл хариуцсан зохион байгуулагч
enkhmanlai@cityhall.gov.mn
88811201
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл