Sunday, July 1, 2012

Сумын нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам

Нэг. Ерөнхий зүйл
1.1 Энэхүү журмаар аймгийн …. сумын нийтийн зар мэдээг гаргах, түгээх, төлөвлөх, санхүүжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Нийтийн зар мэдээний үндсэн зорилго нь сумын нийт иргэд сумын хэмжэзнд нийтийн баялагийн төлөвлөлт, хуваарилалт, хяналтад тэгш оролцох боломжийг хангахад оршино.
Хоёр. Нэр томьёо
2.1 “Нийтийн зар мэдээ” гэж иргэний улс төр, эдийн засаг, нийгмийн эрх, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, шийдвэр гаргахад сумын иргэдийг оролцуулах, төрийн үйл ажиллагааг нээлттэй, хянапттай болгоход чиглэсэн төрийн байгууллага, төсвийн болон нийтийн зориулалттай хөрөнгө, баялгийг хуваарилах, захиран зарцуулах, хянах үүрэг бүхий нийт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдээс гаргасан орон нутгийн нийтийн зар, нийтийн мэдээлэл, санал асуулгыг хэлнэ.
2.2. “нийтийн зар” гэж нийтийн зар мэдээний үндсэн зорилгод нийцсэн, харьцангуй цөөн үгээс бүтсэн, тодорхой хугацаа заасан, нийтэд түгээх мэдээллийг ойлгоно. Нийтийн зар нь хавсралт, нэмэлт мэдээлэлтэй байж болно.
2.3. “нийтийн мэдээлэл” гэж Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу нийтэд ил тод байвал зохих аливаа мэдээлэл, хууль тогтоомж болон тэдгээрийн төсөл, нийтийн зарын хавсралтыг ойлгоно.
2.4. “санал асуулга” гэж нийтийн зар мэдээний үндсэн зорилгыг хангахад чиглэсэн шийдвэрийн төсөл болон асуудлын талаар сумын иргэдийн байр суурийг тодруулах зорилго бүхий асуулт, хариултын хувилбаруудыг ойлгоно.
2.5 “Эдийн засгийн мэдээлэл” гэж төсөв, тендер, газар, ус, ой, сан, зээл, бизнесийи ба ашигг малтмалын лиценз зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой нийтийн зар мэдээг хэлнэ.
2.6 “Хурлын мэдээлэл” гэж сум, багийн Иргэдийн Нийтийн болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нээлттэй сонсгол, УИХ-ын гишүүн болон сумаас сонгогдсон улс төрийн албан хаагчийн тайлан сонсох цуглаан, ЗДТГ-ын хурал, сонсгол, сумын иргэдийн хэлэлцүүлэгтэй холбоотой нийтийн зар мэдээг хэлнэ.
2.7 “Хууль тогтоомжийн мэдээлэл” гэж хууль, журам, төрийн байгууллагыи тогтоол шийдвэр, сумын дүрэм, сумын хэмжээнд мөрдөгдөх аливаа дүрэм, журам, тогтоол шийдвэр, тэдгээрийг тайлбарлан таниулсан материал, хууль тогтоомжийн төсөл, санал асуулга, шүүхийн мэдээлэл, цагдаа, онцгой байдлын алба, байгаль орчны алба, мэргэжлийн хяналтыи алба зэрэг хууль хэргэжүүлэгч агентлагийн гаргасан мэдэгдэл, тайлан, анхааруулга гэх мэт нийтийн мэдээллийг хэлнэ.
2.8 “Нийтийн хэрэглээний тухай мэдээлэл” гэж цахилгаан, зам харилцаа, дулаан, ус, бэлчээр, хог хаягдал, тохижилт, гэрэлтүүлэг, өрхийн болон улсын эмнэлгийн эмчилгээ, оиошлогооны үнэ тариф зэрэг нийтийн аюулгүй, тав тухтай орчныг хангахад шаардлагатай бусад асуудлаар гаргасан нийтийн зар мэдээг хэлнэ.
2.9 “Өнгөний код” гэж нийтийн зар мэдээний сонирхогч талуудын анхааралд шуурхай хүргэх зориулалтаар тодорхой сэдвийн дагуу өнгөөр ялгаж хэвлэн нийтлэх, өнгөөр ялгасан зарын самбарт байрлуулах, өнгөөр ялгасан үг үсэг хэрэглэх зэргээр тодотгосон арга хэлбэрийг хэлнэ.
2.10 “Нийтийн зар мэдээг хүлээн авагч” гэж тус суманд байнга оршин суугч, аливаа байгууллага, аж ахуйн нэгжийн тус сум дахь нэгжид хөдөлмөр эрхлэгч, тус суманд үл хөдлөх хөрөнгөтэй, сумын төсөвт татвар төлбөр төлдөг хувь хүн, өрхийг ойлгоно.
2.1.11 “нийтийн зарын самбар” гэж хэвлэмэл хуудас дээр бэлтгэсэн нийтийн зар мэдээг энэхүү журамд заасан байрлалд тоггмол байрлуулах зорилго бүхий самбарыг хэлнэ.
2.1.12. “”… сумын нийтийн зар мэдээ” товхимол” гэж энэхүү журамд заасан хугацаанд сумын нийт байгууллага, өрх бүрт тогтмол хүргүүлэх зорилгоор нийтийн зар мэдээг багцлан бэлтгэсэн хэвлэмэл материалыг хэлнэ.
Гурав. Нийтийн зар мэдээний хэлбэр ба агуулга
3.1 Нийтийн зар мэдээг дараахь хэлбэрийн аль нэгээр буюу хослуулан түгээнэ. Үүнд:
3.1.1 Хэвлэмэл хуудас
3.1.2 Товхимол
3.1.3 Цахим хуудас
3.1.4 Гар утасны мессеж, суурин утсаар хэлсэн зар мэдээ
3.1.5 Радио зар
3.1.6 Телевизийн зар
3.1.7 бичгээр гаргасан нийтийн зар мэдээг утсаар болон биечлэн уулзаж тайлбарласан аман зар,
3.1.8 Цахим захидал
3.1.9 Захидал
3.1.10 Урилга
3.1.11 Сонин, сэтгүүлийн зар
3.2. Нийтийн зар мэдээний агуулга дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.1.1. Нийтийн зарын үг, хэллэг, найруулга энгийн байна.
3.12. Гадаад үг хэллэг хэрэглэсэн бол түүнийг тайлбарлана.
3.1.3. Товчилсон үгийг хэрэглэх эхний тохиолдолд дэлгэрэнгүй тайлбарлана.
3.1.4. Нийтийн зар бүр дэс дугаар, зарлуулагчийн кодтой байна.
3.1.5. Тухайн зар мэдээг бэлтгэх, түгээх үйл ажиллагааг хаанаас санхүүжүүлж байгааг
дурдсан мэдээлэл оруулна.
3.1.6. Эдийн засгийи мэдээлэлд шар ба хар хосолсон өнгийн код хэрэглэнэ.
3.1.7 Нийтийн зар мэдээний агуулгад улс төрийн намын билэг тэмдэг, туг, бараа бүтээгдэхүүний лого, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилснаас бусад хүний фото зураг, гарын үсэг, мэндчилгээ, улс төрийн нам болон түүний дэргэдэх байгууллага, сонгуульд нэр дэвшихийг горилогч ба нэр дэвшигчийг сурталчилсан, магтсан, талархал илэрхийлсэн мэдээ мэдээллийг хориглоно.
Дөрөв. Нийтийн зар мэдээг гаргах, түгээх үйл ажиллагаа
4.1 Сумын хэмжээнд нийтийн зар мэдээг дараахь субъект гаргана. Үүнд:
4.1.1 Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал,
4.1.2 Багийн иргэдийн нийтийн хурал,
4.1.3 Сумын засаг дарга, түүний тамгын газар,
4.1.4 Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллага,
4.1.5 Улс, аймаг, сумын тесвийн хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага тухайн үйл ажиллагаатай холбогдуулан,
4.1.6 Сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын ашгийн төлөө бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, төсөл, хөтөлбөрийн нэгж,
4.1.7 Суманд үйл ажиллагаа явуулж буй терийн байгууллага,
4.1.8 Тус сумын аливаа багийн Иргэдийн Хурлын тэргүүлэгчид, засаг дарга нар,
4.1.9 Нийтийн эрх ашгийн төлөө тер засагт болон сумын иргэд, байгууллагад хандан хүсэлт тавих, хуулийн байгууллагад гомдол гаргасан санаачлага гарган терийн бус байгууллага, хоршоо, сумын иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага
.
4.2. Нийтийн зар мэдээг түгээх ажлыг дараах этгээд зохион байгуулна. Үүнд:
4.2.1. Сумын засаг даргын тамгын газар,
4.2.2. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба,
4.2.3. Багийн засаг дарга.
4.3. Энэхүү журмын 4.2-т заасан субъект нийтийн зар мэдээ түгээхэд дараахь зарчмыг баримтална. Үүнд:
4.3.1. Сумын нийт иргэдэд хүртээмжтэй байх
4.3.2. Зар мэдээг тэнцвэртэй хүргэх
4.3.3. Шийдвзрлэх асуудалтай иргэд танилцах боломжтой байх
4.3.4 Зар хангалттай хугацааны өмнө хүмүүст хүрсэн байх
4.3.4 Эрх ашиг нь хохирч болзошгүй иргэдэд зар мэдээг нэн түрүүнд хүргэсэн байх
4.3.5. Зар мэдээг хүргэх явцад иргэдээ улс терийн байр суурь, үзэл бодлоор ялгаварлан гадуурхахгүй байх
4.3.6. Албан тушаалын хувьд зар мэдээг нэн тэргүүнд хүртэх боломжтой хэсэг буюу Засаг дарга, түүний албаныхан, тус албатай байнга хамтран ажилладаг хувь хүн, ТББ, албан газрууд, ТББ-ууд нийтийн зар мэдээг иргэдэд хүргэлгүй нуун дарагдуулах мэтээр давуу эрхээ ашиглахыг хориглоно
4.3.7. Хууль дээдлэх
4.4. Дараахь зар мэдээг нийтийн зар мэдээний сүлжээгээр түгээхийг хориглоно. Үүнд,
4.4.1 Аж ахуйн нэгж, иргэний арилжааны болон бизнесийн үйл ажиллагааны зар мэдээ
4.4.2. Сонгуулийн сурталчилгааны материал,
4.4.3. улс терийн нам, түүний дэргэдэх байгууллага, улс төрийн клубын зар, Засаг даргын хувийн мэдээлэл.
Тав. Нийтийн зар мэдээг тоггмол хүргэх хэрэгсэл, тэдгээрийг ашиглах нөхцөл
5.1. Нийтийн зар мэдээг сумын иргэдэд тогтмол хүргэхэд дараахь хэрэгслийг ашиглана.
5.1.1. Энэхүү журмын 5.2-т заасан байрлал дахь нийтийн зар мэдээний самбар
5.1.2. “…аймгийн … сумын нийтийн зар мэдээ” хагас cap тутмын товхимол
5.1.3. тус сумын www.хххyyyzzz.mп веб сайт,
5.1.4. ХХХХХХХ, УУУУУУ дугаарын утаснаас илгээх мессеж,
5.1.5. ххххххх@ уууууу.com хаягаас илгээх цахим шуудан,
5.1.6. Энэхүү журмын 4.2-т дурдсан эрх бүхий субъектийн томилсон шуудан хүргэгч,
5.1.7. Сумын нийтийн номын сан, мэдээллийн төв зэрэг олон нийтэд мэдээллээр үйлчилдэг байгууллагын сан хөмрөг дэх нийтийн зар мэдээний каталог, цуглуулга, эмхэтгэл,
5.1.8. телевиз, радио, сонии, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл.
5.2. Нийтийн зар мэдээний самбар байрлуулах тоо, самбарын хэмжээ, байрлалыг 5.2.1-5.2.3- т заасан шаардлагыг хангасан газруудын дотроос. тухайн орчинд оршин суугч сумын иргэдээс авсан санал асуулгын дүнд үндэслэн сумын Иргэдийн хурлын телеелегчдийн шийдвэрээр тогтоож, уг шийдвэрийг энэхүү журамд заасан нийтийн зар мэдээний бүх хэлбэрээр иргэдэд хүргэнэ.
5.2.1. Нийтийн зар мэдээний самбарыг сумын төвд Засаг даргын тамгын газар, сургууль, цэцэрлэг болон улсын төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг бусад байгууллага, улсын төсвийн хөрөнгийг түгээх, хуваарилах үйл ажиллагаа явуулдаг банк, шатахуун түгээх станц зэрэг байгууллагын гадна ба дотор талд, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжийн үйлчилгээний байранд байрлуулна.
5.2.2. Нийтийн зар мэдээний самбарыг багийн төвд соёлын төв, хурлын байрны гадна талд, сургууль эмнэлэг зэрэг төсвийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, малчдын хоршоо, дэлгүүр зэрэг багийн иргэдийн гол үйлчилгээний байранд байрлуулна.
5.2.3. Сум, багийн төвөөс алслагдмал өрхүүдийн дундаа ашигладаг худаг, гүүр, гол замын бэлчир, уулын даваа, голын гарам дээр нийтийн зар мэдээний самбарыг байрлуулна
5.2.4. Нийтийн зарын самбар нь 200 см урттай, 100 см өргөнтэй байх ба самбарын доод
талыг шалнаас 90-110 см-т байрлуулна. Энэхүү зарын самбарын ойролцоо ханын тавцан, эсхүл ширээ байрлуулна.
5.2.5. Хэвлэмэл хуудсаар гаргасан бүх нийтийн зарыг нийтийн зарын самбарт хугацаа алдалгүй байрлуулах ба нийтийн зарын самбар дахь мэдээллийг шинэчлэх, сэлбэх ажлыг сумын засаг даргын тамгын газар хариуцна.
5.3. “…аймгийн … сумын нийтийн зар мэдээ” товхимолыг сумын Засаг даргын тамгын газар хагас cap тутам эрхлэн гаргаж, сумын өрх бүрт түгээх ажлыг зохион байгуулах ба товхимолын агуулга, түгээлтэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хяналт тавина.
5.4. Сумын Засаг даргын тамгын газраас сумын www.xxxvvvzzz.mп веб сайтад нийтийн зар мэдээг байнга тогтмол байрлуулна. Ингэхдээ электрон хувилбараар байрлуулах боломжгүи нийтийн мэдээллийг ямар хэлбэрээр түгээсэн, тэдгээр мэдээллийг хаанаас авч болох тухай мэдээллийн цаг хугацааны дарааллаар нь байршуулж дурдана.
5.5. Яаралтай, товч, хавсралт мэдээлэлгүй зарыг сумын Засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах ХХХХХХХ, УУУУУУ дугаарын утасны аль нэгээс мессөж илгээж хүргэнэ.
5.6. сумын хэмжээнд нийтийн зарыг цахим шуудангаар хүргэхдээ сумын засаг даргын тамгын газрын ххххххх@уууууу.com хаягаас түгээнэ.
5.7. Энэхүү журмын 4.2-т дурдсан эрх бүхий субъектийн томилсон шуудан хургэгч нь орон тооны терийн албан хаагч, эсвэл орон тооны бус гэрээт ажилтан байж болно. Шуудан хургэгч нь хагас cap тугмын “…сумын нийтийн зар мэдээ” товхимол, урилга, захидал зэргийг нийтийн зар хүлээн авагчид тодорхой цаг хугацаанд багтаан хүргэж үйлчилнэ. Ингэхдээ энэхүү журамд заасан нийтийн зар түгээхэд баримтлах зарчмыг мөрдөж ажиллана.
5.8. Сумын нийтийн номын сан, мэдээллийн төв зэрэг олон нийтэд мэдээллээр уйлчилдэг байгууллагын сан хөмрөг дэх нийтийн зар мэдээний каталог, цуглуулга, эмхэтгэлд дараах мэдээллийг даруй хүлээн авч, түүнийг нийтэд байнга нээлттэй байлгана. Үүнд:
5.8.3 Сумын хөгжлийн төлөвлөгөө, хөрөнгө оруулалт, төсөвтэй холбоотой санал асуулгын дүн, эдгээрийг хэлэлцсэн хурлаас гарсан шийдвэр
5.8.4 Сумын батлагдсан төсөв
5.8.5 Сумын төсвийн тодотголтой холбоотой төсел, шийдвэрүүд
5.8.6 Жил бур тодорхой сэдвээр зарлаж буй үндэсний хөтөлбөрүүдтэй холбоотой зар, мэдээ, мэдээлэл
5.8.7. Энэхүү журамд “эдийи засгийн мэдээлэл” гэж тусгагдсан бусад мэдээлэл
5.9. Энэхүү журмын 5.1.1-5.1,7-д заасан зар мэдээ түгээх хэрэгслийг бүгдийг нь ашигласан тухай зар мэдээнд олон нийтийн анхаарлыг богино хугацаанд өргөнөөр хандуулах шаарддагатай гэж сумын засаг дарга үзсэн бол тухайн нийтийн зар мэдээг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, радио, төлевиз, сонин, сэтгүүлээр зарлана.
Зургаа, Нийтийн зар мэдээ хүлээн авагчийн эрх, үүрэг
6.1 Сумын нийтийн зар хүлээж авагч нь нийтийн зар хүлээж авах тараах дараахь үүрэг эрхтэй. Үүнд:
6.1.1 “…аймгийн…сумын нийтийн зар” товхимол, захидал, урилга, цахим шууданг ямар хаягаар хүлээж авахаа багийн засаг дарга, сумын засаг даргын тамгын газар, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд тус тус бүртгүүлэх. Ингэхдээ улирлын чанартай нүүдлээс хамаарч өөр өөр байрлалд байх бол тэдгээрийг cap бүрээр нь аль болох нарийн тодорхой бүртгүүлсэн байх
6.1.2 Жилийн турш тоггмол нэг хаягаар нийтийн зар мэдээ хүлээж авахаар бүртгүүлсэн өрх нь гэрийннхээ болон хашааныхаа гадна талд шуудангийн хайрцаг байрлуулж, шуудангийн хайрцаг дээр хаягаа тодорхой бичиж, өнгө будгийг нь тод байлгах
1.3 Бичиг үсэггүй, харааны бэрхшээлтэй, хэвтэрт байдаг, өндөр настай зэрэг хүндэтгэх шалтгаанаар нийтийн зар мэдээг унших боломжгүй иргэд зар мэдээг амаар авах эрхтэй.
6.1.4 Нийтийн зар мэдээний талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл зар түгээгч, зар гаргасан этгээдээс. тодруулга хийх,
6.1.5 Нийтийн зар мэдээний агуулгыг бичиж, тэмдэглэж авах, гэрэл зургийг авах, хувилан олшруулах, түгээх, судлах, чөлөөтэй ашиглах,
6.1.6 Нийтийн зарын самбарт тавьсан мэдээллийг зарлагдсан үйл ажиллагаа явагдаж дуустал хэн ч хураан авах эрхгүй.
Долоо. Нийтийн зар мэдээнд тавигдах тусгай шаардлага
7.1 “Хурлын мэдээлэл” нь дараахь агуулгатай байна:
7.1.1 Хурал зарлагч этгээд
7.1.2 Хурлын байр, он cap өдөр, цаг
7.1.3 хурлаар хэлэлцэх асуудал
7.1.4. Тодруулга хийх холбоо барих утас
7.1.5 Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалд хамааралтай төсөл, бичиг баримтууд.
7.2. “Эдийн засгийн мэдээлэл” нь хөрөнгө, мөнгө, баялгийн хуваарилалттай холбоотой тоо баримт агуулах учир энэхүү зар мэдээг заавал бичгээр гаргаж мэдээллийн самбар, “…сумын нийтийн зар мэдээ” товхимолоор түгээнэ.
7.3 Хууль тогтоомжийи мэдээллийн агуулгыг тухайн мэдээллийг гаргаж буй байгууллага тодорхойлно.
7.4 Нийтийн хэрэглээний тухай мэдээлэп нь нийтэд ойлгомжтой энгийн үг хэллэгээр тод, том үсгээр бичиж, шаардлагатай схем, газрын зурагтай байвал зохимжтой. Хэрэв нийтийн хэрэглээний тухай мэдээллийг хувилан олшруулахад төвөгтэй, өндөр өртөгтэй байвал тухайн мэдээллийг гаргасан байгууллага, эсвэл тухайн мэдээллийг үндэслэн шийдвэр гаргахаар төлөвлөж буй байгууллага, аж ахуйн нэгжийн зүгээс сумын иргэдийн дунд нийтийн сонсгол зохион байгуулж танилцуулна.
Найм. Нийтийн зар мэдээнмй санхүүжилт
8.1 Нийтийн зар мэдээний зардлыг сумын төсвөөс санхүүжүүлнэ:
8.1.1 Энэхүү журамд заасан нийтийн зар мэдээг тогтмол хүргэх хэрэгслийг санхүүжүүлэх зардал
8.1.2 Нийтийн зар мэдээг бэлтгэх, хувилах, олшруулах, өнгөөр кодлох зардал
8.2 Нийтийн зар мэдээний зардлыг төрийн байгууллага, зарлуулагч этгээд, ашгийн төлөө бус хандивлагч байгууллага, нийтийи зар хүлээн авагч иргэн хамтран санхүүжүүлж болно. Зар мэдээг санхүүжүүлснийхээ төлөө аливаа давуу эрх эдлэхгүй. Харин улс төрийн нам, намын дэргэдэх байгууллага, сонгуульд нэр дэвшигчээс нийтийн зарын санхүүжилтэд зориулж шууд болон шууд бус хэлбэрээр хандив авахыг хориглоно.
8.3. Нийтийн зарын санхүүжилтийг сумын засаг даргын тамгын газрын олон нийттэй харилцах үүрэг бүхий алба, сумын Иргэдийн хурлын ажлын алба, багийн засаг даргын төсөвт тус тус тусгаж төлөвлөнө.
Найм. Хариуцлага
8.1 Нийтийн зарыг хугацаанд нь гаргах, түгээх үүргийг ерөнхийлөн хариуцагч нь сумын Засаг дарга байна.
8.2 Нийтийн зарыг түгээхдээ иргэдийг үзэл бодол, намын харьяаллаар ялгаварлан гадуурхсан, зарыг нийт иргэдэд санаатайгаар хүргээгүй, алагчилсан тохиолдолд Ашиг сонирхолын зөрчилдөөний тухай хуулийн …-д заасны дагуу торгууль оноож, үйлдлийг ахин давтсан нь нотлогдвол ажлаас халах, албан тушаалаас огцруулах хүртэл арга хэмжээ авна.
8.3. Нийтийн зар мэдээний үнэн бодит байдлыг тухайн зарыг бэлтгэсэн, хянасан байгууллага, албан тушаалтан хариуциа. Мэдээллийг санаатай гуйвуулсан, нийтэд хүргэхээс татгалзсан этгээдэд Мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Ашиг сонирхолын зөрчилдөөний тухай хуулинд заасны дагуу арга хэмжээ авна.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл