НИТХ 45 суудалтай. НИТХ-ын сонгуульд тойрогт нэр дэвшигчдээс АН 20,
МАН 10 суудал авчээ. Харин хувь тэнцүүлсэн хувилбараар АН 157 072
сонгогчийн дэмжлэг авч 35.59 хувийн саналаар 6, МАН 115 869 санал авч
26.09 хувиар 4, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл 101 239 саналаар 22.80
хувиар 4, ИЗНН 35735 иргэнээс 8.05 хувийн санал авч нэг суудал авахаар
болжээ. Ингээд НИТХ-д АН 26, МАН 14, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл 4,
ИЗНН нэг суудалтай болсон байна.
Намын жагсаалтаар НИТХ-д АН-аас Э.Бат-Үүл, Д.Баттулга, Н.Гантөмөр,
П.Батчимэг, А.Гантулга, Д.Хүрэлбаатар, МАН-аас Г.Мөнхбаяр Т.Гантөмөр,
Д.Амарбаясгалан, Б.Саранчимэг, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс
Л.Шагдаррагчаа, Н.Баяраа, Д.Батбаяр, С.Ононбаяр, ИЗНН-аас Г.Ганхүү нар
сонгогдох болзол хангасан байна.
НИТХ-ын 45 суудлын 30 нь тойрог нэр дэвшиж, 15 нь намын жагсаалтаар сонгогдож байна.
Пропорциональ буюу намын жагсаалтаар НИТХ-д суудал аваагүй намуудын
хувийг танилцуулбал "Гурав дахь хүчин" эвсэл 2.58, Монголын ногоон нам
1.94, Иргэний хөдөлгөөний нам 0.91, МУНН 0.85, Эх орон нам 0.52, Эх
орончдын нэгдсэн нам 0.47, МСДН 0.21 хувийн санал авчээ.
Монгол улсын Нийслэл Улаанбаатар хотын
хөгжил, цэцэглэлтийн түүх нь иргэд олон түмний оролцоо, бүтээлч
санаачлага, идэвх зүтгэлтэй шууд холбоотой.
Нийслэлийн иргэдийг төр нийгмийг удирдах
хэрэгт оролдцуулдаг гол хэлбэр, нийслэлийн удирдлагын тогтолцооны
бүрэлдэхүүн хэсэг нь Хурал юм.
Монгол оронд ардын хувьсгал ялсан цагаас
хойш нийслэлийн Хурал нь 18 насанд хүрсэн нийт иргэдээс шууд сонгогддог
төлөөллийнбайгууллага байсаар иржээ.
Анх 1924 онд “Цаг зуурын хурал” нэртэй
байгуулагдан 45 төлөөлөгч сонгогджээ. Дараа нь “Хотын хурал”, 1948 оноос
“Улаанбаатар хотын хөдөлмөрчин төлөөлөгчдийн хурал”, 1962 оноос “
Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурал”, 1989 оноос “Улаанбаатар
Хотын Ардын Хурал”, 1992 оноос “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”
нэртэйгээр хөгжиж ирсэн юм.
Нийслэл Улаанбаатар хотын Хурал нь 1989
оноос гүйцэтгэх засаглалаасаа тусгаарлан бие дааж дарга, орлогч дарга,
нарийн бичгийн дарга, Тэргүүлэгчидтэй болжээ.
Одоо Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн
Хурал нь 45 төлөөлөгч, 11 Тэргүүлэгчтэй, орон тооны дарга, нарийн
бичгийн дарга, ажлын албатайгаар ажиллаж байна.
Нийслэлийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэргүүлэгчдээс сонгуулийн бүрэн эрхийн
хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлээс
Нийслэл хотын нийгэм, эдийн засаг, хот
байгуулалтын хөгжлийн ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлон, түүнийг
хэрэгжүүлэхэд иргэд, хамт олны бүтээлч санаачлага, идэвхтэй оролцоонд
тулгуурлан ажиллах зарчмыг баримталж, хүний хөгжлийг бүх талаар хангах
боломж нөхцлийг бий болгох, нийслэлд нутгийн өөрөө удирдах ёсыг
хөгжүүлэх, нийслэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгож, бие
даан ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны үндсэн зорилт оршино.
Т. Бат-Эрдэнэ
Төлөөлөгч
|
Merkur Slots Machines - SEGATIC PLAY - Singapore
ReplyDeleteMerkur Slot Machines. 5 star rating. The Merkur worrione Casino game was the https://septcasino.com/review/merit-casino/ first to feature 나비효과 video 토토 사이트 slots in the 메이피로출장마사지 entire casino,