Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасанбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дүүрэг шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаад даруй гурван улирал өнгөрчээ. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар яриагаа
эхэлье?
-Он гараад нийслэлийн Засаг даргын захирамжаар шинэ бүтэц орон тоо
батлагдсаны дагуу үйл ажиллагаа явуулаад хагас жил орчим боллоо. Манай
дүүргийн онцлог бол нийслэл хотын зүрх болсон төвийн дүүрэг. Нийтдээ 20
хороотойгоос арав нь байшин хороолол, үлдсэн нь гэр хороолол байдаг.
Манай дүүрэг 138 мянга орчим хүн амтай. Бидний хамгийн түрүүнд
төлөвлөсөн зүйл бол Орон нутгийн хөгжлийн сангийн ажил байлаа. Дүүргийн
хэмжээнд нийтдээ 2.4 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн
сангаас хуваарилж өгсөн. Энэ мөнгөөр бид дүүрэгтээ ямар ажил хийх талаар
хороо тус бүрээр иргэдээсээ санал авсан. Ингэж санал авахдаа дүүргээс
сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэл, дүүрэгт сонгогдсон ИТХ-ын
төлөөлөгч, Засаг даргын тамгын газрын ажлын алба бүгдээрээ хамтран
ажилласан.







