Шууд ардчилал хүрээлэн ТББ нь ХБНГУ-ын Конрад Адэнауэрийн Сангийн дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүргийн 4-р хорооны Үндсэн дүрмийн төсөл боловсруулах үйл ажиллагааг 2016 оны 5-р сард эхлүүлэв. 4-р хорооны Засаг дарга Т.Туул энэхүү санаачлагыг дэмжиж маш идэвхтэй хамтран зохион байгуулж байна.
Төслийн хүрээнд сургалт, судалгаа, хэлэлцүүлэг, “Хорооны үндсэн дүрэм”-ийн төсөл гаргах гэсэн 4 үйл ажиллагааг төлөвлөсөн. Эхний ээлжинд тус хорооны нутаг дэвсгэрт хамааралтай хамгийн маргаантай, хуулиар зохицуулах ёстой асуудлуудыг тодорхойлох судалгааг хорооны 42 байрны оршин суугчдын дунд явуулна. Энэхүү судалгааны үндсэн дээр хорооны дүрмийн хэлэлцүүлгүүдийг оршин суугчид, аж ахуйн нэгжүүд, хорооны захиргааны ажилтнуудын дунд явуулах юм. Эдгээр хэлэлцүүлгийг амжилттай явуулах, улмаар цаашдаа хорооны дотоод амьдралтай холбоотой олон шинэлэг шийдвэр гаргах үүднээс олон нийтийн хурал, хэлэлцүүлгийг хөтлөх”Хөтлөх урлаг” хэмээх шинэлэг аргыг эзэмшүүлэх сургалтыг “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын ажилтнууд 4-р хорооны “Иргэний танхим”-д амжилттай явуулж дуусгалаа.
No comments:
Post a Comment