Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 22-29-нд Туркийн соёлын өдрүүдийг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Бүгд Найрамдах Турк Улсыг үүсгэн байгуулагч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататуркийн хөшөөнд хүндэтгэл үзүүлснээр соёлын өдрүүд эхлэх бөгөөд үүний дараа гар зураг, зохион бичлэгийн уралдаанд гүрүүлсэн сурагчдад шагнал гардуулах юм. Мөн Өнөр бүл асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзаж гарын бэлэг гардуулна. Туркийн соёлын өдрүүдийн үеэр зохиогддог сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг нь яалт ч үгүй кино долоо хоног байдаг.
Тэгвэл кино долоо хоног энэ сарын 23-29-нд Тэнгис кино театрт үргэлжлэх юм байна. Соёлын өдрүүдийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
Э.Бат-Үүлийн урилгаар Истанбул хотын Засаг дарга Кадыр Тоибаш 24-26-ны өдрүүдэд манай улсад айлчлах юм. Мөн Туркийн дуурийн дуучин Серап Чифтчигийн тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд тэрбээр Хөгжим бүжгийн коллежийн сурагчдад хичээл заах ажээ. Хэрвээ та Туркийн үзэсгэлэнт байгальд дуртай бол энэ сарын 25-нд Монголын урчуудын эвлэлийн хороонд нээлтээ хийх байгалийн сэдэвт уран зургийн үзэсгэлэнд саатаарай.
Мэдээллийн эх сурвалж : Үндэсний шуудан сонин 2014.04.14 №075
Туркийн соёлын өдрүүд 22-нд эхэлнэ
О.ЭРДЭНЭ
No comments:
Post a Comment