Friday, July 29, 2016

Аз жаргалтай хот хөтөлбөр

Нийслэлийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар ээлжит хуралдаан 2016 оны 07 сарын 29-ний өдөр боллоо. Хуралдаанаар “ Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.  Хуралдаанд энэ асуудлыг НИТХ-ын дарга Ц.Сандуй танилцуулав.
Нийслэлийн Монгол Ардын Намын хорооноос нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохдоо нийслэл хотын иргэд, оршин суугчдаа дээдлэх үзэлд суурилсан “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлэн оролцсон. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган, үе шаттайгаар хэрэгжүүлэх санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Тиймээс өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгч та бүхнээр  хэлэлцүүлж байна гэсэн юм.
“Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрт Амьжиргааны баталгаажих түвшинг дээшлүүлж хамгаалах, Эрх зүйн орчинг бүрдүүлэх, Санхүү бизнес, хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн 5 чиглэлээр 50 ажлыг хийхээр тусгасан байна. НИТХ-ын дарга Ц.Сандуй, энэхүү хөтөлбөр хөрсөнд бууснаар нийслэлийн  иргэд  тав тухтай, аюулгүй, тайван орчинд аж төрж, эрүүл хүнсээр хангагдаж,  сэтгэл санаагаар түвшин амгалан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Мөн хөдөлмөр эрхлэлт 60 хувьд хүрч, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ гэлээ. 

НИТХ-ын Тэргүүлэгчдээс хөтөлбөрийн хүрээнд чиглэл тус бүрээр санал боловсруулах ажлын хэсэг байгуулах хэрэгтэй, иргэдээс санал авч хөтөлбөрт нэмэх хэрэгтэй гэсэн зарчмын саналууд хэллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн эдгээр саналыг тусган  “Аз жаргалтай хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоол баталлаа. Ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар ахлах юм байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон НИТХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхээсээ өмнө ажлын хэсгээс боловсруулсан санал болон нийслэлийн иргэдийн саналыг авна. Тиймээс Иргэний танхимаар иргэдийн оролцоотойгоор энэхүү хөтөлбөрөө хэлэлцүүлнэ. Наймдугаар сард НИТХ-ын ээлжит нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр хэлэлцэнэ. Өнөөдөр бид “Аз жаргалтай хот” байгуулах эхний алхмаа хийлээ” гэв.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Аэро Улаанбаатар шинэ хот байгуулах болон “Богд хан төмөр зам” барих  ажлыг эхлүүлэх, 5-р цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын эхний ээлж, цахилгааны “Их тойруу” сүлжээг ашиглалтад оруулж, олон түвшний хоёр огтлолцол,  бага оврын 2 цэвэрлэх байгууламж, 40 мянган айлын орон сууц, 150 км авто зам, 45 цэцэрлэг сургууль, 3 эмнэлэг, 4 спортын цогцолбор, 2 усан бассейн, 5 соёлын ордон барьж байгуулах юм.  Мөн гэр хорооллын айл өрхийн дийлэнх нь өмчилсөн газартаа дулаан, цэвэр, бохир усны системтэй, ажлын байртай, тохилог амины орон сууцтай болно. Гэр хорооллын өрхийн халаалтыг хуримтлуулсан дулаан, халаах төхөөрөмжөөр шийдвэрлэн, агаар, хөрсний бохирдлыг жил бүр 10 хувиар бууруулна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл