Бүгд найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 22-29-нд зохион байгуулах Туркийн соёлын өдрүүдийн талаар мэдээлэл өглөө. Гурав дахь удаагаа болж буй соёлын өдрүүд Элчин сайд Мурат Карагөз тавдугаар сургуулийн сурагчдыг хүлээн авснаар эхлэх бөгөөд нийслэлийн таван сургуулийн сурагчид оролцсон Олон улсын хүүхдийн баярын өдөрт зориулсан тоглолтоор үргэлжилнэ. Мөн энэ орой гар зураг, зохион бичлэгийн уралдаанд түрүүлсэн хүүхдүүдэд шагнал гардуулахаас гадна Өнөр бүл асрамжийн газарт гарын бэлэг гардуулж энэ өдрийг хүүхэд багачуудтайгаа хамтран тэмдэглэх юм.
Учир нь, 1920 оны дөрөвдүгээр 23-нд Туркийн үндэсний их хурал байгуулагдсан бөгөөд Бүгд Найрамдах Турк Улсыг үүсгэн байгуулагч, анхны Ерөнхийлөгч Мустафа Кемал Ататурк энэ өдрийг хүүхдүүдэд бэлэглэсэн гэдэг. 1979 оноос Туркийн үндэсний телевиз радионууц нэгдэж, энэ өдрийг олон улсын хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэх санаачлагын дагуу ийн тэмдэглэдэг байна.
Туркийн соёлын өдрүүдийн үеэр зохиогддог сонирхолтой арга хэмжээнүүдийн нэг нь кино долоо хоног байдаг. Тэгвэл Туркийн кино долоо хоног 23-29-нд болох бөгөөд Берлин, Венецийн олон улсын наадмуудаас шагнал хүртсэн, Туркийн алдарт найруулагчдын бүтээлийг Тэнгис кинотеатрт үзэх боломжтой. Тухайлбал, Туркэд орлогоороо тэргүүлдэг шилдэг кинонуудын нэг болох Анчин-аар кино өдрүүд эхэлнэ.
Мөн соёлын өдрүүдийн хүрээнд Туркийн дуурийн дуучин Серап Чифтчигийн тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болно. Тэрбээр Латин Америк, АНУ-д аялан тоглож байсан Туркийн алдарт дуучин юм байна. Хэрвээ та Туркийн үзэсгэлэнт байгальд дуртай бол энэ сарын 25-нд Монголын урчууцын эвлэлийн хороонд нээлтээ хийх байгалийн сэдэвт уран зургийн үзэсгэлэнд саатаарай. Энэ сарын 23-30-нд гарах уг үзэсгэлэнд 100 гаруй бүтээлийг дэлгэх юм.
No comments:
Post a Comment