"Та аль улсын иргэн, ямар хэл соёл, ёс заншил, амьдралын хэв маяг, үзэл бодолтой зэргээс үл хамааран хүн төролхтөнийг нэгтгэж байгаа зүйл бол бид Дэлхий хэмээх гариг дээр нэгэн цаг үед хүмүүний биеийг олон оршин байна. Бидний амьдарч байгаа эх дэлхийд маань өнөөдөр аюул тулгараад байна. Хүн төрөлхтөний, бидний өдөр тутамдаа хийж байгаа болчимгүй үйлдлүүдээс болон эх дэлхий маань усгүй, агааргүй, дааж давамгүй хог новшиндоо дарагдан, амьд организмыг тэтгэж байгаа эх ундаргуудаа устгаж байна. Нэгэнт бий болгон учруулсан хор уршиг нь нөхөн сэргээгдэх боломжгүй болсоор. Тэгвэл бид амьдарч байгаа гэр миньболсон эхдэлхийнхээ ирээдүйн төлөө, хайрлан хамгаалахын төлөө дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүн нэг бүрийн дуу хоолойг нэгтгэн илүү их хор уршиг тарихгүйн төлөө тэмцэх хэрэгтэй болоод байна" гэсэн уриа, зорилготойгоор "Олон улсын эх дэлхийн өдөр"-ийг өнөөдрийг хүртэл тэмдэглэн өнгөрөөж байна.
АНУ-ын сенатор Гэйлорд Нелсоны санаачлагаар 1970 оны 4 сарын 22-ны өдөр 20 сая хүн нэгдэн оролцсон эх дэлхийн анхны өдрөөс хойш өдгөө дэлхийн 192 орон, 1 тэрбум гаран хүмүүс эх дэлхийгээ, байгаль орчноо хамгаалахын төлөө нэгдэн тэмдэглэн өнгөрүүлж байна.
Эх дэлхийн өдрийг 2009 оны 4 сарын 22-ны өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейгаас "Олон улсын Эх дэлхийн өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоолыг албан ёсоор гаргасан байна.
Жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг энэ өдрийг 2016 онд Trees for the Earth буюу "Дэлхийдээ мод тарьцгаая" гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлнэ. 2020 онд тохиох Эх дэлхийн өдрийн 50 жилийн ойгоо угтан 7,8 тэрбум мод тарих зорилгодоо дэлхийн хүн нэг бүрийг уриалан дуудаж байна.
Энэ жилийн эх дэлхийн өдөр нь түүхэндээ хэзээ ч мартагдахааргүй өдөр байх болно.
НҮБ-ийн уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)- ийг хэрэгжүүлэх гол механизм болсон Киотогийн Протоколын үйлчлэх хугацаа дуусч 2020 оноос хэрэгжих дараагийн шатны шинэ бичиг баримтыг олон улсын хүрээнд зөвшилцөн боловсруулах, агаарын температурын өсөлтийг 2 хэмээр хязгаарлах зорилтод хүрэхийн тулд НҮБ-ын гишүүн улсууд болох 196 орны төр, засгийн удирдлагууд өнгөрсөн оны сүүлээр болсон УАӨСК-ийн Талуудын XXI бага хурал СОР21-аар чуулан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох асуудалд бүх улс орон дагаж биелүүлэх Парисын хэлэлцээр баримт бичгийг баталсан.
Парисын хэлэлцээрийн гол зорилго ньтогтвортой хөгжлийгхангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг авч хэрэгжүүлэх дэлхий нийтийн хариу арга хэмжээг бэхжүүлэхэд чиглэсэн суурь конвенцийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэж байгаа аж. Мөн агаарын хэмийн өсөлтийг бууруулах урт хугацааны дэлхий нийтийн зорилгод аль болох хурдан хүрэхийн тулд хөгжингүй орнууд нь хөгжиж байгаа болон уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий улс орнуудад бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг уриалсан.
Парисын хэлэлцээрт 55 улс нэгдэж орсноор гэрээ хэрэгжиж эхлэх бөгөөд үүгээр Киотогийн протокол дуусгавар болж олон улсын эрх зүйн шинэ орчин бүрдэх юм.
НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-мүүн 2016 оны 04 дүгээр сарын 22 буюу "Эх дэлхийн өдөр"-өөр дэлхийн удирдагчдыг Нью- Йорк хотноо НҮБ-ийн төв байранд болох "Парисын Уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээр"-т гарын үсэг зурах дээд хэмжээний ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьсан байна.
Дэлхийн хамгийн том нүүрсхүчлийн хий ялгаруулагч улсууд болох АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Зин Пин нар энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.
Манай улсыг төлөөлөн энэхүү дээд хэмжээний гарын үсэг зурах ёслолд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, БОНХАЖЯ-ны сайд Н.Батцэрэг оролцож байна.
2020 оноос хэрэгжих дараагийн шатны шинэ баримт бичгийг авч хэрэгжүүлэхэд өөрийн орны зорилтот хувь нэмрээ тодорхойлж "НҮБ- ын УАӨСК-ийн хүрээнд 2015 оны хэлэлцээрт Монгол улсын оруулах хувь нэмэр" баримт бичгийг өргөн барьсан байгаа.
No comments:
Post a Comment