Оргилуун дарс үлдсэнгүй
Ёслолын буудлага ч дууслаа
Одоо харин хоёулханаа
Орхигдсон мэт, хоосорсон мэт
Сайхан баяр жаргах цагтай
Саарал өглөө угтах уйтай
Өчигдөртэй огт адилгүй
Өдгөө харин үгээ өргөх цаг
Шинэ оны мэнд
Шинэ оны мэнд
Хүслийн минь ертөнцөд одоо ч ирээдүйд ч
Хөрш бүхэн дотно андууд байг.
Шинэ оны мэнд
Шинэ оны мэнд
Үнэн хүсэл, гэгээн мөрөөдөл бүхэн биелэг
Үгүй бол хүн гэдэг юу ч биш
Үнэндээ, чи бид хоёр ч тэр ээ.
Өөрийн минь үеийнхний
Өнгөрүүлсэн амьдрал дээр дээр өндийх
Залуухан, бөх зүрхтнүүд ирж явааг
Заримдаа би харах юм.
Тийм ээ, хүн гэдэг гэнэн
Тэр бүгдээ огтхон ч тоохгүй
Замаа алдан төөрсөн хэдий ч
Замаг балчигаар туучсаар
Засарна гэж үгүй л…
Өнгөрсөн баярын тууз
Хөлөөр нэг хөглөрдгийн адилаар
Үнэтэй сайхан мөрөөдлүүд маань
Хөсөр унан замхарлаа.
Арван жил урсаад өнгөрчихөж
Ахиад ийм хугацаа улирахад
Намайг юу хүлээж байх бол?
Нартад юу тохиох бол?
Наян есөн он шүү дээ.
Ёслолын буудлага ч дууслаа
Одоо харин хоёулханаа
Орхигдсон мэт, хоосорсон мэт
Сайхан баяр жаргах цагтай
Саарал өглөө угтах уйтай
Өчигдөртэй огт адилгүй
Өдгөө харин үгээ өргөх цаг
Шинэ оны мэнд
Шинэ оны мэнд
Хүслийн минь ертөнцөд одоо ч ирээдүйд ч
Хөрш бүхэн дотно андууд байг.
Шинэ оны мэнд
Шинэ оны мэнд
Үнэн хүсэл, гэгээн мөрөөдөл бүхэн биелэг
Үгүй бол хүн гэдэг юу ч биш
Үнэндээ, чи бид хоёр ч тэр ээ.
Өөрийн минь үеийнхний
Өнгөрүүлсэн амьдрал дээр дээр өндийх
Залуухан, бөх зүрхтнүүд ирж явааг
Заримдаа би харах юм.
Тийм ээ, хүн гэдэг гэнэн
Тэр бүгдээ огтхон ч тоохгүй
Замаа алдан төөрсөн хэдий ч
Замаг балчигаар туучсаар
Засарна гэж үгүй л…
Өнгөрсөн баярын тууз
Хөлөөр нэг хөглөрдгийн адилаар
Үнэтэй сайхан мөрөөдлүүд маань
Хөсөр унан замхарлаа.
Арван жил урсаад өнгөрчихөж
Ахиад ийм хугацаа улирахад
Намайг юу хүлээж байх бол?
Нартад юу тохиох бол?
Наян есөн он шүү дээ.
М. Саруул-Эрдэнэ (saruulerdene@yahoo.com)
No comments:
Post a Comment