Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр НИТХ-д нэр дэвшигч 45 гишүүнээ танилцууллаа. Соёлын төв өргөөнд болсон уг ёслолын ажиллагаанд АН-ын 1000 гаруй гишүүд, дэмжигчид оролцсон. Мөн нэр дэвшигчид Нийслэлийн шинэчлэлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлж, мөрийн хөтөлбөртөө гарын үсэг зурлаа.
Түүнчлэн энэ үеэр Нийслэлийн АН-аас НИТХ-д нэр дэвшигчдийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэлээ. Тухайлбал, нэр дэвшигчдийн дундаж нас 45, 90 хувь нь инженер, эдийн засагч мэргэжилтэй аж.
Мөн нэр дэвшигчид нийтдээ 228 жил төрд ажилласан, 104 хүүхдийн эцэг, эх юм байна.
Ингээд Нийслэлийн АН-аас НИТХ-д нэр дэвшигчдийг танилцуулъя.
No comments:
Post a Comment