Sunday, May 22, 2016

Нийслэлийн Ардчилсан намаас НИТХ-д нэр дэвшигч 45 гишүүнээ танилцууллаа.

Нийслэлийн Ардчилсан намаас өнөөдөр НИТХ-д нэр дэвшигч 45 гишүүнээ танилцууллаа. Соёлын төв өргөөнд болсон уг ёслолын ажиллагаанд АН-ын 1000 гаруй гишүүд, дэмжигчид оролцсон. Мөн нэр дэвшигчид Нийслэлийн шинэчлэлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлж, мөрийн хөтөлбөртөө гарын үсэг зурлаа.
Түүнчлэн энэ үеэр Нийслэлийн АН-аас НИТХ-д нэр дэвшигчдийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэлээ. Тухайлбал, нэр дэвшигчдийн дундаж нас 45, 90 хувь нь инженер, эдийн засагч мэргэжилтэй аж.

Thursday, May 19, 2016

Д.БАТТУЛГА: Бидний гаргасан бүх шийдвэр нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, бодлого тодорхойлсон олон чухал үйл явдлын суурь болсон.

2012 оны сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хаалтын хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд нийслэлийн ИТХ-ын үе үеийн дарга, Тэргүүлэгчид,  НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар хүндэт зочноор оролцов. Энэхүү хуралдаанд НИТХ-ын дарга Д.Баттулгын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эрхэм Төлөөлөгчид өө !
Хүндэт зочид оо! Хатагтай, Ноёд оо !

Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар баталгаажсан нутгийн өөрөө удирдах байгууллагын зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид бид хурлын өөрөө удирдах байгууллагынхаа 24 дэх жилийн түүхийн хуудсыг эргүүлж байна. Улаанбаатар хотын түүхэн замналтай харьцуулбал 24 жил бага хугацаа мэт боловч асар хурдацтай хөгжиж байгаа шинэ зууны хөгжлийн хурдаар авч үзвэл чамалхааргүй их хугацаа гэдгийг өнгөрсөн 4 жилд хийж хэрэгжүүлсэн ажил үйлс нотлон харуулах биз ээ. 2012 оны сонгуулиар байгуулагдсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2012 оны 7 дугаар сарын 9-нд анхны хурлаа хийж байсан тэр цаг мөчөөс хойш тогтмол ажиллагаатай болж,  өнөөдрийг хүртэл  Нийслэлийн ИТХ-ын ээлжит хурал 34 удаа, ээлжит бус хурал 8 удаа хуралдаж нийт 125 асуудлыг хэлэлцэн баталсан байна. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид 85 удаа хуралдаж 850 асуудлыг хэлэлцэн баталжээ.

Friday, October 23, 2015

НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан

НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж хуралдаанаар  нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцлээ.

Thursday, September 24, 2015

Нийслэлчүүдээс 1 хувийн татвар авах санал гарчээ

Ирэх аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр төрлийн бараа худалдан авах, дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлсний төлөө хүн бүр татвар төлнө. Хоёр төрлийн бараанд архи, тамхи орж байгаа. Архи гэдэгт бүх төрлийн согтууруулах ундааг хамруулах бөгөөд, тамхины төрөл ч бүгд орж байгаа. Мөн зочид буудал, ресторан, баар, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд татвар төлнө. Тухайн бараа, үйлчилгээг хотын аль хэсэгт борлуулж байгаагаас хамаарч, татварын хэмжээг 0-1 хувийн хооронд байлгах бөгөөд энэ хувь хэмжээг НИТХ баталж байхаар хуульчилсан. Тэгэхээр хэрэглэгч та архи, тамхи борлуулж байгаа дэлгүүрийн үнийн дүн дээр нэг хүртэлх хувийн татвар нэмж төлнө гэсэн үг.

Friday, August 14, 2015

Нийслэлийн иргэддээ талархлаа илэрхийлье.

Нар хур тэгширсэн  налгар өдрүүд үргэлжилж, Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед нийслэлчүүд Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Монголын бурхан шашны сүм хийдүүдээс санаачлан зохион байгуулсан Даншиг наадам Хүй мандлын дэнжид амжилттай болж, сүсэгтэн олны  залбирал ерөөлийн хамт наадамчин түмэн минь дэнж хотойтол сайхан наадлаа.
Хүн төрөлхтөн туулсан түүхээ санан сэрж, өнгөрсөнд мартагдсан ч өнөө үед гайхагдам сонин хачныг орчин цагт үнэд оруулан сурталчилж, улс түмэндээ ашигтай, аялал жуулчлалд тустай хэлбэрээр “амь” оруулдаг жишиг дэлхийд бий. Түүх, уламжлалаа хадгалсан, эртний юм бүхэн үнэ цэнтэй оршиж, хүн төрөлхтний сонирхлыг үргэлж татдаг мөхөшгүй байлдан дагуулал байдаг. Ийм бодлого, зорилгын үүднээс бид бүхэн даншиг наадмыг сэргээх хүсэлтэй сүм хийдүүдийн санаачилгыг дэмжиж, шашин соёлын томоохон арга хэмжээ болгон сурталчлахаар болсон юм. Бидний зорилго биеллээ олж, түүх соёлоороо гайхуулж чадсан гэж үзэж байна.

Thursday, May 14, 2015

Б.АЛТАНСОЁМБО: ШӨХТГ-аас тавьсан асуудлыг Шүүхийн байгууллагаас захиргааны хэрэг үүсгэн шалгах шаардлагагүй гэж үзсэн

Нийслэлийн нутаг дэвсгэрт жолоочийн замын хөдөлгөөнд оролцоход саад учруулж, зөвшөөрөлгүй газар буюу автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан жолоочийн автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх ажилтай холбогдуулан  Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд захиргааны хариуцлага тооцож, торгох арга хэмжээ авсан талаар мэдээлэл өгсөн. Энэ талаар нийслэлийн ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.АЛТАНСОЁМБО-оос тодрууллаа.
-ШӨХТГ-аас Хотын захиргаа хувийн компаниудтай хамтран хэрэгжүүлж байгаа автозамын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ тавьсан жолоочийн автомашины дугуйг түгжих, ачиж зөөвөрлөх ажлыг хууль бус гэж үзэн зарим албан тушаалд торгууль ногдуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Saturday, February 8, 2014

Sochi 2014 – Өвлийн олимп

Бямба гарагт буюу 2 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн уламжлалт цасны баяр Хандгайтын амны Янзага зусланд боллоо. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчид оролцох энэхүү өдөрлөг Өвлийн олимп-2l014  нэрийн дор явагдав.
Өдөрлөгийн үеэр оролцогчид буюу НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид спортын уралдаан тэмцээнүүд, цасны бүжгээр өрсөлдөж Сочи 2014 – Өвлийн олимп, Нийслэлийн бүтээн байгуулалт сэдэвт цасан хотхон байгуулан уралдлаа.

Thursday, October 24, 2013

Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн удирдлагуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр нийслэл хотын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, А.Ганбаатар, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, нийслэлийн талаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогчид оролцлоо.
Энэ аравдугаар сарын 29-нд нийслэл хотын өдөр, нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэнэ. Түүний өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн үйл ажиллагаатай танилцаж байгаад Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга талархал илэрхийллээ. Нийслэлийн шинэчлэлийн баг энэ өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хийж буй ажлаасаа танилцуулав.

Wednesday, October 23, 2013

НИТХ тогтмол ажиллагаатай боллоо.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/ нь 2012 оны 7 дугаар сарын 09-нд анхдугаар хуралдаанаа хуралдуулж, Төлөөлөгчдийн бүрэн эрхийгхүлээн зөвшөөрсөн бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийг шинэчлэн баталсан юм. Дэгийн дагуу НИТХ-ын ээлжит хуралдааныг сар бүрийн сүүлийн долоө хоногийн пүрэв гарагт хуралдуулахаар тогтоож, 2012 оны 7 дугаар сарын Э-нөөс 2013 оны 10 дугаар сарын 1 -ний өдөр хүртэл нийт гурван удаа ээлжит бус хуралдаан, 12 удаа ээлжит хуралдааныг хуралдуулж, 45 тогтоол батлан гаргажээ. Энэ хугацаанд нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, бодлого тодорхойлсон олон чухал шийдвэр, тогтоолыг хэлэлцэн батлаад байна.

Нийслэлийн онцлох 55 шинэчлэл

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг даргын тамгын газраас эрхлэн Нийслэлийн онцлох 55 шинэчлэл товхимлыг гаргажээ.

Thursday, January 31, 2013

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх эхний ээлжийн байршил

2013-01-31-ний өдөр 09 цагаас Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7-р чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч ирж 91 хувийн ирцтэйгээр цагтаа эхэллээ. НИТХ-ын ээлжит 7-р хуралдаанд нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын 7 байршилд хийх урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа.

Monday, July 2, 2012

НИТХ-ын сонгуулийн дүн

1 дүгээр тойрог: Д.Байдраг – 41.39 /АН/
2 дугаар тойрог: Б.Түвшин – 44.02 /АН/
3 дугаар тойрог: Ц.Буяндалай – 36.71 /АН/
4 дугаар тойрог: Б.Энх-Амгалан – 33.85 /МАН/
5 дугаар тойрог: Ц.Сандаг-Очир – 45.07 /МАН/
6 дугаар тойрог: С.Амарсайхан – 55.97 /МАН/
7 дугаар тойрог: Г.Ганбаяр – 37.12 /МАН/
8 дугаар тойрог: Ц.Энхцэнгэл – 32.48 /АН/
9 дугаар тойрог: С.Үнэн – 35.46 /АН/
10 дугаар тойрог: Б.Отгонбаяр – 34.05 /АН/
11 дугаар тойрог: Ж:Амарсанаа -38.15 /АН/
12 дугаар тойрог: Б.Төмөрчулуун – 33.99 /МАН/
13 дугаар тойрог: Б.Баярмагнай – 34.9 /МАН/
14 дугаар тойрог: Д.Бадарсан – 36.36 /АН/
15 дугаар тойрог: Г.Төмөрбаатар -35.6 /МАН/
16 дугаар тойрог: С.Очирбат – 34.38 /АН/
17 дугаар тойрог: Д.Ганболд – 32.19 /МАН/
18 дугаар тойрог: Т.Бат-Эрдэнэ – 32.45 /АН/
19 дугаар тойрог: Ц.Баатархүү – 31.03 /АН/
20 дугаар тойрог: Л.Наранбаатар – 31.84 /АН/
21 дугаар тойрог: Л.Нарантуяа – 37.04 /АН/
22 дугаар тойрог: Д.Оросоо – 38.46 /АН/
23 дугаар тойрог: Ц.Одонтунгалаг – 39.38 /АН/
24 дугаар тойрог: Ц.Алтанцэцэг – 35.71 /АН/
25 дугаар тойрог: Д.Авирмэд – 27.99 /МАН/
26 дугаар тойрог: Р.Дагва – 32.86 /МАН/
27 дугаар тойрог: Л.Сайнтөгс – 29.42 /АН/
28 дугаар тойрог: Ш.Одгэрэл – 30.10 /АН/
29 дугаар тойрог: Т.Болдбаатар – 33.06 /АН/
30 дугаар тойрог: Д.Энхсайхан – 32.18 /АН/ хувийн санал тус тус авч НИТХ-д суух эрхээ авчээ.
Пропорциональ буюу намын жагсаалтаар 15 төлөөлөгчийг сонгож бүрдүүлэх бөгөөд 444.354 сонгогч нам, эвслүүдэд саналаа өгсөн. Үүнээс:
АН-157.884 /35.53%/
МАН-116.197 /26.15%/
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл-101.164 /22.77%/
ИЗ-НН – 35658 /8.02%/
Гурав дахь хүчин эвсэл – 11439 /2.57%/
МНН – 8875 /2%
Иргэний хөдөлгөөний нам – 4035 /0.91%/
МУНН – 3820 /0.86%/
Эх орон нам – 2306 /0.52%/
Эх орончдын нэгдсэн нам – 2058 /0.46%/
Монголын Социал демократ нам – 918 /0.21%/ саналаа авсан байна.
Сонгуулийн хуульд намуудын жагсаалтад 5 хувийн босго тавихаар заасны дагуу намд өгсөн саналыг гишүүдэд хуваавал, НИТХ-д намын жагсаалтаас АН-6, МАН-4, ИЗНН-1, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” – 4 суудал авах юм. Нийлбэр дүнгээр НИТХ-ын 45 төлөөлөгчид АН-26, МАН-14, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл-4, ИЗНН-1 суудлыг авахаар урьдчилсан байдлаар хуваарилагдаад байна.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл