Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд “Эрүүл мэндийн довтолгоо”–ны гарын авлага болох “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг хэвлүүлэн өрх бүрт хүргэхээр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад хүргэж эхэлсэн байна.
Эдгээр газрууд хүлээн авсан гарын авлагаа өрх бүрт хүргэн, Заавал хэвшүүлэх 21 дадлаа иргэдэд тайлбарлан таниулж,дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг тайлбарлах юм байна.









