- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
Wednesday, December 30, 2015
Tuesday, December 29, 2015
Wednesday, December 16, 2015
Нутгийн удирдлага: Сорилт ба шийдэл сэдэвт үндэсний семинарыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.
Жил бүхэн манай орон нутгийн удирдлага Улаанбаатарт хүрэлцэн ирж, тухайн жилийнхээ асуудлуудыг УИХ, Засгийн газар, бусад олон чиглэлийн байгууллагуудтай ярилцдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу цуглаж байгаа. Мөн энэ жил нутгийн удирдлага, түүнд тулгамдаж байгаа асуудлууд, сорилт, ямар шийдэл байж болох тухай гэсэн цаг үеэ олсон асуудлаар та бүхэн ярилцахаар цугларсан нь их зөв юм.
Sunday, December 13, 2015
Иргэдийн оролцоо-Хотын маргааш зөвлөлдөх санал асуулга боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Монгол Улсын Үндсэн хуульд орон нутгийн хурлыг Иргэдийн хурал гэж нэрлэнэ. Орон нутгийн эрх мэдлийг зохицуулахдаа улс төрийн намаас хамаарахгүй иргэдийн оролцоон дээр тулгуурлна гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоон дээр тулгуурласан тогтолцоог орон нутгийн бүтэцэд байлгана гэсэн санааг Үндсэн хуулинд тусгаж өгсөн. Гэвч харамсалтай нь өнөөдрийг хүртэл орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудад улс төрийн оролцоо, намуудын оролцоотой төлөөллийн байгууллыг бий болгосоор ирсэн. Тиймээс бид иргэдийн төлөөллийн байгууллагаар орон нутгийн үйл ажиллагааг яаж удирдуулах вэ гэж эрэл хайгуул хийсний үр дүнд Зөвлөлдөх Ардчилал гэсэн энэ аргачлалыг сонгон авсан юм. Цаашид Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтынхаа ажилд шаардагдах хөрөнгө, хэрэгцээ, зураг төсөл, газрын байршлыг хүртэл иргэдэд мэдээлж, тэднээр тодорхойлуулдаг болохоор ажиллаж байна гэж онцлов.
Tuesday, December 8, 2015
Saturday, December 5, 2015
Гудамж төслийн бүтээн байгуулалтыг хүлээн авлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Увс аймагт ажиллах үеэрээ Гудамж төслийн замыг хүлээн авах ёслолд оролцов.
Monday, November 30, 2015
Monday, November 23, 2015
Хэлмэгдсэн монгол иргэдийн гэрэлт хөшөөнд цэцэг өргөлөө.
УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 11-18-ны өдрүүдэд ОХУ-д томилолтоор ажиллав.
Энэ үеэр хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн монгол иргэдийн дурсгалыг хүндэтгэж Москва хот дахь Бутовогийн Коммунарка дахь гэрэлт хөшөөнд нь цэцэг өргөлөө. Хэлмэгдэгсдийн хөшөөний арчлалт хамгаалалтыг тус улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд хариуцуулахаар хүлээлгэж өгөв.
Хуучин ЗХУ-д улс төрийн хилс хэргээр баривчлагдан хүргэгдэж, мөрдөгдөн шийтгүүлж хэлмэгдсэн 400 гаруй монгол иргэд байсан бөгөөд тэдэнтэй холбоотой хэрэг материалыг хуулбарлан аваад байгаа билээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Friday, November 20, 2015
Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй болгон хөгжүүлэхээр заасан. Мөн нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлж, улмаар хөгжил дагуулсан бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж тусгасан байдаг. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Нисэх, Яармаг орчмын орон сууцны хороолол, Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.
Saturday, November 14, 2015
Гүн эмнэгэл
Парист болсон эмгэнэлт үйл явдалд холбогдуулан хохирогчдын гэр бүлд Нийслэлийн Иргэний Танхим гүн эмнэгэл илэрхийлж байна.
The Cityhall of Ulaanbaatar City council Mongolia, wishes to express deepest sympathy and condolences to the families of victims of terrost attacks in Paris.
The Cityhall of Ulaanbaatar City council Mongolia, wishes to express deepest sympathy and condolences to the families of victims of terrost attacks in Paris.
Monday, November 2, 2015
Sunday, November 1, 2015
Олон соёлын орчин дахь хүмүүсийн харилцаа сэдэвт танхимын бус сургалт
НИТХ-ын АА-ны зохион байгуулагч нарт Олон соёлын орчин дахь хүмүүсийн харилцаа сэдэвт танхимын бус сургалтыг Удирдлагын академийн доктор Т.Алтанцэцэг явуулав.
Thursday, October 29, 2015
Б.Ганболд: Иргэд нийтийн хурлаараа өөрсдийн асуудлаа шийдэх эрхтэй болсон.
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн Мэдээлэл, программ хангамж хариуцсан зохион байгуулагч Б.Ганболд Математик, мэдээллийн технологич мэрэгжилтэй. 2012 оноос энэ албан тушаалд ажиллаж байна.
-Нийслэлд иргэний оролцооны танхим байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Үр дүн ямар байна?
-Иргэний оролцооны танхим байгуулагдсанаар нйислэлийн хороод өөрсдийн асуудлыг шийдэх эрхтэй болсон. Өмнө нь дүүргийн тамгын газраас шийдвэр гаргаад юу дуртайгаа хийдэг байсан. Харин одоо бол Хорооны иргэдийн нийтийн хурлаас ямар шийдвэр гарна түүнийг нийслэлийн засаг дарга хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжсэн.
Sunday, October 25, 2015
Бүх нийтийн санал хураалтын 70 жилийн ойд
БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө 1945 онд явуулсан Бүх нийтийн санал хураалтын 70 жилийн ойд зориулсан нийслэлийн иргэдийн оролцооны албадын ажилтан, иргэдийн хурал 2015 оны 10-р сарын 20-нд Нийслэлийн Иргэний танхимд хуралдав.
Friday, October 23, 2015
НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан
НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам, нийтийн тээврийн машин цагийн зардлын тариф батлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Thursday, October 22, 2015
Бид хотыг стандарттай болгосон
“Ньюс” агентлаг аравдугаар сарын 29-нд тохиох “Нийслэлийн өдөр”-ийг угтан энэ долоо хоногийн онцлох асуудлаар “ХОТЫН ХӨГЖИЛ” сэдвийг сонгож байна. Энэ хүрээнд нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгатай Улаанбаатар хотын өөрчлөлт, хөгжлийн асуудлаар ярилцлаа.
-Хамгийн сүүлд олон нийт таны талаар шуугисан асуудлаар ярилцлагаа эхлүүлье. Та үнэхээрБогдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын үеэр нисдэг тэрэг хөлөглөсөн юм уу?
-Цэцээ гүнийг тахихад би ажлын албаны нөхөдтэйгээ уул өөд явган авирсан. Буухдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн араас явган буцсан. Үүний дараа сошиал ертөнцөөр Д.Баттулга төсвийн мөнгөнөөс 10 гаруй сая төгрөгийн зардал гаргаж, онгоцоор явсан гэсэн мэдээлэл тархсан байсан. Би тухайн үед албан ёсны хариу өгөөгүй л дээ. Энэ ташаа мэдээллийг бол би сонгуулийн сөрөг сурталчилгаа гэж харж байна. Сонгууль дөхөх тусам нийслэлийн удирдлагуудыг гүтгэж, гүжирдэж, иргэдэд тэр худал мэдээллээ итгүүлэх гэсэн л оролдлого бололтой.
Wednesday, October 21, 2015
Б.Өлзийсайхан Дархан-Уулын ИТХ-ынхантай ажиллав.
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Б.Өлзийсайхан Дархан-Уулын ИТХ-ынхантай ажиллав.
Tuesday, October 20, 2015
БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө 1945 оны 10-р сарын 20-нд явагдсан бүх нийтийн санал хураалтын 70 жилийн ойд зориулсан нийслэлийн Иргэний оролцооны чиглэлээр ажилладаг албан хаагчид, иргэдийн төлөөллийн хуралд хуралдааныг даргалсан Д Хархүүгийн хэлсэн үг
1945 оны 10 сарын 20-нд гадаад монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын архивын баримт бичгийн тухай
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Д.Хархүү
МАХЦ-ийн хэмжээнд тусгаар тогтнолын төлөө санал хураалтыг зохион байгуулсан нь
МАХЦ-ийн хэмжээнд тусгаар тогтнолын төлөө санал хураалтыг зохион байгуулсан нь - Монгол цэргийн Төв архивын судалгаа, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Ж.Гантулга
Одоогоос 70 жилийн тэртээ болсон БНМАУ-н тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтад лам нар оролцсон нь
З. Санждорж. Монголын их хүрээ хийдийн Хамба номун хан, гэвш
Одоогоос 70 жилийн тэртээ болсон БНМАУ-н тусгаар тогтнолын тухай бүх ард
түмний санал хураалтад лам нар оролцсон нь:
1945.10.20-ны өдөр Монгол улсад явагдсан тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт, түүхч Д.Өлзийбаатар Ph.D.
1945.10.20-ны өдөр Монгол улсад явагдсан тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалт
түүхч Д.Өлзийбаатар Ph.D.
referendum-1945
Одоогоос яг 70 жилийн өмнө энэ өдөр Монгол Улсын нийт иргэд Улсынхаа тусгаар тогтнолын төлөө бүх нийтээрээ санал өгсөн түүхэн өдөр юм.Бүх нийтээрээ саналаа өгч тусгаар тогтнолоо анх удаа дипломат арга хэлбэрээр хүлээн зөвшөөрүүлсэн өдрийн баяр хүргэж,энэ түүхэн үйл явдалд бидны өвөө эмээ,аав ээж,ах эгч нар маань маш их идэвхтэй оролцож байсан түүхэн баримтуудыг үзэхэд үнэхээрийн бахархалтай сайхан байна.
БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө 1945 онд явуулсан Бүх нийтийн санал хураалтын 70 жилийн ойд зориулсан нийслэлийн иргэдийн оролцооны албадын ажилтан, иргэдийн хурлын нээлт
Одоогоос яг 70 жилийн өмнө энэ өдөр Монгол Улсын нийт иргэд Улсынхаа тусгаар тогтнолын төлөө бүх нийтээрээ санал өгсөн түүхэн өдөр юм.Бүх нийтээрээ саналаа өгч тусгаар тогтнолоо анх удаа дипломат арга хэлбэрээр хүлээн зөвшөөрүүлсэн өдрийн баяр хүргэж,энэ түүхэн үйл явдалд бидны өвөө эмээ,аав ээж,ах эгч нар маань маш их идэвхтэй оролцож байсан түүхэн баримтуудыг үзэхэд үнэхээрийн бахархалтай сайхан байна.
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би
Ханат цагаан гэрийн од хийморын тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоо дэлдэх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би.
Monday, October 19, 2015
referendum-1945
Та бүхэндээ 70 жилийн ойн
...Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-нд шууд ардчиллынхэлбэр болох бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлжээ...
...Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-нд шууд ардчиллынхэлбэр болох бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлжээ...
баярын мэнд хүргэе ээ!
Saturday, October 17, 2015
БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил тусгай үзэсгэлэн
Монголын Үндсэний Музейд БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил тусгай үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг дуустал ажиллах бөгөөд үзэсгэлэнд бүх ард түмний санал хураалтын түүхэнд холбогдох сонирхолтой баримт, гэрэл зураг болон дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлж байна.
БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурал
БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний 70 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Архивын Ерөнхий Газар, Монголын Үндэсний Музей, МАХН хамтран БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монголын үндэсний музейд хуралдуулав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хурлыг нээж хэлсэн үгэндээ, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид бүх ард түмний санал асуулга явуулах тогтоол гаргасан нь Монгол Улсын тусгаар тогтнолд түүхэн ач холбогдолтой шийдвэр байсан юм.
Friday, October 16, 2015
Нийслэлийн МАН онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа тул хотын дарга шүүхэд хандахаа мэдэгдлээ
Нийслэлийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг НИТХ-д өргөн барьсан. Тус санал нь хуульд заасны дагуу “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, өргөн мэдүүлсэн байх” шаардлагыг хангаагүй тул НИТХ-аар хэлэлцүүлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга мэдэгдсэн. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дээрхтэй саналтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Thursday, October 15, 2015
Э.Бат-Үүлийг огцруулах асуудлыг НИТХ хэлэлцэх боломжгүй
Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах тухай албан бичгийг өчигдөр нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгад ирүүлсэн байна. Тэгвэл өнөөдөр дээрх албан бичгийг хүлээн авч, хэлэлцэх боломжгүй гэдгээ НИТХ-ын дарга Д.Баттулга мэдэгдлээ.
Wednesday, October 14, 2015
БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурал
БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний 70 жилийн ой энэ онд
тохиож байна. Ойд зориулж ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Архивын
Ерөнхий Газар, Монголын Үндэсний Музей, МАХН хамтран БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил
сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн
09.30 цагт Монголын үндэсний музейд зохион байгуулна. Хуралд Түүх,
Археологийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, ҮТА, МУИС, МУБИС,
Улаанбаатар их сургууль зэрэг судалгаа, сургалтын байгууллагын эрдэмтэн
судлаачид 1945 оны бүх ард түмний санал хураалтын түүхээр сонирхолтой
илтгэл хэлэлцүүлэх болно. Мөн Монголын Үндсэний Музейд БНМАУ-ын тусгаар
тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил тусгай үзэсгэлэн
10 дугаар сарын 20-ныг хүртэл ажиллах бөгөөд үзэсгэлэнд бүх ард түмний
санал хураалтын түүхэнд холбогдох сонирхолтой баримт, гэрэл зураг болон
дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлэх болно.
Saturday, October 10, 2015
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан модоо услав.
Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урьд жилүүдэд тарьсан модоо арчилж, усаллаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихаас гадна арчилгааны ажлыг графикийн дагуу тогтмол зохион байгуулсаны үр дүнд 28.5 га талбайг бүрэн зүлэгжүүлж 110.000 гаруй мод, бут, сөөг 93 хувийн ургалттай байгаа аж.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихаас гадна арчилгааны ажлыг графикийн дагуу тогтмол зохион байгуулсаны үр дүнд 28.5 га талбайг бүрэн зүлэгжүүлж 110.000 гаруй мод, бут, сөөг 93 хувийн ургалттай байгаа аж.
Thursday, October 8, 2015
Prof. Dr. Ilber ORTAYLI - Илхаадын түүх
Илхаадын түүх сэдвээр Түүхийн ухааны доктор, Проф Илбэр ОРТАЙЛЫ өнөөдөр Монгол Улсын ШУА-ийн Их чуулганы танхимд лекц уншив. Лекцийг ШУА-ийн гадаад харилцааны дарга Р. Бандий хөтөлж, Элчин сайд Мурат КАРАГӨЗ, ШУА-ийн Ерөнхийлөгч Б. Энхтүвшин нар нээж үг хэлэв.
Лекц асуулт хариултын хүрээнд онц сонирхолтой болов.
Wednesday, October 7, 2015
Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол болов. Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овооноо болсон тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ч.Өнөрбаяр, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга зэрэг албаны хүмүүс, Төв аймгийн удирдлагууд, Зүүн хүрээ хийдийн Хамба лам Д.Дамбажав, лам хуврагууд, иргэдийн төлөөлөл оролцов.
Monday, October 5, 2015
Д.Баттулга: Автобусанд дамжин суухад 60 хувийн хөнгөлөлт үзүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Нээлттэй Улаанбаатар сэдвийн дор сэтгүүлчидтэй уулзлаа. Энэ үеэр яригдсан асуудлыг тоймлон хүргэж байна.
-Нийслэл хотын албан татварын хууль хэрэгжээд эхэллээ. Уг татварын талаар зарим иргэд бүрэн ойлголтгүй байна. Уг татварыг ямар нөхцөлд авах юм бэ?
-УИХ-ын 2015 оны зургадугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан. Уг хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа. Хуульд нийцүүлэн өнгөрсөн долоо хоногийн НИТХ-ын 29 дүгээр хуралдаанаас нийслэлийн албан татварын хувь хэмжээг тогтоож, нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг баталлаа. Уг хуулиар аж ахуйн нэгжүүд татвар төлөхгүй. Татвар төлөгч хэн бэ гэвэл дэлгүүрээс архи, тамхи худалдан авч байгаа иргэн. Мөн зочид буудал, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд нийслэлд татвар төлнө. Угтаа бол архи, тамхи гэдэг зайлшгүй хэрэглээ биш шүү дээ. 2000 төгрөгийн тамхи авахдаа 2020 төгрөг төлдөг болно. 20 төгрөгийг нийслэлийн татварт өгч байна гэсэн үг. Ресторан гэхэд ямар ч хамаагүй хоолны газрыг хэлээгүй. Нэрийн хоолтой, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжтэй, дээд зэрэглэлийн стандарт хангасан байвал үйлчлүүлэгчээс нь татвар авна. Түүнээс биш жирийн нэг хоолны газар шөл ууж байгаа иргэдээс татвар авахгүй. Амралтын газарт мөн адил. Боломжтой хүмүүс л амралтын газраар үйлчлүүлдэг болохоос биш хэн дуртай нь тэр бүр яваад байдаггүй биз дээ. Тэгэхээр юм болгоноос авна гэсэн ойлголт биш. Талх, гурил, мах зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэглээнээс татвар авахгүй. Дээд зэргийн, тансаг хэрэглээ юмуу шаардлагагүй зүйлээс татвар авч байгаа.
Нийслэлийн шавыг анх тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн анхны үүслийн өлгийн нутаг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Ширээт цагаан нуурын хөвөөнд 1999 онд “Гэрэлт хөшөө” босгосон бөгөөд түүнээс хойш нийслэлийн удирдлагууд жил бүрийн нийслэлийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Үүний дагуу Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд “Гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.
УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал хүргүүллээ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ
ТАНАА
Ил захидал
Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ. Эдгээр зарчим нь эрх мэдлийг хэт төвлөрүүлдэг захиргаадалтын дэглэмээс иргэдээ хамгаалахад чиглэсэн ардчилсан тогтолцооны амин сүнс болсон үнэт зүйл юм.
Thursday, October 1, 2015
С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Уг ёслолд УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцож, хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.
Уг ёслолд УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцож, хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.
Thursday, September 24, 2015
Улаанбаатар хот телевизийн ТООН ТЕХНОЛОГИд шилжлээ
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийн дагуу телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг орон даяар 2015 оны долоодугаар сарын 15-наас аравдугаар сарын 05-ны хооронд зогсоохоор төлөвлөжээ. Тэгвэл өнөөдрөөс буюу есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-н хүртэл Улаанбаатар хотын Телевизийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтраах юм байна.
Нийслэлчүүдээс 1 хувийн татвар авах санал гарчээ
Ирэх аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр төрлийн бараа худалдан авах, дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлсний төлөө хүн бүр татвар төлнө. Хоёр төрлийн бараанд архи, тамхи орж байгаа. Архи гэдэгт бүх төрлийн согтууруулах ундааг хамруулах бөгөөд, тамхины төрөл ч бүгд орж байгаа. Мөн зочид буудал, ресторан, баар, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд татвар төлнө. Тухайн бараа, үйлчилгээг хотын аль хэсэгт борлуулж байгаагаас хамаарч, татварын хэмжээг 0-1 хувийн хооронд байлгах бөгөөд энэ хувь хэмжээг НИТХ баталж байхаар хуульчилсан. Тэгэхээр хэрэглэгч та архи, тамхи борлуулж байгаа дэлгүүрийн үнийн дүн дээр нэг хүртэлх хувийн татвар нэмж төлнө гэсэн үг.
Wednesday, September 23, 2015
Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2015.09.24/ Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны хуралдааны Б танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, нийслэлийн болон Орхон аймгийн баг, хороодын Засаг дарга нар болох 100 гаруй хүн оролцлоо.
Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон симфони найрал
АНУ-ын хөгжмийн зохиолч Griffes CharlesTomlinson-ы Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон симфони найрлын нээлт СТӨ-нд болов.
Tuesday, September 22, 2015
Монгол төрийн их дуулал хүндэтгэлийн тоглолт
Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол төрийн их дуулал хүндэтгэлийн тоглолт Чингисийн талбайд болж байна.
Маргааш нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр буюу Пүрэв гарагт 09 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, хэлэлцүүлнэгэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэлээ.
Sunday, September 20, 2015
Дарь-Эх цогцолборын нээлт боллоо.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа бөгөөд үүний нэг нь Дарь-Эх цогцолбор юм. Тус дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил нь гурван жил үргэлжилж, 2018 он гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын 2015 оны бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай байна. Дарь-Эх цогцолборыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Суваргатай уул хэмээн нэрлэж заншсан толгод дээр байгуулсан бөгөөд эргэн тойрны 20 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж, дугуйн, явган хүний, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулна.
Saturday, September 19, 2015
Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн нэгдсэн хөтөлбөр
Агуу их Хубилай хаан мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаа билээ. Хубилай хааны мэндэлсний ойд зориулсан ёслолын арга хэмжээ энэ сарын 15-нд Чингисийн талбайд болсон бөгөөд энэ оныг дуустал түүхт баатрын тэгш ойг тэмдэглэх юм байна.
we love books
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг Номын баярын өдөр болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэж байна.
1945
2012.09.08
2013
2014
2015
2020-2030 хөгжлийн чиг хандлага
373
374
376
a fine painting
Ann Altman Ph.D.
concert
contrivance
Deliberative Dеmосгасy
Deliberative Dеmосгасу
Deliberative Polling
eagle-tv
election
email
facebook
gercity.mn
Happy City
http://ulaanbaatar.mn
http://usip.mn
map
neutrality
New year
on-line
praesidium
Prezi
referendum
Smart UB
street view
think-tank
tv
Urban park
workshop
Алтан Хангарьд
Ардчилал
Ахмадын зөвлөл
Аюушийн ГАНТУЛГА
Б.Зууннаст
БААТАРХҮҮ
Бага нуур дүүрэг
Багахангай дүүрэг
Байршил
Батлутын ӨЛЗИЙСАЙХАН
Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН
БАТТҮВШИН Бат-Очир
Баянгол дүүрэг
Баянзүрх дүүрэг
Баяр
Боловсрол
Бүтээл
видео
Газар
ГАНБОЛД Бат-Очир
Ганболдын ГАНБАЯР
гарын авлага
Гудамж төсөл
Гэр хорооллын орон сууцжуулах төсөл
Дамбийжавын Хүрэлбаатар
Дархан-Уул
дүрэм
Дэлхийн Хот Улаанбаатар
Ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим
ёслол
жагсаал
Журам
Заавал хэвшүүлэх 21 дадал
зар
Захирагчийн Ажлын Алба
Захирамж
ЗГ
Зочин
Зөвлөлдөх Ардчилал
Зураглал
ИНХ
Иргэдийн бүлэг
Иргэдийн нийтийн хурал
Иргэдийн оролцоо
иргэдийн оролцоотой газрын зураглал
Иргэдийн оролцоотой төсвийн менежмент
Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт
Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам
Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд
Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм
Иргэн ба 45
Иргэний оролцооны хэлтэс
Иргэний танхим
ИТХ
Ламжавын ШАГДАРРАГЧАА
Манай хороо-Миний оролцоо
мод тарив
Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил
МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир
МУ-ын Засгийн газар
МУ-ын Засгийн газрын тогтоол
Мэдэгдэл
Мэдээ
Мэндчилгээ
Налайх дүүрэг
Нийслэл guide
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн иргэний танхим
Нийслэлийн ой
Нийслэлийн онцлох 55 шинэчлэл
Нийслэлийн өмчийн харилцааны газар
Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам
НИТХ
НИТХ-ын АА
НИТХ-ын Ажлын алба
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс
НИТХ-ын дарга Д. Баттулга
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан
Ном
Нутгийн захиргаа
Нээлттэй нийгэм форум
нээлттэй Улаанбаатар
Нээлттэй цаг-UBtv
Нямдаваагийн ГАНТӨМӨР
Орон нутгийн үндсэн дүрэм
Орон нутгийн хөгжлийн сан
Орон нутгийн эрх зүй
Өглөөний цай
С.Зориг
Санал хураалт
Санамж бичиг
семинар
Сонгинохайрхан дүүрэг
Сонгууль
Сорогжоогийн ОЧИРБАТ
судалгаа
Сургалт
Сүхбаатар дүүрэг
тайлан
татвар
ТББ
Технологи
Тогтоол
Төлөвлөгөө
Төлөвлөлт
Төр хувийн хэвшлийн түншлэл-2015
төсөв
төсөл
Транспэрэнси Интернэшнл Монгол
УИХ
Улаанбаатар хот
Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам
Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг
Улаанбаатар чуулга
Урилга
Уулзалт
Ухаалаг Улаанбаатар
үзэсгэлэн
үлгэрчилсэн журам
Үндэсний шуудан
форум
Хамтын ажиллагаа
Хан-Уул дүүрэг
Хандив
ХАРХҮҮ Доноров
Ховд аймаг
Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах
Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм
Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль
Хөвсгөл аймаг
хөтөлбөр
худалдаа
хууль
Хүн ам
Хүүхдийн оролцоо
Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал
Хэвлэлийн тойм
Хэлтсийн үйл явдлын тойм
Хэлэлцүүлэг
ХЭРЛЭНТУУЛ Жагдаг
Цахим сум
Чингэлтэй дүүрэг
шагнал
Шилэн дансны тухай хууль
Шинэ жил
Шууд ардчилал
Шууд ардчилал - Иргэдийн оролцоо
Э. Бат-Үүл
эмгэнэл
ЭНХМАНЛАЙ Сүхээ
Эрдэм шинжилгээний бага хурал
ЭРДЭНЭБУЛГАН Бээжин
эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил
Эрүүл мэнд
яармаг