Saturday, September 19, 2015

we love books

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг Номын баярын өдөр болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэж байна.

Thursday, May 21, 2015

Нутгийн өөрөө удирдах ёс

Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө өгсөн цөөн амлалтуудын нэг нь орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлж, төвлөрлийг сааруулах ажлыг улам гүнзгийрүүлнэ гэсэн явдал байлаа. Тэрээр хэлсэн амандаа хүрэхийн тулд өнгөрсөн хугацаанд нэлээд ажил санаачлан хийсний нэг нь төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Орон нутгийн хөгжлийн сан байгуулсан явдал юм. Түүний санаачлан зохион байгуулсан энэ сан болон ер нь төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийн явцад иргэний оролцох боломжийг нэлээд өргөтгөсөн явдал юм. Түүнчлэн Ухаалаг төрийн тухай түүний санаачлагыг энд дурлалгүй өнгөрч боломгүй.

Monday, May 4, 2015

Ардчиллыг бэхжүүлэх тайланг боловсрууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Дүн шинжилгээ” судалгааны тайланг боловсруулан гаргажээ.

Thursday, April 9, 2015

Үлгэрчилсэн дүрэм, журмууд

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, нутгийн удирдлагын байгууллагын ажилтнууд, иргэдэд зориулсан гарын авлага хэвлэгдэн гарчээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын хамгийн чухал эрх мэдэл нь шийдвэр гаргах эрх юм.

Wednesday, October 16, 2013

Шинэ бүтээл

Энэхүү бүтээл нь эрх, эрхийн философи, Үндсэн хуулийн асуудлаар судапгааны ажил болон сонирхон судлагч оюутан, хэн бүхэнд зориулагджээ.
Аливаа улсын хууль, эрхийн баримт бичиг, тэдгээрийн ур хийц, хэл найруулга, хэрэглэж байгаа үг хэллэг, нэр томъёо, зохицуулж буй харилцаанаас тухайн улс үндэстний хөгжлийн ерөнхий төлөв байдал, улс төрийн дэглэм, эдийн засаг, нийгмийн хөгжлийн төвшин, хүмүүсийнх нь сэтгэлгээний онцлогийг олж харж болно.
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд монголын нийгмийн бүхий л салбарын нэг адил эрхийн шинжлэх ухааны салбар ч хуучин байрандаа байгаагүй нь тодорхой. Гэхдээ үлэмж хэмжээгээр урагшилсан гэвэл үг дутмаар хэдий ч дэвшил байсныг тэмдэглэх хэрэгтэй. Бид энэ хугацаанд эрхийн ухаанаар гадаад, дотоодын их дээд сургууль дүүргэсэн, энэ салбарын хөгжлийн өнөөгийн төвшин, түүнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж чадахуйц өөрийн гэсэн үндэсний мэргэжилтнүүдтэй болжээ. Тодруулбал бид юуг эрх, эрх зүй гээд байгааг, эрхийн зохицуулалттай нийгмийн байгуулал, улс үндэстэн гэж ямар байдгийг эрх биш гадарладаг болж чаджээ.

Friday, May 17, 2013

Иргэдийн оролцооны эрх зүйн орчин ба үнэлгээ

Монгол улс ардчиллын замналыг сонгож 20 гаруй жил тууштай явжсны үр дүнд ардчиллын суурийг баттай тогтоож чадсан билээ. Монгол улсын гаргасан идэвхи, чармайлт, ололт олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, үүний нэг илрэл нь Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг (АОХН) 2011 оноос даргалах хариуцлагатай үүргийг хүлээн авсан явдал юм. Монгол улс АОХН-ийг даргалахдаа ардчиллын боловсрол, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, АОХН-ийн бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой туршлага солилцох, авлигатай тэмцэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлж чадах нь ардчилсан үйл явцыг гүнзгийрүүлэн бэхжүүлж, эргэлт буцалтгүй болгоход чухал ач холбогдолтой юм.

Wednesday, December 5, 2012

Иргэдийн оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс

Орон нутагт иргэний оролцоог хангах арга замын тухай “Иргэдийн оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс” зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аас эрхлэн гаргалаа. “Иргэдийн оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс” зөвлөмжийн нэгдүгээр хэсэгт иргэний танхимын үүрэг зорилго, хэрхэн байгуулах арга зам, гарч болох бэрхшээлийг даван туулах тухай өгүүлсэн байна.
 Дараагийн бүлгүүдэд төрийн бодлого боловсруулах  шийдвэр гаргах бүхий л түвшинд  иргэд  оролцох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах,   нээлттэй хэлэлцүүлгийг  үе шат дараалал, үр дүнг үнэлэх, иргэний танхимд явуулж  болох үйл ажиллагааны талаар  зөвлөсөн байна.
Энэхүү зөвлөмжийг авахыг хүссэн иргэд, орон нутгийн болон иргэдийн төлөөллийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын www.president.mn иргэний танхимаас мэдээлж байна хэсгээс татаж авна уу.  
 “Иргэн” төвтэй төрийг төлөвшүүлэхэд  Иргэн Таны оролцоо юу юунаас илүү үнэтэй байх болно.
Иргэн та яарагтун.
 Иргэдийн оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл