Sunday, November 1, 2015

Олон соёлын орчин дахь хүмүүсийн харилцаа сэдэвт танхимын бус сургалт

НИТХ-ын АА-ны зохион байгуулагч нарт Олон соёлын орчин дахь хүмүүсийн харилцаа сэдэвт танхимын бус сургалтыг Удирдлагын академийн доктор Т.Алтанцэцэг явуулав.

Thursday, October 8, 2015

Prof. Dr. Ilber ORTAYLI - Илхаадын түүх

Илхаадын түүх сэдвээр Түүхийн ухааны доктор, Проф Илбэр ОРТАЙЛЫ өнөөдөр Монгол Улсын ШУА-ийн Их чуулганы танхимд лекц уншив. Лекцийг ШУА-ийн гадаад харилцааны дарга Р. Бандий хөтөлж, Элчин сайд Мурат КАРАГӨЗ, ШУА-ийн Ерөнхийлөгч Б. Энхтүвшин нар нээж үг хэлэв.
Лекц асуулт хариултын хүрээнд онц сонирхолтой болов.

Sunday, September 1, 2013

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр теле хичээл заалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013-2014 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан уламжлал ёсоор тав дахь удаагаа теле хичээл заав. Тэрээр МҮОНТ-ийн 600-гийн студид ерөнхий боловсролын дунд сургуулиуд, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын тусгай сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр хичээл заасан юм. Уг хичээлийг МҮОНТ, UBS телевиз орон даяар шууд дамжуулан үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээл 10.00 цагаас 45 минут үргэлжлэв.
Хичээлийн хонх дуугарсны дараа хөтлөгч, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр теле хичээл заахаар ирснийг дуулгалаа. 

Sunday, July 7, 2013

Амрангаа Суралцъя

НИТХ-ын ажлын Алба ажиллагсаддаа Өөрчлөлт ба манлайлал сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг НИТХ-ын Ажлын алба, Дэлхийн манлайлагч залуучуудын JCI байгууллагын Монгол дахь салбартай хамтран зохион байгуулж НИТХ-ын ажлын албаны дарга Б Энхболд, JCI-ийн сургагч багш Даваасүрэн нар хичээл заалаа.
Сургалтанд Ажлын албаны гурван хэлтсийн ажилтангууд бүрэн хамрагдаж,харилцан ярилцаж,санал бодлоо солилцон нээлттэй оролцсон нь хичээлийг илүү бүтээлч болгож,энэ хичээлээр олж авсан мэдлэгээ үйл ажиллагаандаа шингээх ухаарал олгосон сургалт боллоо гэж дүгнэцгээлээ.
Энэ удаагийн сургалтыг Амрангаа Суралцъя хэлбэрээр KHAAN JIMS амралтын цогцолборт хийснээр ажиллагсадаа нэг өдөр амрангаа суралцах боломж, ажлын шинэ эрч хүч нэмсэн ончтой арга хэмжээ боллоо. гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.

Thursday, May 9, 2013

moderators

ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ШУУД АРДЧИЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ИДЭВХЖҮҮЛЭГЧДЭД ЧАДАВХ БИЙ БОЛГОХ НЬ сэдэвт сургалтын зорилго нь Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар Шууд ардчиллыг хэрэгжүүлэх талаар нийгэмд зөв ойлголтыг түгээж, мэдээллээр хангах, улмаар оролцооны идэвхийг иргэдийн амьдралд суурилуулан хэвшүүлэхэд чиглэгдсэн ажлыг орон нутагт зохион байгуулах Идэвхжүүлэгч\үндэсний сургагчдыг бэлтгэх, тэдэнд шаардлагатай чадавхи бий болгоход оршино.

Monday, April 8, 2013

Сайн дурын идэвхжүүлэгч нарын ээлжит сургалт эхэллэлээ.

НИТХ-ын  Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс  Шууд ардчилал - иргэний оролцооны бодолгыг иргэдэд түгээн дэлгэрүүлж, манлайлан ажиллах сайн дурын идэвхжүүлэгч нарын ээлжит сургалтаа эхэллээ.
Таван өдөр  үргэлжлэх сургалтанд нийслэлийн дүүргүүдээс  45 хүн хамрагдан оролцож байгаа бөгөөд энэ удаагийн сургалт нь практик дадлагын цагийг түлхүү оруулж суралцагсдаар өөрсдөөр нь тодорхой сэдэв бэлтгүүлэн хичээл заалгаж хамтлагаараа шүүн хэлэлцэх, хорооны иргэдийг идэвхжүүлэн сургалт зохион байгуулах зэрэг арга хэмжээнүүд төлөвлөгдсөнөөрөө  илүү өгөөжтэй болох юм.
Сургалтанд оролцогсдын 80 гаруй хувь нь дээд боловсролтой төрийн болон төрийн бус байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүмүүс байна.

Sunday, March 17, 2013

“Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт болж байна

Нийслэлийн Иргэдийн танхимд өнөөдөр “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт-зөвлөгөөн болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Конрад Аденауэрын сангийн санхүүгийн дэмжлэгээр энэ сарын 12,13-ндуг сургалт-зөвлөлгөөнийг Нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хурлын ажлын алба, иргэний оролцооны хэлтэс, иргэний танхимын ажилтнууд,  Иргэдийн нийтийн Хурлын тэргүүлэгчид, иргэний зөвлөлийн гишүүд, бүх шатны Засаг дарга нар, ЗДТГ-ын иргэдийн өргөдөл хүсэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, албан хаагчдад зориулан зохион байгуулж байгаа юм.

Saturday, March 9, 2013

Баянзүрх дүүрэг 16,17-р хороонд


Баянзүрх дүүрэг-26


GB-12-13

БЗД-н 12-р хорооны нийт иргэдийн дунд шууд ардчилал иргэдийн оролцоог идэвхижүүлэх зорилгоор сургалт зөвөлгөөнийг 2013.3.9-ны 11 цагаас Жанжин клубт зохион байгууллаа.
  1. БЗД-н 12-р хорооны зөвөлгөөн 11 цагт эхлэж модератор Амарзаяа нээж зөвлөлгөөнд ирсэн төлөөлөгчдийг танилцууллаа. Зөвлөлгөөнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын иргэний оролцооны хэлтэсийн зохион байгуулагч Ганболд, 12-р хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Цэцэгмаа, Засаг дарга Мөнхтуяа нар ирэв.

Баянзүрх дүүрэг - Сургалт

Friday, January 18, 2013

Орхон аймагт Шууд ардчиллын сургалт эхэллээ

Орхон аймгийн шинээр сонгогдсон удирдлагуудын хүсэлтээр Орхон аймагт Шууд ардчилал, иргэдийн оролцооны сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчиллын хүрээлэнтэй хамтран өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Thursday, November 22, 2012

Meeting with dr. Ann Altman

Нийслэлийн засаг дарга Бат-Үүл АНУ-ын Хамден хотын Хот төлөвлөлт – Бүсчлэлийн зөвлөлийн дарга, Иелийн ИС-ийн профессор, доктор Анн Алтмантай чөлөөт ярилцлага хийлээ. Ярилцлагад НИТХ-ын АА-ны Иргэний оролцооны хэлтэсийн нийт ажиллагсад оролцож иргэний оролцооны арга туршлагаас нь суралцлаа.

Tuesday, November 20, 2012

Доктор Анн Алтманы сургалтын мэдээ

АНУ-ын Хамден хотын Хот төлөвлөлт – Бүсчлэлийн зөвлөлийн дарга, Иелийн ИС-ийн профессор, доктор Анн Алтман Нийслэлийн засаг захиргааны 90 гаруй албан хаагчдад “Хотын бүсчилсэн төлөвлөлт” сэдэвт 6 цагийн сургалт-семинар амжилттай явууллаа.

Thursday, November 15, 2012

Хотын хөгжлийн тулгуур асуудлууд .. нээлттэй засаглал, иргэдийн оролцоо, хот төлөвлөлт, бүсчлэл

Сэдэв: ХОТЫН ХӨГЖЛИЙН ТУЛГУУР АСУУДЛУУД .. НЭЭЛТТЭЙ ЗАСАГЛАЛ, ИРГЭДИЙН ОРОЛЦОО, ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, БҮСЧЛЭЛ СУРГАЛТ

Зочин: Доктор, профессор Анн Алтман /АНУ, Коннектикут муж улс, Хамден хот, Төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн комиссын дарга, Иелийн Их сургуулийн профессор/

Сургалтанд оролцогчид: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид болон Хурлын Ажлын Албаны ажилтан, албан хаагчид; Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон Захирагчийн Ажлын Албаны ажилтан, албан хаагчид.
Сургалт зохион байгуулагч: НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс
Сургалтын огноо: 2012 оны 11 дүгээр сар 20, Мягмар гараг, 10:00-16:00 цаг
Сургалт болох газар: Хангарьд ордон, 14-р давхар, Хуралдааны танхим
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл