Thursday, April 30, 2015

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Дашжамцын БАТТУЛГА : Нээлттэй цаг

НИТХ-ын дарга Д.Баттулга UBS телевизийн Нээлттэй Улаанбаатар хэлэлцүүлэгт оролцож цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Хэлэлцүүлэгт Үндэсний шуудан сонин, ТВ-5, UBS, С1 телевизийн сэтгүүлчид оролцож сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Ингээд НИТХ-ын дарга Д.Баттулга сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг нэвтрүүлгээс үзнэ үү ?

Friday, January 25, 2013

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс санаачлан НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Нийслэлийн Иргэний танхимд Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016 төслийг иргэд, ААНБ, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Гадна реклам мэдээллийн байгууламжийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс санаачлан НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Нийслэлийн Иргэний танхимд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам-ын төслийг иргэд, ААНБ, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдтэй хэлэлцэнэ.

Нийслэл Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт  хэсэгчилсэн төлөвлөгөөг  урьдчилсан байдлаар боловсруулжээ.  Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд VII хороолол, Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7 байршилд  гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилсан байдлаар зураг төслийг гаргажээ. Эхний ээлжийн төлөвлөлтөнд орж байгаа долоон газрын байршлийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал орчмын 130 га газар, мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын нийтийн байрны орчим оршин суугчдын 2,3 га газар, Сүхбаатар дүүргийн 15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй дүүргийн  13, 15 дугаар хорооны 72 дугаар сургуулийн  орчим гэр хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, МҮОНРТ орчмын 11,4 га газар, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газар, Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар  хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га газарт төлөвлөлт хийхээр сонгожээ.

Нийслэлийн хог хаягдлын менежмент ба рекламын самбарын асуудлыг хэлэлцэв

Өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд “Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг улам сайжруулах тухай болон хотын рекламны самбарыг цэгцлэх тухай нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс санаачлан НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Нийслэлийн Иргэний танхимд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам-ын төсөл,  Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016 төслийг иргэд, ААНБ, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Tuesday, January 22, 2013

Нийслэлийн Иргэний танхим - хэлэлцүүлгийн зар

Нийслэлийн Иргэний танхимд болох ээлжит хэлэлцүүлгээр доорх асуудлуудыг  2013 оны 1- сарын 25-ны 10 цагт хийхээр товложээ.
  1. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам
  2. Улаанбаатар хотын хог хаягдлын  менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016
Хэлэлцүүлгийг нийслэлийн  захирагчийн ажлын алба эрхлэн хариуцаж, холбогдох мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд төслүүдийг танилцуулан хэлэлцүүлнэ.
Нийслэл хотын иргэдэд ёс зүй,соёлын ухаарал гэгээрлийг төлөвшүүлэх, хотын өнгө үзэмжийг сэргээсэн үнэн бодит мэдээллийг  гудамж талбайн мэдээллийн хэрэгслээс авах боломж бүрдүүлэх, Хоггүй цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн орчин бүрдсэн ая тухтай хот, дүүрэг хороо, гудамж болох үйл ажиллагаанд иргэн  бүрийн санал үнэт хувь нэмэртэй байх тул нийслэлийн иргэд та бүхнийг Нийслэлийн иргэний танхим-д товлосон цагт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Хэлэлцүүлэгт оролцох иргэд Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн enkhmanlai@cityhall.gov.mn мэйл хаягаар болон 315333, 315335, 70119921, 70110202, 70110292 утсаар бүртгүүлнэ үү.

Friday, December 7, 2012

Гэр ажлын байр мөн үү - хэлэлцүүлэг

“Гэр ажлын байр мөн үү” хэлэлцүүлгийг НИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс,нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран Иргэний танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцогсод “Гэр ажлын байр биш” хэмээн шууд хариулж байна. Тэднийг ингэж хэлэхэд, гэрт үйлдвэрлэл явуулахад хүүхдийн хүмүүжил, сурлагад харшилдаг. Үйлдвэрлэлийн явцад гарч байгаа үнэр хүүхдийн хувцсанд шингэдэг. Тэр нь сургууль дээр нь очиход гадуурхагдах нэг нөхцөл болдог талаар хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байна. Гэрээрээ үйлдвэрлэл явуулаад олон жил болсон иргэд байдаг аж. Тэдэнд одоо ажлын байр бусдаас чухал болжээ. Ажлын байр нь анхны хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаарддаг тул гэрээрээ үйлдвэрлэл явуулдаг иргэдэд ийм боломж олдох нь хомс байдаг талаар хэлцүүлэгт оролцогсод илүүтэй хөндлөө. Гэрээрээ үйлдвэрлэл явуулж байгаа иргэд ажлын байртай болж чадвал өрхийн үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих нөхцөл бүрдэх гэнэ. Яг ийм эгзэгтэй мөчид нийслэлийн Засаг дарга, Тамгын газраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархах иргэд олон байлаа.

Wednesday, December 5, 2012

ГЭР АЖЛЫН БАЙР МӨН ҮҮ

2012 оны 12-р сарын 7-ны Баасан гарагт Нийслэлийн Иргэний танхимд ГЭР АЖЛЫН БАЙР МӨН ҮҮ? сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс хамтран зохион байгуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдсан асуудал, тэдний өсөж хөгжих, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжийг судлахаар Нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн иргэд нээлттэй хэлэлцэнэ. Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэл хотын иргэн та идэвхтэй оролцоно уу.

Sunday, November 18, 2012

Улаанбаатар хотын 2013 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг

Улаанбаатар хотын 2013 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг Нийслэлийн засаг захиргааны 5-р байр/Хүүхэд залуучуудын соёлын төвийн байр/-анд байрладаг Нийслэлийн иргэний танхимд 2012 оны 11-р сарын 20-ны 14.00-оос болно.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл