Thursday, December 27, 2012

Чулуун-Очир МӨНХ-ЭРДЭНЭ - Мэндчилгээ

Ах дүүс, анд нөхөд, Улаанбаатарчууд, нийт Монголчууддаа шинэ оны мэнд хүргэж аз жаргал, баяр хөөр, сайн сайхан бүхнийг хүсч ерөөе!!!

Wednesday, December 26, 2012

Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам

Төсөв, санхүүгийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журмыг Эдийн засгийн төлөвлөлт хариуцсан зохион байгуулагч Чулуун-Очирын МӨНХ-ЭРДЭНЭ танилцуулж байна.

Tuesday, December 25, 2012

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн мэндчилгээ

Иргэний оролцоот хөгжлийн төлөө хамтдаа!
Улаанбаатарчууддаа шинэ жилийн мэнд дэвшүүлье!

XAPXYY-Мэндчилгээ

Иргэний оролцоот хөгжлийн төлөө хамтдаа!
Улаанбаатарчууд болон нийт Монгол түмэндээ, таньдаг найз нөхөддөө шинэ жилийн мэнд дэвшүүлье. 2013 онд Монголын улс төр, нийгмийн амьдрал “ОРОЛЦОО” гэсэн нэгэн тулгууртай байх болно. Та бүхнийг үргэлж хамтдаа аз жаргал дүүрэн байхыг ерөөе!

Wednesday, December 19, 2012

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б. БАТТҮВШИН

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх Хөтлөгч багш-ийн 3 дахь шатны сургалтанд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б. БАТТҮВШИН лекц уншив.

УХНААС Төслийн багш лекц уншив.

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх Хөтлөгч багш-ийн 3 дахь шатны сургалтанд Улаанбаатар Хотын Нийтийн Аж Ахуйг Сайжруулах Төслийн (http://usip.mn) багш  лекц уншив.

30 likes

Өнөөдөр манай facebook page 30 like-тай болов. https://www.facebook.com/pages/City-Hall/432374496812968 гэсэн url-тай байсныг  https://www.facebook.com/CityHall.UB гэж өөрчлөв.
report-ийг хавсаргав.

Tuesday, December 18, 2012

Оролцоон дахь нийгэм-сэтгэл зүйн асуудлууд

Т.Өнөртүвшин
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх Хөтлөгч багш-ийн 3 дахь шатны сургалтанд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн сэтгэл судлалын багш Т.Өнөртүвшин  лекц уншив

Иргэний сэтгүүл зүй гэж юу вэ

Н.Ариунзаяа Ph.D.
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх Хөтлөгч багш-ийн 3 дахь шатны сургалтанд Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн сэтгүүлзүйн багш Н.Ариунзаяа Ph.D. лекц уншив

Нийгмийн капитал Олон нийтийн чадавхийг сайжруулах нь Эрх тэгш оролцоо

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх Хөтлөгч багш-ийн 3 дахь шатны сургалтанд МУИС, Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн Т. Баярцэцэг багш Олон нийтийн идэвхжүүлэгчдэд зориулсан лекц уншив.

Иргэд олон нийтийн салшгүй хэсэг болох нь, олон нийтийг хөгжүүлэх хэрэгцээ, Олон нийтийн дотоод нөөц бололцоог нь дайчлах нь

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх Хөтлөгч багш-ийн 3 дахь шатны сургалтанд МУИС, Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн Т. Баярцэцэг багш Олон нийтийн идэвхжүүлэгчдэд зориулсан лекц уншив.

Monday, December 17, 2012

Олон нийтийг тодорхойлох аргууд

Олон нийт гэж хэн бэ? Олон нийтийг тодорхойлох аргууд
Олон нийтийн идэвхжүүлэгчдэд зориулсан сургалт 2012. 12.18
Т. Баярцэцэг, МУИС, Социологи, Нийгмийн ажлын тэнхимийн Багш

Гарын авлага

Нийтийн захиргааны ойлголт, үндсэн чиг үүрэг, эрх хэмжээ болон үр ашиг, үр нөлөөтэй ажиллах нөхцөл байдлыг тодорхой жишээн дээр тайлбарлан, нийтийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд тавигдах хяналт, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх /иргэд өөрсдөө/ боломжтой талаар ойлгуулан таниулахад оршино.

Эрх зүйт ёс ба эрх зүйт төр-2


  • Төрийн үүсэл
  • Төрийг хязгаарлах шаардлага
  • Эрх зүйт хууль
  • Эрх зүйт төр
Нийслэлийн иргэний танхим, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Санамж бичиг

Эрх зүйт ёс ба Нийтийн захиргаа

Илтгэгч М.Мөнхбаатар
Нийслэлийн иргэний танхим, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Санамж бичиг

Эрх зүйт ёс ба эрх зүйт төр

  • Төрийн үүсэл
  • Төрийг хязгаарлах шаардлага
  • Эрх зүйт хууль
  • Эрх зүйт төр
Илтгэгч: Г.Батаа, М.Мөнхбаатар
Нийслэлийн иргэний танхим, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Санамж бичиг

Нөлөөллийн ажлыг хэрхэн явуулах вэ?

Нөлөөллийн ажлыг хэрхэн явуулах вэ?
ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ШУУД АРДЧИЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ИДЭВХЖҮҮЛЭГЧДЭД ЧАДАВХ БИЙ БОЛГОХ НЬ
ШУТИС Т.Амаржаргал Доктор.Ph.D.
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Нийслэлийн иргэний танхим, Санамж бичиг

Илгээмж боловсруулах нь

Илгээмж боловсруулах нь
Санамж бичиг, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс,
Нийслэлийн иргэний танхим

Зөвшилцөлд хүрэх нь

Зөвшилцөлд хүрэх нь
ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ШУУД АРДЧИЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ИДЭВХЖҮҮЛЭГЧДЭД ЧАДАВХ БИЙ БОЛГОХ НЬ
ШУТИС Т.Амаржаргал Доктор.Ph.D.

Санамж бичиг, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Нийслэлийн иргэний танхим, 

Ардчилал: мөн чанар, хэлбэр

Ардчилал: мөн чанар, хэлбэр
О.МӨНХБАТ ПРОФ,
МУИС, СОЦИОЛОГИ НИЙГМИЙН АЖЛЫН ТЭНХМИЙН ЭРХЛЭГЧ
УЛААНБААТАР-2012-12-17
Санамж бичиг, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс,
Нийслэлийн иргэний танхим

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт, санхүүгийн бодлого, чиг хандлага

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилт, санхүүгийн бодлого, чиг хандлага Илтгэгч: Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс,
Нийслэлийн иргэний танхим

Төв, орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэл

Төв, орон нутгийн төсвийн харилцааны шинэчлэл

Орон нутгийн төсвийн орлогын хууль эрхзүйн орчны шинэчлэлийн талаар

Орон нутгийн төсвийн орлогын хууль эрхзүйн орчны шинэчлэлийн талаар

Сургалт эхлэв

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх “Хөтлөгч багш”-ийн 3 дахь шатны сургалт эхэллээ.

Хөтлөгч багшийн 3 дахь шатны сургалтын нээлт

Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх “Хөтлөгч багш”-ийн 3 дахь шатны сургалтын нээлтийн ажиллагааны хөтөлбөр
Зохион байгуулагч: НИТХ-ын ажлын алба, Иргэний оролцооны хэлтэс

Wednesday, December 12, 2012

МУ-ын Засгийн газрын тогтоол № 5

Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа компьютерийг интернэтээс тусгаарлах, тухайн компьютерээс мэдээлэл хуулах, мэдээлэл гадагш гаргах аливаа эх үүсвэр, оролтыг хаах, шаардлагатай мэдээллийг зөвхөн албаны электрон шуудангийн хаягаар хүлээн авах техникийн боломжийг бүрдүүлж, төрийн байгууллагуудад үүсгэсэн утасгүй интернэтийн бүсийг Төрийн ордноос бусад газарт хааж, тодорхой зөвшөөрөгдсөн газарт ашиглах нөхцөл бүрдүүлэн шаардлагатай дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Тагнуулын ерөнхий газарт даалгасугай.

Tuesday, December 11, 2012

Эрдэмтдийн үг - Эрдэмжилтийн гараа

/2012-2013 оны хичээлийн жил, нийтийг хамарсан цуврал лекцүүд/
Лекц уншигчид Нийгмийн ажлын тэнхмийн хөтөлбөрийн зөвлөлийн гишүүн
10.40-11.00 Лекцийн бэлтгэл ажил, бүртгэл
11.00-11.10 Нээлтийн үйл ажиллагаа НАТ-ийн эрхлэгч Т.Цэндсүрэн (Ph.D)
Мэндчилгээ
11.10- 11.25 Хүндэт зочид, хөтөлбөрийн зөвлөлийн гишүүдийг танилцуулах
11.30 -12.10 Ц.Нацагдолгор (Ph.D) /Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн, Нийгмийн ажлын салбарын захирал, Нийгмийн ажлын тэнхмийн хөтөлбөрийн зөвлөлийн гишүүн /
Монголын нийгмийн ажлын ажлын хөгжил, өнөөгийн байдал, хэрэгцээ хандлага

Дамбийжавын Хүрэлбаатар

  • Овог нэр: Дамбийжавын Хүрэлбаатар
  • Төрсөн он сар өдөр: 1961.11.15
  • Төгссөн сургууль: 1987-1989 ОХУ-ын Эрхүү хотын Улс төрийн дээд сургууль, 1985-1989 ОХУ-ын Эрхүү хотын УАААДС, 1979-1981 Худалдааны техникум
  • Боловсрол, мэргэжил, эрдмийн зэрэг цол: Дээд, Магистр, нягтлан бодогч, эдийн засагч, улс төрч 
  • Ажилласан байдал: 2007 оноос Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын орлогч 2005-2007 Монгол шуудан банкны дэд захирал 1990-2005 Худалдаа хөгжлийн банкны хэлтсийн захирал, газрын захирал 1989-1990 Улсын банкны байцаагч, эдийн засагч 1981-1984 Улсын банкны улсын байцаагч
  • Гавъяа шагнал: Алтан гадас одон, Санхүү банкны тэргүүний ажилтан
  • Сонгуульт ажил: 2012 онд АН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурапд Төлөөлөгчөөр сонгогдсон.
  • И-майл хаяг:

Monday, December 10, 2012

Хөдөлмөрч хүнд боломж боломж нээлттэй - үзэсгэлэн яармаг, худалдаа

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь 2010 онд байгуулагдсан 12 ажилтантай, үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдээлэл зөвлөгөө өгөх сургалт, хөнгөлттэй зээлэнд хамруулах, хэлэлцүүлэг зохион явуулах, үзэсгэлэн яармаг зохион явуулах мөн нэг цэгийн мэдээлэл инкубацийн үйлчлигээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.

Friday, December 7, 2012

Гэр ажлын байр мөн үү - хэлэлцүүлэг

“Гэр ажлын байр мөн үү” хэлэлцүүлгийг НИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс,нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран Иргэний танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцогсод “Гэр ажлын байр биш” хэмээн шууд хариулж байна. Тэднийг ингэж хэлэхэд, гэрт үйлдвэрлэл явуулахад хүүхдийн хүмүүжил, сурлагад харшилдаг. Үйлдвэрлэлийн явцад гарч байгаа үнэр хүүхдийн хувцсанд шингэдэг. Тэр нь сургууль дээр нь очиход гадуурхагдах нэг нөхцөл болдог талаар хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байна. Гэрээрээ үйлдвэрлэл явуулаад олон жил болсон иргэд байдаг аж. Тэдэнд одоо ажлын байр бусдаас чухал болжээ. Ажлын байр нь анхны хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаарддаг тул гэрээрээ үйлдвэрлэл явуулдаг иргэдэд ийм боломж олдох нь хомс байдаг талаар хэлцүүлэгт оролцогсод илүүтэй хөндлөө. Гэрээрээ үйлдвэрлэл явуулж байгаа иргэд ажлын байртай болж чадвал өрхийн үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих нөхцөл бүрдэх гэнэ. Яг ийм эгзэгтэй мөчид нийслэлийн Засаг дарга, Тамгын газраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархах иргэд олон байлаа.

Гэр ажлын байр мөн үү - хэлэлцүүлэг

“Гэр ажлын байр мөн үү” хэлэлцүүлгийг НИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс,нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран Иргэний танхимд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт оролцогсод “Гэр ажлын байр биш” хэмээн шууд хариулж байна. Тэднийг ингэж хэлэхэд, гэрт үйлдвэрлэл явуулахад хүүхдийн хүмүүжил, сурлагад харшилдаг. Үйлдвэрлэлийн явцад гарч байгаа үнэр хүүхдийн хувцсанд шингэдэг. Тэр нь сургууль дээр нь очиход гадуурхагдах нэг нөхцөл болдог талаар хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байна. Гэрээрээ үйлдвэрлэл явуулаад олон жил болсон иргэд байдаг аж. Тэдэнд одоо ажлын байр бусдаас чухал болжээ. Ажлын байр нь анхны хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаарддаг тул гэрээрээ үйлдвэрлэл явуулдаг иргэдэд ийм боломж олдох нь хомс байдаг талаар хэлцүүлэгт оролцогсод илүүтэй хөндлөө. Гэрээрээ үйлдвэрлэл явуулж байгаа иргэд ажлын байртай болж чадвал өрхийн үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих нөхцөл бүрдэх гэнэ. Яг ийм эгзэгтэй мөчид нийслэлийн Засаг дарга, Тамгын газраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархах иргэд олон байлаа.

Thursday, December 6, 2012

Хамтын ажиллагаа - Улаанбаатар Хотын Нийтийн Аж Ахуйг Сайжруулах Төсөл

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Улаанбаатар Хотын Нийтийн Аж Ахуйг Сайжруулах Төслийн (http://usip.mn) хамт олонтой хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу уулзалт зохион байгуулж байгаа нь

Багануур, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүргийн Шууд ардчиллын багш нар

Багануур, Багахангай, Налайх, Сүхбаатар дүүргийн Шууд ардчиллын багш нар 45 хоногийн сургалтын талаар мэдээлэл сонсов.

“Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа

Монгол Улс  дэлхийд авлигын хэмжээ нь хамгийн хурдтай буурсан орноор шалгарчээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах “Өглөөний цай” арга хэмжээ өнөөдөр зохион байгууллаа.
Энэ арга хэмжээ монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-нд шууд ардчиллын хэлбэр болох бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлын гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний архивын газрын дарга Д.Өлзийбаатар танилцуулж, хүрэлцэн ирсэн зарим хүнд тэр үед аав нь саналаа өгсөн баримтыг дурсгал болгон өгснөөр эхлэв. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн аав Цахиа гуай Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн баримтыг хөрөглөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар дурсгал болгон өгөв.

Wednesday, December 5, 2012

Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан “Иргэний оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах “Өглөөний цай”арга хэмжээ өнөөдөр зохион байгууллаа.
Энэ арга хэмжээ монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-нд шууд ардчиллын хэлбэр болох бүх ард түмний санал асуулгаар тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн үйл явдлын гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний архивын газрын дарга Д.Өлзийбаатар танилцуулж, хүрэлцэн ирсэн зарим хүнд тэр үед аав нь саналаа өгсөн баримтыг дурсгал болгон өгснөөр эхлэв. Тухайлбал Монгол Улсын Ерөнхийлөгчийн аав Цахиа гуай Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн баримтыг хөрөглөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Архивын ерөнхий газрын дарга Д.Өлзийбаатар дурсгал болгон өгөв.

Шууд ардчиллын дүнд Монголд авлига буурчээ

Их тэнгэр цогцолборт өнөөдөр Шууд ардчилал-иргэний оролцоо хөтөлбөрийг танилцуулах ёслол боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд уг арга хэмжээнд оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөтөлбөр танилцуулах ёслолын эхэнд үг хэллээ. Тэрээр халамжийн төрийг ардчилсан төр болгох цаг ирснийг онцолж байв. “Иргэддээ эрх өгөөгүй улс халамжаа нэмдэг. Иргэн эрхгүй, дарга нар эрхтэй тул эрх мэдлээ ашиглаж халамжаа нэмдэг. Иргэддээ эрх өгч байж халамжийн төрийг хална. Одоо жинхэнэ энэ зам руугаа оръё. Төлөөллийн ардчиллаас шууд ардчилалд шилжье. Гадаадын улс орнууд иргэддээ эрх өгөх зам руу явж байгаа. Ирэх жилээс орон нутаг мөнгө, хөрөнгийн эрх мэдэлтэй болно. Түүнийг юунд хэрхэн зарцуулахыг орон нутгийн иргэд мэднэ. Гэтэл түүнийг яаж зарахаа иргэд мэдэхгүй, дарга нар эрхээ алдахгүй гэж иргэдээс зугтаж байгаа. Хөрөнгө мөнгө, баялагтай холбоотой асуудлаа иргэд орон нутагтаа шийддэг, төсөвтэй холбоотой асуудлаа орон нутагтаа хэлэлцэж шийддэг,тендэртэй холбоотой асуудлаа орон нутагтаа шийддэг байх юм бол иргэд түүнд оролцоно” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байв.

Монголчууд 67 жилийн өмнө шууд ардчиллаа баталжээ

Өнөө өглөө Их тэнгэр цогцолборт Шууд ардчилал-иргэний оролцоо хөтөлбөрийг танилцуулах өглөөний цайны ёслол боллоо. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд оролцсон юм. Хөтөлбөрийг танилцуулахын өмнө 1945 оны 10 дугаар сарын 20-нд монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулах бүх ард түмний санал асуулгад хэрхэн оролцож байсныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, 10 минутын баримтат кино үзүүллээ.
Тэртээ 67 жилийн өмнө монголчууд даяараа хөдөлж улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулахаар бичиг мэдэх нь гарынхаа үсгийг зурж, бичиг үсэггүй нь хурууныхаа хээг дарсан үйл явдал Монголын түүхэнд эхнийх бөгөөд сүүлийнх байсан ч шууд ардчиллын хамгийн том жишээ болон түүхэнд үлдсэнээрээ өнөөдрийн Шууд ардчилал-иргэний оролцооны хөтөлбөртэй нэг сэжмээр холбогдож байгаа юм.
Энэ үеэр зарим хүний өвөг дээдэс тусгаар тогтнолоо баталгаажуулах үйлсэд хэрхэн оролцож байсныг гэрчлэх архивын материалын хуулбарыг жаазлан үр садад нь гардуулан өгөх ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн аав, Ховд аймгийн Зэрэг сумын есдүгээр багийн ард Монголын Цахиа тухайн үед кирилл бичгээр гарын үсгээ зуран улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулж байсныг гэрчлэх баримтын хуулбарыг Үндэсний төв архивын захирал Д.Өлзийбаатар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулав.

Иргэдийн оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс

Орон нутагт иргэний оролцоог хангах арга замын тухай “Иргэдийн оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс” зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аас эрхлэн гаргалаа. “Иргэдийн оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс” зөвлөмжийн нэгдүгээр хэсэгт иргэний танхимын үүрэг зорилго, хэрхэн байгуулах арга зам, гарч болох бэрхшээлийг даван туулах тухай өгүүлсэн байна.
 Дараагийн бүлгүүдэд төрийн бодлого боловсруулах  шийдвэр гаргах бүхий л түвшинд  иргэд  оролцох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах,   нээлттэй хэлэлцүүлгийг  үе шат дараалал, үр дүнг үнэлэх, иргэний танхимд явуулж  болох үйл ажиллагааны талаар  зөвлөсөн байна.
Энэхүү зөвлөмжийг авахыг хүссэн иргэд, орон нутгийн болон иргэдийн төлөөллийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын www.president.mn иргэний танхимаас мэдээлж байна хэсгээс татаж авна уу.  
 “Иргэн” төвтэй төрийг төлөвшүүлэхэд  Иргэн Таны оролцоо юу юунаас илүү үнэтэй байх болно.
Иргэн та яарагтун.
 Иргэдийн оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс

ГЭР АЖЛЫН БАЙР МӨН ҮҮ

2012 оны 12-р сарын 7-ны Баасан гарагт Нийслэлийн Иргэний танхимд ГЭР АЖЛЫН БАЙР МӨН ҮҮ? сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс хамтран зохион байгуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдсан асуудал, тэдний өсөж хөгжих, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжийг судлахаар Нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн иргэд нээлттэй хэлэлцэнэ. Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэл хотын иргэн та идэвхтэй оролцоно уу.

Tuesday, December 4, 2012

Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин ба хот хээрийн хогийн савны шинэчлэл - чуулга уулзалт

2012 оны 12-р сарын 10-ны 9:00 цагт Соёлын төв өргөөнд УИХ-ын гишүүн “Иргэдийн нөхөрлөл – хөгжлийн сан”-гийн тэргүүн Л.Болд, дэд тэргүүн Ц.Оюунгэрэл, “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба”, “Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн үндэсний холбоо”-той хамтран Хоёрдогч түүхий эдээр хөдөлмөр эрхлэгчдийн эрх зүйн орчин ба хот хээрийн хогийн савны шинэчлэл - чуулга уулзалт нийслэл орон нутгийн хэмжээнд зохион байгуулах гэж байна. Тус чуулганы гол зорилго нь хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ялган ангилан багасгадаг, байгаль орчинд хамгийн ээлтэй ажил үйлчилгээ явуулдаг хоёрдогч хоёрдогч түүхий эд цуглуулагч болон хөдөлмөр эрхэлэгчдийг нэг дор урин, хот хээрийн хогийн савны шинэчлэлийн талаар тэдний санал бодлыг сонсон, тэдний нийгэмшүүлэх, эрүүл ахуй, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд оршино.

НИТХ-ын дарга Д. Баттулга


Monday, December 3, 2012

Гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг
гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Энхболд, НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн хамт олон, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн социологи, нийгмийн ажлын тэнхим, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Нийгмийн ажлын профессорын баг, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн нийгмийн ажлын тэнхим, УЗНАДС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн хамт олон, сургуулиудын захирал, удирдлагууд, багш, оюутнууд оролцов.

Sunday, December 2, 2012

Хот шинэ Ерөнхий менежертэй боллоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Ч.Батыг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүний оронд Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Болдын Бадралыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл