Илхаадын түүх сэдвээр Түүхийн ухааны доктор, Проф Илбэр ОРТАЙЛЫ өнөөдөр Монгол Улсын ШУА-ийн Их чуулганы танхимд лекц уншив. Лекцийг ШУА-ийн гадаад харилцааны дарга Р. Бандий хөтөлж, Элчин сайд Мурат КАРАГӨЗ, ШУА-ийн Ерөнхийлөгч Б. Энхтүвшин нар нээж үг хэлэв.
Лекц асуулт хариултын хүрээнд онц сонирхолтой болов.
Түүхийн ухааны доктор, профессор Илбэр Ортайлы 1947 оны 5 дугаар сарын 2-нд Крымын татарын гэр бүлд төрсөн. Хоёр настайдаа гэр бүлийнхнийхээ хамтаар Турк руу нүүн суурьшсан тэрбээр Истанбул дахь Австрийн дунд сургууль, Ататуркийн нэрэмжит ахлах сургуулийг тус тус төгссөн.
1969 онд Анкарагийн Их сургуулийн Улс төр судлалын факультет болон тус сургуулийн Хэл шинжлэл, түүх, газарзүйн ухааны факультетийн Түүхийн ухааны тэнхимд сурч төгссөн. Мөн Венийн Их сургуулийн Словян үндэстэн, Дорно дахины судлалын тэнхимд суралцсан.
Чикагогийн Их сургуульд магистрийн зэргээ хамгаалснаыхаа дараа Анкарагийн Их сургуулийн Улстөр судлалын факультетэд "Османы эзэнт гүрний шинэчлэлийн дараах орон нутгийн засаг захиргаа" сэдвээр 1974 онд докторын зэрэг хамгаалсан. 1979 онд "Германы Османы эзэнт гүрэнд үзүүлсэн нөлөө" сэдвээр дэд профессор цол хүртсэн.
1980 оноос эхлэн Вена (Австри), Берлин (Герман), Парис (Франц), Москва (ОХУ), Ром (Итали), Мюнхен (Герман), Страсбург (Франц), Яна (Грек), Софи (Болгар) , Киль (Герман), Кембриж (Англи), Оксфорд (Англи), Тунис (Тунис) зэрэг хотуудын их, дээд сургуулиудад зочин багшаар ажилласан.
1989 онд эх орондоо эргэн ирж профессорын цол хүртсэн бөгөөд 1989-2002 онуудад Анкарагийн Их сургуулийн Улс төр судлалын факультетийн Түүхийн ухааны тэнхимийн эрхлэгчээр ажилласан. Түүний бичсэн 16 болон 19 дүгээр зууны Османы эзэнт гүрэн болон Оросын түүхийн сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүд нь гадаад, дотоодын олон ном, сэтгүүлд нийтлэгдсэн.
2002 онд Туркийн Галатасарай Их сургууль, 2004 онд Билкент Их сургуульд тус тус зочин багшаар уригдан ажилласан тэрээр одоо хэр нь тус сургуулийн оюутнуудад Туркийн Хууль, эрхзүйн түүхийн хичээл зааж байна. Галатасарай Их сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн Ортайлы Боловсрол, эрүүл мэндийн сангийн Каппадокия дахь Мэргэжлийн сургуулийн профессорын багийн гишүүний үүргийг давхар гүйцэтгэдэг.
2005 онд Топкапи Ордон музейн захирлаар томилогдон 7 жилийн турш ажиллаж байгаад 2012 онд тэтгэвэртээ гарсан. Доктор, профессор Илбэр Ортайлы Олон улсын Османы эзэнт гүрний судалгааны хорооны удирдах зөвлөлийн гишүүн юм.
Тэрээр турк, герман, франц, англи, итали, орос хэлийг өндөр төвшинд, татар, словак, румын, араб, фарс, латин, иврит, грек хэлийг дунд төвшинд эзэмшсэн. Мөн телевизэд өгсөн нэгэн ярилцлагадаа компьютер огт ашигладаггүй болохоо дурдсан байна.
Түүхийн ухааны доктор, профессор И.Ортайлы телевизийн олон нэвтрүүлэг хийдэг байсан. Тэднээс цухас дурдвал, ТРТ Турк телевизтэй хамтран Илбэр Ортайлытай хамт, NTV телевизтэй хамтран Илбэр Ортайлы-гийн түүхийн хичээл, Үргэлж, Bloomberg телевизтэй хамтран Илбэр Ортайлытай хамт цаг хугацаа зэрэг түүхийн боловсрол олгох нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэдэг байсан.
2000 оноос хойш одоог хүртэл Миллиет болон Атлас сэтгүүлд нийтлэл бичдэг. Номын сандаа 30.000 орчим номын цуглуулгатай бөгөөд үүнийхээ 5.000 орчмыг нь Галатасарай Их сургуульд хандивлажээ.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ
- Илбэр Ортайлыгийн түүхийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж 2001 онд Айдын Доганы нэрэмжит шагнал олгов.
- 2006 онд Газрын дундад тэнгисийн Их наадмаас “Европ болон Газрын дундад тэнгисийн хоорондох Лазио хот” хэмээх шагналыг хүртсэн. Харин 2007 онд А.С. Пушкины нэрэмжит шагнал хүртсэн.
ТУУРВИСАН БҮТЭЭЛҮҮД:
- Туркийн захиргааны түүх (1979 он)
- Уламжлалт арга барилаас ирээдүй рүү (1982 он)
- Османы эзэнт гүрний бодлогын шинэчлэлээс Бүгд Найрамдах Улсын орон нутгийн засаг захиргааны ирээдүй рүү (1985 он)
- Османы шилжилтийн талаарх судалгаа (1994 он)
- Османы эзэнт гүрний шүүх, эрхзүйн алба хаагчид (1994 он)
- Туркийн засаг захиргааны түүх (1996 он)
- Османы эзэнт гүрний гэр бүлийн бүтэц, зохион байгуулалт (2000 он)
- Түүхийн хил хязгаар луу аялах нь (2001 он)
- Энх тайвны гүүр- Дэлхийд үүд хаалгаа нээсэн Турк сургуулиуд (2005 он)
- Османы эзэнт гүрнийг дахин нээсэн нь-1 (2006 он)
- Дөчин амбаарын хэлэлцээ (2006 он)
- Османы эзэнт гүрнийг дахин нээсэн нь -2 (2006 он)
- Хуучин дэлхийн аялал (2007 он)
- Европ ба Бид (2007 он)
- Баруунжих замналд (2007 он)
- Османы эзэнт гүрнийг дахин нээсэн нь -3 (2007 он)
- Топкапи Ордон музей ба үйл явдлууд (2007 он)
Hello, where can I find the original undubbed version of the video please?
ReplyDelete