Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр Увс аймагт ажиллах үеэрээ Гудамж төслийн замыг хүлээн авах ёслолд оролцов.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт аймаг бүрийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Улаанбаатар хот, аймгуудын төвийн авто замын нөхцлийг сайжруулах зорилт дэвшүүлсэн. Увс аймгийн Улаангом хотод 10.5 км авто зам, 2.1 км найман тойрог, 14.5 км явган зам, 2.1 км дугуйн зам, 8.2 км гэрэлтүүлэг, гэрлэн дохио, инженерийн шугам сүлжээг хүчитгэсэн лотки, гүүр хоолой, ногоон байгууламж бүхий авто замын ажлыг гүйцэтгэн, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгчээ.
Тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Шинэчлэлийн Засгийн газар 1.5 сая ам долларын “Чингис” бондыг босгож, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын санаачилгаар 2013 оноос “Гудамж" төслийг Улаанбаатар хот болон зураг төслөө бэлэн болгосон Архангай, Хэнтий, Увс аймгуудад хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатарт 24 уулзварыг шинэчилж 20 гаруй км замыг шинээр барьж Архангай, Увс аймагт хэрэгжүүлсэн “Гудамж” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Энэ замуудад 70 орчим сая ам долларын хөрөнгө оруулалт хийгдээд байна.
“Гудамж" төслийг хэрэгжүүлэхэд амар хялбар байгаагүй. Улсын нийслэлд ч, аймгийн төвүүдэд ч хот төлөвлөлтийн бодлого алдагдаж, замбараагүй газар олгосоны уршгаар зам тавих газрыг чөлөөлөх ажил багагүй бэрхшээлтэй тулгарсан. Батболд захиралтай “Гудамж" төслийн баг, аймаг, хотын удирдлага, иргэдийн хамтын ойлголцол, хүчин чармайлтын үр дүнд Улаанбаатар болон дээрхи гурван аймагт энэ төсөл амжилттай хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэж байна. “Гудамж төсөл”-ийн хүрээнд баригдсан замд иргэд, жолооч, үйлчлүүлэгчид талархалтай хандаж байна. Энэхүү бодлого цаг үеэ олсон зөв ажил байсан учраас цаашид “Гудамж" төслийн ажлыг үргэлжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг бусад аймгууд Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд удаа дараа тавьж байна. Тийм учраас бид “Гудамж" төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэхээр төлөвлөж байна хэмээсэн юм.
Түүнчлэн энэ ажлыг Увс аймагт сайн зохион байгуулсан аймгийн удирдлага, гүйцэтгэгч “Шинжан Шин фа” компани, хамтран ажилласан Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ТӨК, “Цахилгаан холбоо”, “Ундарга Увс”, “Дэвшил Увс”, компани болон замын ажилд оролцсон нутгийн иргэд, төрийн бодлогыг дэмжиж газраа чөлөөлж өгсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд, нийт нутгийн иргэдэд баяр хүргэж, талархал илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Улсын Их Хурал болон Засгийн газар хамтран ард иргэдийнхээ тохь тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр хийсэн олон ажлын нэг нь “Гудамж" төсөл. Хамгийн чухал нь энэ хамтын ажиллагаа хоосон яриа биш, үр шимийг нь ард түмэн хүртсэн бодит ажил хэрэг болсон. Энэ бол бидний хамтын ажиллагаа, хамтын хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм. “Гудамж" төсөл Монгол Улсын бүх аймагт хэрэгжиж байгаа. Цаашид энэ төслийн хүрээнд иргэдийн тохь тухтай амьдрах нөхцөлийг хангах олон ажил хийгдэж, бүтээн байгуулалт өрнөх болно” гэв.
Увс аймагт хэрэгжсэн “Гудамж” төслийн хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтыг хүлээн авах ёслолд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Чимэд, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Засаг даргын орлогч Б.Цэцээ, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг болон нутгийн иргэд оролцов хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
1945
2012.09.08
2013
2014
2015
2020-2030 хөгжлийн чиг хандлага
373
374
376
a fine painting
Ann Altman Ph.D.
concert
contrivance
Deliberative Dеmосгасy
Deliberative Dеmосгасу
Deliberative Polling
eagle-tv
election
email
facebook
gercity.mn
Happy City
http://ulaanbaatar.mn
http://usip.mn
map
neutrality
New year
on-line
praesidium
Prezi
referendum
Smart UB
street view
think-tank
tv
Urban park
workshop
Алтан Хангарьд
Ардчилал
Ахмадын зөвлөл
Аюушийн ГАНТУЛГА
Б.Зууннаст
БААТАРХҮҮ
Бага нуур дүүрэг
Багахангай дүүрэг
Байршил
Батлутын ӨЛЗИЙСАЙХАН
Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН
БАТТҮВШИН Бат-Очир
Баянгол дүүрэг
Баянзүрх дүүрэг
Баяр
Боловсрол
Бүтээл
видео
Газар
ГАНБОЛД Бат-Очир
Ганболдын ГАНБАЯР
гарын авлага
Гудамж төсөл
Гэр хорооллын орон сууцжуулах төсөл
Дамбийжавын Хүрэлбаатар
Дархан-Уул
дүрэм
Дэлхийн Хот Улаанбаатар
Ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим
ёслол
жагсаал
Журам
Заавал хэвшүүлэх 21 дадал
зар
Захирагчийн Ажлын Алба
Захирамж
ЗГ
Зочин
Зөвлөлдөх Ардчилал
Зураглал
ИНХ
Иргэдийн бүлэг
Иргэдийн нийтийн хурал
Иргэдийн оролцоо
иргэдийн оролцоотой газрын зураглал
Иргэдийн оролцоотой төсвийн менежмент
Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт
Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам
Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд
Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм
Иргэн ба 45
Иргэний оролцооны хэлтэс
Иргэний танхим
ИТХ
Ламжавын ШАГДАРРАГЧАА
Манай хороо-Миний оролцоо
мод тарив
Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил
МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир
МУ-ын Засгийн газар
МУ-ын Засгийн газрын тогтоол
Мэдэгдэл
Мэдээ
Мэндчилгээ
Налайх дүүрэг
Нийслэл guide
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн иргэний танхим
Нийслэлийн ой
Нийслэлийн онцлох 55 шинэчлэл
Нийслэлийн өмчийн харилцааны газар
Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам
НИТХ
НИТХ-ын АА
НИТХ-ын Ажлын алба
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс
НИТХ-ын дарга Д. Баттулга
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан
Ном
Нутгийн захиргаа
Нээлттэй нийгэм форум
нээлттэй Улаанбаатар
Нээлттэй цаг-UBtv
Нямдаваагийн ГАНТӨМӨР
Орон нутгийн үндсэн дүрэм
Орон нутгийн хөгжлийн сан
Орон нутгийн эрх зүй
Өглөөний цай
С.Зориг
Санал хураалт
Санамж бичиг
семинар
Сонгинохайрхан дүүрэг
Сонгууль
Сорогжоогийн ОЧИРБАТ
судалгаа
Сургалт
Сүхбаатар дүүрэг
тайлан
татвар
ТББ
Технологи
Тогтоол
Төлөвлөгөө
Төлөвлөлт
Төр хувийн хэвшлийн түншлэл-2015
төсөв
төсөл
Транспэрэнси Интернэшнл Монгол
УИХ
Улаанбаатар хот
Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам
Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг
Улаанбаатар чуулга
Урилга
Уулзалт
Ухаалаг Улаанбаатар
үзэсгэлэн
үлгэрчилсэн журам
Үндэсний шуудан
форум
Хамтын ажиллагаа
Хан-Уул дүүрэг
Хандив
ХАРХҮҮ Доноров
Ховд аймаг
Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах
Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм
Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль
Хөвсгөл аймаг
хөтөлбөр
худалдаа
хууль
Хүн ам
Хүүхдийн оролцоо
Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал
Хэвлэлийн тойм
Хэлтсийн үйл явдлын тойм
Хэлэлцүүлэг
ХЭРЛЭНТУУЛ Жагдаг
Цахим сум
Чингэлтэй дүүрэг
шагнал
Шилэн дансны тухай хууль
Шинэ жил
Шууд ардчилал
Шууд ардчилал - Иргэдийн оролцоо
Э. Бат-Үүл
эмгэнэл
ЭНХМАНЛАЙ Сүхээ
Эрдэм шинжилгээний бага хурал
ЭРДЭНЭБУЛГАН Бээжин
эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил
Эрүүл мэнд
яармаг
No comments:
Post a Comment