Monday, October 5, 2015

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал хүргүүллээ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ
ТАНАА
Ил захидал
Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ. Эдгээр зарчим нь эрх мэдлийг хэт төвлөрүүлдэг захиргаадалтын дэглэмээс иргэдээ хамгаалахад чиглэсэн ардчилсан тогтолцооны амин сүнс болсон үнэт зүйл юм.
Харамсалтай нь ардчиллаар овоглосон ч ардчиллын тухай огтхон ч ойлголтгүй зөвлөлт маягийн сэтгэлгээнээсээ салаагүй эрх мэдлийн шуналтай зарим сайд нар алхам бүртээ эрх мэдэл цуглуулахаар улайрах нь хэрээс хэтэрлээ.
Тэд өөрсдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдлийг булааж, хуулиар олгогдсон үүргээ зөрчиж, төсвийнхөө ачааллыг нутгийн өөрөө удирдах байгууллагад үүрүүлэх асуудлыг “хуульд нэмэлт өөрчлөлт оруулах”, төсөв санхүүгийн эрхийг нь хязгаарлах замаар шийддэг муу зуршил тогтлоо.  Ийм хэдэн жишээ дурдья.
2012 онд орон нутгийн байгууллагын үндсэн үүргийн нэг болох  хүн амын хөдөлмөр эрхлэлтийн тогтолцоог  босоо удирдлагад шилжүүлж,  ажлын байр, иргэдийн амжиргааны орлогын түвшинг нэмэгдүүлэх ажлыг нэгдсэн бодлогоор хангах бололцоогүй болгосон.
2013 оноос өмнө Хүн ам, нийгмийн хөгжлийн сайдын багцад тусган баталдаг  нийгмийн халамжийн сангийн зардлаас 2013 онд 76.6 тэрбум, 2014 онд 83.8 тэрбум, 2015 онд 92.2 тэрбум төгрөгийг хуульд өөрчлөлт оруулах замаар нийслэл рүү шилжүүлж,  жилээс жилд өсөн нэмэгдэх нүсэр зардалтай салбарын санхүүжилтийг орон нутагт үүрүүлсэн.
2014 онд салбар бүрийн сайдын багцаас санхүүждэг байсан оюутан, сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих зардлын нөхөн олговор болох 53.1 тэрбум төгрөгийг 2015 оны нийслэлийн төсвөөс гаргуулах болсон.
2015 оны төсөв хэлэлцэх явцад боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд зориулан баталдаг 280.4 тэрбум төгрөгийг мөн л нийслэлийн төсвийн суурь зардалд тусгаж, нийслэлээс санхүүжүүлэхээр Засгийн газраас оролдож, эцсийн мөчид арга буюу больсон билээ.
Засгийн газрын энэ мэт санаархал нь даамжирсаар эцэстээ орон нутгийн өөрөө удирдах ёс, бие даасан байдлын  эдийн засгийн үндэс болсон орон нутгийн өмчийг үгүй болгож зөвхөн төрийн өмч болгох  зорилго бүхий  хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болж байна. Монголчууд бид “амины малыг нийгэмчилж, артель, хоршооллын өмчийг улсын болгосныгоо социалист өмчийн харилцаа яллаа” хэмээн тунхаглан зарлаж,  эдийн засгийн хамгийн үр ашиггүй, үрэлгэн тогтолцоог бүрдүүлсэн хуучин цагийн  гашуун туршлагаа мартах учиргүй.
Аливаа  өмч хувь эзэнтэй байж,  олон газар,  олон цэгт зөв оновчтой бизнесийг үүсгэж,  тэр талбартаа өрсөлдөөн бий болгож, төдий чинээгээр ард иргэдийн амьжиргаа, амьдрал ахуйд тус нэмрээ өгдөг нь маргашгүй үнэн билээ. Орон нутаг ил тод ажиллаж, иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлж, иргэдийнхээ оролцоотойгоор тулгамдсан асуудлаа шийдвэрлэдэг чадавхиараа өрсөлддөг байх учиртай.
Хэрэв та бүхний энэ “санаачилга” үр дүнгээ өгөхгүй бол дараагийн алхам нь хувийн өмчийг төрийн болгох арга зам руу шилжих үү.
Засгийн газрын санаачилсан энэхүү  хуулийн төсөлд төрийн өмчийг Засгийн газар өмчилнө, харин аймаг, нийслэл зөвхөн өмчийг ашиглах, эзэмших эрхтэй байхаар заажээ. Энэ тохиолдолд аль нэг сум, хорооны  цэцэрлэг, сургуулийг засварлъя,  ажиллахгүй зогссон худгийг  акталъя,  худалдъя, ажилд оруулъя гэх тоолонд  Засгийн газрын зөвшөөрлөөр хөдөлдөг болох юм байна. Нэг ёсондоо Засгийн газрын “амыг” харж суудаг,  хүнд суртлыг даамжруулсан  тогтолцоо үүнээс үүдэн  дахин сэргэх нь.
Ийм төрийг иргэд  хүлээн зөвшөөрөхгүй.  Ухаалаг, хүнд сурталгүй, түргэн шуурхай ажилладаг,  иргэд, орон нутгийн идэвх санаачилгыг дэмждэг,  сайн засаглалтай төр гэж үзэхгүй нь лавтай.
Төрийн өмчийг хумьж нэгтгэх бус харин улам задлах ёстой. Цаашлаад аймаг, нийслэл, хот суурин, дүүрэг, хороо  өөрийн өмчтэй,  хөгжлийн бодлоготой, нэрээрээ хаяглах брендтэй байсан цагт   хөгжлийн зөв гарц нээгдэнэ.  Үүний төлөө хүмүүсээ сургах, чадавхжуулах нь  төр засгийн  өмнө тулгамдсан гол асуудал болоод байна.
Тиймээс хүндрэл бэрхшээлийг өнгөрсөн үе  рүүгээ ухрах замаар  бус, шинийг эрэлхийлж, орон нутаг, иргэдийнхээ идэвх санаачилгыг хөхиүлэн дэмжих аргаар  давах нь зөв шийдвэр бус уу.
Иймд Та бүхнийг “ТӨРИЙН ӨМЧИЙН” тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаасаа өмнө аймаг, нийслэл болон бусад орон нутгийн ИТХ, нутгийн захиргааны байгууллагуудаас саналыг нь авч тусгахыг шаардаж байна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Д.БАТТУЛГА

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл