Wednesday, September 23, 2015

Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2015.09.24/ Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны хуралдааны Б танхимд зохион байгууллаа.
        Хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, нийслэлийн болон Орхон аймгийн баг, хороодын Засаг дарга нар болох 100 гаруй хүн оролцлоо.
       
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү үг хэлэхдээ Улсын Их Хурлын чуулган завсарлах хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын байнгын хороодын ажлын албад иргэд, сонгогчиддоо хууль сурталчлан таниулах ажил хийдэг уламжлалтай. Энэ удаа хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах талаар Өргөдлийн байнгын хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэл хийж, засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороодын түвшинд асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад иргэдийн оролцоог хангах талаар санал бодлоо хуваалцах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэлээ.
 Тэрбээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах талаар Өргөдлийн байнгын хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэхдээ:
-Хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих ажилд иргэдийн оролцоог хангах нийгмийн болон парламентат ёсны хөгжлийн бодит шаардлагаар олон улсын жишгийн дагуу 2012 онд анх байгуулагдсан Өргөдлийн байнгын хороо нь өнгөрсөн хугацаанд жилдээ 3000-4000 өргөдөл иргэдээс хүлээн авч шийдвэрлэж ирсний 95 орчим хувийг хувийн буюу ахуйн шинжтэй хүсэлтүүд эзэлдэг байсан. Харин 2015 он гарсаар 30 гаруй мянган иргэн 2000 орчим өргөдөл гаргасны 25 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн өргөдөл болж чанарын хувьд өөрчлөлт гарсан хэмээн онцлоод Энэ нь иргэд Өргөдлийн байнгын хорооны чиг үүргийг ойлгох ойлголт сайжирснаас гадна хамтран эрх ашгаа хамгаалах, хууль тогтоох үйл ажиллагаанд зөв хэлбэрээр оролцох хандлага нэмэгдсэнийг харуулж байна гэсэн юм.
Байнгын хорооны дарга мөн Өргөдлийн байнгын хорооны үндсэн зорилт нь иргэдийн санал, хүсэлтийн дагуу амьдрал дээр хэрэгжихгүй байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж, шаардлагатай бол боловсронгуй болгох ажил зохион байгуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бодитоор хангах явдал” болохыг тэмдэглээд “2015 он гарсаар боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг салбарыг хамарсан тулгамдсан асуудлуудыг иргэдийн өргөдлөөр хэлэлцэж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Засгийн газар, эрх бүхий байгууллагуудад чиглэл, санал хүргүүлэх тогтоол, тэмдэглэл гаргаж шийдвэрлэсэн. Тухайлбал, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 29-нд нээлттэй сонсгол зохион байгуулж, Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон. Байнгын хорооноос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг Засгийн газраас тогтмол шаардан ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 1-9 сарын байдлаар Ерөнхий сайдад явуулсан тогтоолын хэрэгжилтийн талаар 5, хариутай албан бичгийн 4 бичгийнх нь хариуг ирүүлээгүй, агентлагуудаас 7, нийслэлийн Засаг даргаас 2, аймгуудын Засаг дарга нараас 16 албан бичгийн хариу ирүүлээгүй байгаа-г дурдлаа.
Түүнчлэн Мөнгөн тусламж, эмчилгээний зардал, сургалтын төлбөр, ажилд оруулах зэрэг асуудлыг УИХ-ын гишүүн шийдвэрлэх боломжгүй, хууль тогтоох эрх хэмжээнд нь хамааралгүй учраас эдгээр асуудлаар ирүүлсэн өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн цаг хугацаа алдаж, олон шат дамжлага дамжин иргэдэд хүндрэл учруулж, өргөдөл доод шатандаа бүрэн гүйцэд шийдвэрлэгдэхгүй байгаагаас УИХ-д шууд хандах, эргээд л дамжин цохогдох байдалд хүрч байна. Тиймээс цаашид иргэдийн хувийн асуудлаарх өргөдлүүдийг засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороодоос эхлэн шат шатандаа бүрэн судалж, зохих ёсоор шийдвэрлэх, энэ талаар иргэдийг үнэн зөв мэдээллээр ханган ажиллах шаардлагатай байна гэсэн юм.
Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Шинэ хороо хөдөлгөөн сэдвийн хүрээнд оролцогчидтой санал бодлоо хуваалцахдаа хорооны хөгжлийн асуудлыг нийгэм-эдийн засаг болон улс төрийн бодлого талаас нь хөндөж:
-Хэдийгээр өнөөдөр төр, засгаас анхаарал тавьж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн цэцэрлэг, сургууль, зам харгуй тавьж, дэд бүтцийг хөгжүүлж байгаа нь сайн хэрэг боловч нийслэлийн маань 152 хороонд амьдарч ажиллаж байгаа иргэдийн идэвхийг бадраах, иргэний санаачилгыг өдөөх, амьдарч буй хороондоо жинхэнэ эзэн нь байж, хорооныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох, санаа тавих, харж хамгаалах ажлуудыг зайлшгүй хийх нь зүй ёсны шаардлага гэж би үзэж байна. Хороо гэдэг бол засаг захиргааны анхан шатны нэгж юм. Иргэд, олон түмэнд төрийн бодлого, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдийг таниулдаг, албан хаагч нар нь хорооныхоо иргэдтэй шууд харилцдаг монгол төрийн нүүр царай гэж түүнийг шууд утгаар нь ойлгож болно. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын нийт өрхийн тэн хагас нь гэр хороололд төвийн ус, дулаан хангамж, хатуу хучилттай замд холбогдоогүй байгаа нь шийдвэрлэвэл зохих нэн тэргүүний асуудал болоод байна. Нийслэл маань өнөөдөр үндсэндээ хотын төв ба хотын хөдөө гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна. ХХI зуунд Хот доторх ХӨДӨӨ байгуулж иргэдээ доромжлох эрх бидэнд байхгүй. Энэ бол орчин цагийн хэлмэгдүүлэл, доромжлол болж байна.
Гурван мянга хүрэхгүй оршин суугчтай нэг суманд эмнэлэг, сургууль, зам харилцаа, засаг захиргааны бие даасан нэгж зэрэг эдийн засгийн төв болох бүх боломж байдаг. Дээрээс нь Шинэ сум төсөл нэрийн дор тэрбум тэрбумаар нь мөнгө цацдаг байдалтай байхад 15 000 гаруй оршин суугчтай хороог 100-150 сая төгрөгөөр хөгжүүлнэ гэж төсөвлөдөг засаг, төртэй байж арай ч болохгүй. Хороогоо өөрчилж чадвал Монголоо өөрчилж чадна. Жишээ нь, Солонгос улс 70-аад оноос Шинэ тосгон хөдөлгөөн өрнүүлж иргэдийнхээ амьжиргааг сайжруулж, улс орноо өөрчилж чадсан. Тэгвэл үүнээс үлгэр жишээ авч иргэд санаачлан “Шинэ хороо” хөдөлгөөн өрнүүлж болно шүү дээ.
Хорооны хэсгийн ахлагч нар буюу хорооны гол ажлыг нугалдаг хүмүүсийн цалин хангамж муу, амьдрал ахуй баталгаагүй зэрэг нь төр, засгийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй хүргэхэд нөлөөлж байна. Тэднийг төсвийн ерөнхийлөн захирагч болгож, хороог эдийн засгийн хувьд бие даалган хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд нэн даруй өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.
Сүүлийн жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гаар дамжуулан улсын төсвөөс жил бүр багагүй мөнгө хороодын хөгжилд зориулан хуваарилж байгаа. ОНХС бол хороод, иргэдэд зориулсан хөгжлийн сан юм. Тэд мөнгөө юунд зарцуулахаа шийддэг, өөрсдөө бүтээн байгуулалтанд гар бие оролцдог бас хийж бүтээснээ хянаж хамгаалдаг байх ёстой. Төсөвгүй хорооноос хөгжил, хариуцлага нэхэх нь зөв үү? Улсын маань нийт иргэдийн 50 гаруй хувь нь оршин сууж байгаа хорооны асуудлыг шийдэхгүйгээр Монголын асуудал шийдэгдэхгүй. Эрх мэдлийг иргэдэд, орон нутагт, доод шатанд нь жинхэнэ утгаар нь өгөх цаг нэгэнт болсон. Хороонд улс төрждөгийг болиулж, улс төрөөс хол байлгая. Хороо - хөгжлийн хорио болоод байна. Тиймээс Шинэ хороо хөтөлбөрийг санал болгож, Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолыг манай байнгын хорооноос гаргана.
        Миний сонгогдсон нийслэлийн Баянзүрх дүүрэг буюу 50 жилийн өмнөх Найрамдлын район 7 900 өрх, 35 000 оршин суугчтай байжээ. Одоо 50 жилийн ойгоо хийж байгаа энэ дүүрэг өнөөдөр 79 000 өрх, 330 000 гаруй оршин суугчтай болоод байна. Оршин суугчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ шийдэх асуудал нь 10 дахин томорсон байтал шийдэл нь хэд дахин багасжээ. Том асуудлыг жижигхэн бодлогоор шийдэхгүй. Хороог хөгжүүлэх арга зам, бодлогоо эргэн харах хэрэгтэй байна гээд Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж оршин суугчдын тоо нь аль хэдийн нэг сая давсан. Иргэн бүр эрүүл, аюулгүй, тохитой орчинд ажиллаж амьдрах хүсэл мөрөөдөлтэй. Энэ мөрөөдлөө биелүүлж хороогоо хөгжүүлж, тохь тухтай сайхан амьдрахын төлөө хамтдаа Шинэ хороо хөдөлгөөн өрнүүлж санаачилгатай амьдарцгаая хэмээн уриаллаа.
        Энэ удаагийн хэлэлцүүлэгт мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан референт Х.Наранцацрал Иргэний танхим ба баг, хороодын удирдлагууд, ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны референт Д.Бямбадулам, шинжээч И.Давааноров нар Иргэдээс төрийн байгууллагуудад гаргасан өргөдөл шийдвэрлэлтийн үр нөлөөг сайжруулах нь сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлж оролцогчдын асуултанд хариулсны дээр Нийслэлийн ЗДТГ-ын Иргэдийг хүлээн авах төвийн дарга О.Мөнх-Оргил иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлэж буй байдлаа танилцууллаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл