Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урьд жилүүдэд тарьсан модоо арчилж, усаллаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихаас гадна арчилгааны ажлыг графикийн дагуу тогтмол зохион байгуулсаны үр дүнд 28.5 га талбайг бүрэн зүлэгжүүлж 110.000 гаруй мод, бут, сөөг 93 хувийн ургалттай байгаа аж.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихаас гадна арчилгааны ажлыг графикийн дагуу тогтмол зохион байгуулсаны үр дүнд 28.5 га талбайг бүрэн зүлэгжүүлж 110.000 гаруй мод, бут, сөөг 93 хувийн ургалттай байгаа аж.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд Мод тарих үндэсний өдөрт оролцож, мод тарих үеэр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд анх зарлиг гаргаж нийт ард иргэд, айл өрх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг мод, бут, сөөг тарих, түүнийгээ арчлан хамгаалах, амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн ажиллах талаар уриалга гаргаснаар энэ жил 12 дахь арга хэмжээ тохиож байна. Улсын Их Хурлын гишүүдээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Шинэ төгөл” байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн. Цаашид энэ төгөлийг өргөжүүлэн хөгжүүлэх, тарьсан модыг ургуулан арчилж, хамгаалахад анхаарах нь зүйтэй юм. "Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн энэ жилийн арга хэмжээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн” болгон улс орон даяар өрнүүлж, 4 зорилт тавин ажилласан. Иргэд хашаандаа, байгууллага орчин тойрондоо, сум, хороо бичил цэцэрлэг байгуулах, нэрэмжит ойтой болох чиглэлээр ажиллаж, нийт улсын хэмжээнд 1.5 сая орчим мод тариад байна. Өнөөдөр хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 12м2 байхад та бидний оршин сууж байгаа нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ 2.6м2 буюу дэлхийн дунджаас 4.6 дахин бага байна.Ард иргэдийн ая таатай амьдрах нөхцлийг хангахын тулд хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд энэ ажилд та бидний идэвх санаачилга, оролцоо хамгийн чухал.
Улсын Их Хурал Ойн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ойд гарч байгаа зөрчлийг илрүүлсэн, мэдээлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтныг урамшуулах зохицуулалтыг хийсэн. Ингэснээр хууль бусаар мод бэлтгэх, ашиглах асуудлыг тодорхой хэмжээгээр таслан зогсоох, урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байна. Мөн “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ыг хаврын чуулганаар баталж ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар урт хугацааны бодлогын баримт бичигтэй болсныг онцлон тэмдэглэж байна гэлээ. Тэрээр мөн Байгаль орчин хамгаалах чиглэлийн олон Төрийн бус байгууллага байдаг. Энэ байгууллагууд ярихаасаа илүүтэйгээр ихийг хийж, Мод тарих үндэсний өдрүүдээр олон нийтийг уриалж мод тарих ажилд идэвхтэй оролцуулах хэрэгтэй байна гэлээ.
No comments:
Post a Comment