Saturday, October 17, 2015

БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурал

БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний 70 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Архивын Ерөнхий Газар, Монголын Үндэсний Музей, МАХН хамтран БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Монголын үндэсний музейд хуралдуулав.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд хурлыг нээж хэлсэн үгэндээ, БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид бүх ард түмний санал асуулга явуулах тогтоол гаргасан нь Монгол Улсын тусгаар тогтнолд түүхэн ач холбогдолтой шийдвэр байсан юм.

Тухайн үед бүх нийтийн санал асуулгын санал хураалт явуулсан зарчим нь монголчуудын хувьд анхны ардчилсан сонголт байсан гэж бид үзэж байгаа юм. Үүнийг олон баримтаар нотолж болно. Хэдийгээр санал өгсөн нийт иргэдийн 54 орчим хувь нь бичиг үсэг мэддэг байсан хэдий ч анх удаа явагдсан бүх нийтийн салан асуулгад хүн бүр идэвхтэй оролцож, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулж, ардчилсан сонголтоо хийж чадсан ард түмнээрээ Монголын залуучууд, хойч үе бахархах учиртай. Тийм ч учраас бид энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх учиртай гэлээ. Түүнчлэн энэ түүхэн өдрийг хэрхэн тэмдэглэх, бүх нийтийн санал асуулгын түүхэн ач холбогдлыг судлах, дэлгэрүүлэхэд эрдэмтэн судлаачид их зүйл хийнэ гэдэгт итгэж байгаагаа тэмдэглээд хурлын ажиллагаанд амжилт хүсэв.



Нээлтийн арга хэмжээний дараа Улсын Их Хурлын дарга З.Энхболд бүх ард түмний санал хураалтын түүхэнд холбогдох сонирхолтой баримт, гэрэл зургууд, дурсгалт эд зүйлсийг дэлгэсэн “БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо. 1945 онд Холбоотны гүрнүүд Ялтын бага хурлын үеэр БНМАУ-ын статусыг хөрш орон болох Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тавьжээ. Харин тус улс 1945 оны 08 дугаар сарын 14-нд БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоо байгаа хилийнх нь хүрээнд, ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох тухай нот бичгийг ирүүлжээ. Үүний дараа БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчид тогтоол гаргаж, тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулахаар шийдсэн байна. Санал хураалтад 494.960 хүн оролцож, бүгд тусгаар тогтнолоо батлан зөвшөөрчээ.

Монголын ард түмэн асар их хүчин чармайлтын үр дүнд 1946 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундад иргэн улсаас БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн нот бичгийг хүлээн авсан байна. Тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Түүнчлэн Түүх, Архелогийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, ҮТА, МУИС, МУБИС, Улаабаатар их сургууль зэрэг судалгаа, сургалтын байгууллагын эрдэмтэн, судлаачид 1945 оны тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын түүхэн ач холбогдол, зохион байгуулалтын бэлтгэл ажил болон явцын талаар болон өдгөө архивт хадгалагдаж байгаа баримтуудад тулгуурласан илтгэлүүдийг танилцуулав


































































































No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл