Нийслэлийн ИТХ дахь Монгол Ардын Намын бүлгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг огцруулах саналыг НИТХ-д өргөн барьсан. Тус санал нь хуульд заасны дагуу “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, өргөн мэдүүлсэн байх” шаардлагыг хангаагүй тул НИТХ-аар хэлэлцүүлэх боломжгүй гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга мэдэгдсэн. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл дээрхтэй саналтай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр “Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг намайг огцруулах асуудлыг НИТХ-д тавьсан. Энэ үйл ажиллагаатай зэрэгцээд намайг санаанд багтамгүйгээр, хүний ёсноос гадуур гүтгэн, гүжирдэх кампанит ажил өрнөөд байна. Энэ нь Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хуульд заагдсан байдаг онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэн, гүжирдэж байгаа юм. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан Улс төрийн тойм сонинд өгсөн ярилцлагадаа “410 тэрбум төгрөгөөр Засаг дарга гараа угаасан” гэж хэлсэн байна. Энэ нь асар их хэмжээний мөнгийг шамшигдуулсан гэсэн үг. Вэб сайтуудад өгсөн ярилцлагадаа “Бат-Үүл шиг их хэмжээний мөнгөөр гараа угааж байгаа хүн цөөхөн шүү” гэж тодотгож гүжирдсэн. Түүгээр ч зогсохгүй хүүгийнхээ компанийг 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялуулсан гэж ярьсан байна. Өөрөөр хэлбэл намайг асар их хэмжээний мөнгийг албан тушаалаа ашиглан шамшигдуулсан тухай санаатайгаар, зохион байгуулалттайгаар гүтгэлэг хийж байгаа юм.
Тиймээс би Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн дагуу холбогдох хууль хяналтын байгууллагад хандаж, гомдол гаргана” хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Мөн “Энэ гүжир, гүтгэлгийг маш их хэмжээгээр цацаж, надад болон миний гэр бүлд эдийн бус хохирол учруулж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжилнэ. Миний зөвлөх, хуульчдын баг мөнгөн дүнг гаргахаар ажиллаж байгаа. Ирэх долоо хоногт хэдээр үнэлэхийг тодорхой болгоод надад танилцуулна” гэж хэллээ.
Мөн Хотын дарга хэвлэл мэдээллийн байгууллагууд, цахим ертөнцөд байдаг жиргээчид, фэйсбүүкчдээс аливаа мэдээллийг олон нийтэд түгээхдээ тэнцвэртэй хандаж, явуулж байхыг уриалсан юм.
Хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдээс “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хүүгийнхээ компанийг оруулж, мөнгө завшсан гэсэн асуудлыг МАН-аас удаа дараа мэдэгдэж байгаа” талаар хариу тайлбар өгөхийг хүссэн.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Манай хүү МУ-ын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувиараа бизнес эрхэлдэг. Бизнесийн үйл ажиллагаанд нь төрийн алба хашиж байгаа миний бие аль болохоор оролцохгүй байхыг хичээдэг. Ер нь оролцдоггүй. Амгалангийн 12 дугаар хороонд хэрэгжсэн дахин төлөвлөлтийн уралдаанд манай хүү оролцож шалгарсан. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд би шийдвэр гаргахад оролцдоггүй. Тус хорооны иргэдийн саналаар дахин төлөвлөлт хэрэгжүүлэх компани шалгардаг. Шалгараад ирсэн компанийг журмын дагуу албажуулдаг. Тухайн үед улс төрийн мушгин гуйвуулах үйл ажиллагаанд өртөөд байсан учраас би тухайн хорооны иргэд дээр өөрийн биеэр очоод өөр компани сонгооч ээ гэж уулзаж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч тэнд байсан. Харин иргэд хүлээж аваагүй. Бид сонгосон танд хамаагүй ээ гэж хэлж байсан. Мөн энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгуулахаар би өөрөө АТГ-т хандсан. АТГ-аас тухайн үед хүсэлтийн дагуу шалгалт явуулахад зөрчилгүй гэсэн шийдвэр гарсан гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг” гэлээ.
Тухайн асуудалтай холбоотойгоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хариуцдаг Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг мэдээлэл өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичигт тусгагдсаны дагуу хэрэгжүүлж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг НИТХ-аар баталсан жумаар хэрэгжүүлдэг бөгөөд НИТХ-ын дарга Д.Баттулгаар ахлуулсан Төслийн Удирдах Хороо удирдлагаар ханган ажилладаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг дарга уг асуудалд оролцох боломжгүй, журмын дагуу төсөл хэрэгжүүлэх сонирхолтой бүх аж ахуйн нэгж иргэдийг олонхийн саналыг авч шат шатны шалгаруулалтад оролцдог байна. Хотын дарга АТГ-т шалгуулах хүсэлт гаргасны дагуу АТГ-аас уг асуудалтай холбогдуулан Гэр хорооллын хөгжлийн газраас шаардлагатай материал авсан. Үүнд иргэдийн санал хураалт, сонгон шалгаруулалт зэрэг бүх ажиллагааг дүрсжүүлсэн баримтыг өгч шалгуулсан гэдгийг Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг хэлсэн юм. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа "Зөвхөн дахин төлөвлөлтийн төсөл гэлтгүй нийслэлд хэрэгжүүлж байгаа бүх төсөл хөтөлбөрийн талаарх мэдээллийг тухай бүрд нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын цахим хуудсанд байршуулж байгаа. Ямар ч хүн мэдээлэл авахад нээлттэй, ил тод байдаг" гэдгийг тодотгон хэллээ.
Хурлын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Намайг огцруулахаар өргөн барьсан МАН-ын бичиг тэр чигтэй гүжирдэл, гүтгэлэг байсан. Тэнд бичигдсэн мөнгөн дүнтэй тоо бүгд худал гэдгийг албан ёсоор хэлье. Нийслэл Шилэн дансны тухай хуулийг Монгол Улсад манлайлан хэрэгжүүлж байгаа. Бүх юм нээлттэй илт тод болсон энэ үед ийм гүтгэлэг хийж байгаа нь санаатай үйлдэл гэдгийг дахин хэлэхийг хүсч байна” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
Friday, October 16, 2015
Нийслэлийн МАН онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж байгаа тул хотын дарга шүүхэд хандахаа мэдэгдлээ
Labels:
видео,
Э. Бат-Үүл
1945
2012.09.08
2013
2014
2015
2020-2030 хөгжлийн чиг хандлага
373
374
376
a fine painting
Ann Altman Ph.D.
concert
contrivance
Deliberative Dеmосгасy
Deliberative Dеmосгасу
Deliberative Polling
eagle-tv
election
email
facebook
gercity.mn
Happy City
http://ulaanbaatar.mn
http://usip.mn
map
neutrality
New year
on-line
praesidium
Prezi
referendum
Smart UB
street view
think-tank
tv
Urban park
workshop
Алтан Хангарьд
Ардчилал
Ахмадын зөвлөл
Аюушийн ГАНТУЛГА
Б.Зууннаст
БААТАРХҮҮ
Бага нуур дүүрэг
Багахангай дүүрэг
Байршил
Батлутын ӨЛЗИЙСАЙХАН
Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН
БАТТҮВШИН Бат-Очир
Баянгол дүүрэг
Баянзүрх дүүрэг
Баяр
Боловсрол
Бүтээл
видео
Газар
ГАНБОЛД Бат-Очир
Ганболдын ГАНБАЯР
гарын авлага
Гудамж төсөл
Гэр хорооллын орон сууцжуулах төсөл
Дамбийжавын Хүрэлбаатар
Дархан-Уул
дүрэм
Дэлхийн Хот Улаанбаатар
Ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим
ёслол
жагсаал
Журам
Заавал хэвшүүлэх 21 дадал
зар
Захирагчийн Ажлын Алба
Захирамж
ЗГ
Зочин
Зөвлөлдөх Ардчилал
Зураглал
ИНХ
Иргэдийн бүлэг
Иргэдийн нийтийн хурал
Иргэдийн оролцоо
иргэдийн оролцоотой газрын зураглал
Иргэдийн оролцоотой төсвийн менежмент
Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт
Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам
Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд
Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм
Иргэн ба 45
Иргэний оролцооны хэлтэс
Иргэний танхим
ИТХ
Ламжавын ШАГДАРРАГЧАА
Манай хороо-Миний оролцоо
мод тарив
Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил
МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир
МУ-ын Засгийн газар
МУ-ын Засгийн газрын тогтоол
Мэдэгдэл
Мэдээ
Мэндчилгээ
Налайх дүүрэг
Нийслэл guide
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн иргэний танхим
Нийслэлийн ой
Нийслэлийн онцлох 55 шинэчлэл
Нийслэлийн өмчийн харилцааны газар
Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам
НИТХ
НИТХ-ын АА
НИТХ-ын Ажлын алба
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс
НИТХ-ын дарга Д. Баттулга
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан
Ном
Нутгийн захиргаа
Нээлттэй нийгэм форум
нээлттэй Улаанбаатар
Нээлттэй цаг-UBtv
Нямдаваагийн ГАНТӨМӨР
Орон нутгийн үндсэн дүрэм
Орон нутгийн хөгжлийн сан
Орон нутгийн эрх зүй
Өглөөний цай
С.Зориг
Санал хураалт
Санамж бичиг
семинар
Сонгинохайрхан дүүрэг
Сонгууль
Сорогжоогийн ОЧИРБАТ
судалгаа
Сургалт
Сүхбаатар дүүрэг
тайлан
татвар
ТББ
Технологи
Тогтоол
Төлөвлөгөө
Төлөвлөлт
Төр хувийн хэвшлийн түншлэл-2015
төсөв
төсөл
Транспэрэнси Интернэшнл Монгол
УИХ
Улаанбаатар хот
Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам
Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг
Улаанбаатар чуулга
Урилга
Уулзалт
Ухаалаг Улаанбаатар
үзэсгэлэн
үлгэрчилсэн журам
Үндэсний шуудан
форум
Хамтын ажиллагаа
Хан-Уул дүүрэг
Хандив
ХАРХҮҮ Доноров
Ховд аймаг
Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах
Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм
Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль
Хөвсгөл аймаг
хөтөлбөр
худалдаа
хууль
Хүн ам
Хүүхдийн оролцоо
Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал
Хэвлэлийн тойм
Хэлтсийн үйл явдлын тойм
Хэлэлцүүлэг
ХЭРЛЭНТУУЛ Жагдаг
Цахим сум
Чингэлтэй дүүрэг
шагнал
Шилэн дансны тухай хууль
Шинэ жил
Шууд ардчилал
Шууд ардчилал - Иргэдийн оролцоо
Э. Бат-Үүл
эмгэнэл
ЭНХМАНЛАЙ Сүхээ
Эрдэм шинжилгээний бага хурал
ЭРДЭНЭБУЛГАН Бээжин
эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил
Эрүүл мэнд
яармаг
No comments:
Post a Comment