Monday, October 5, 2015

Нийслэлийн шавыг анх тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ


Нийслэлийн анхны үүслийн өлгийн нутаг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Ширээт цагаан нуурын хөвөөнд 1999 онд “Гэрэлт хөшөө” босгосон бөгөөд түүнээс хойш нийслэлийн удирдлагууд жил бүрийн нийслэлийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Үүний дагуу Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд “Гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Зүүн хүрээ Дашчойлон хийдийн Тэргүүн хамба лам Ч.Дамбажав тэргүүтэй лам нар, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн захирал, доктор С. Чулуун, Өвөрхангай аймгийн Бүрд сумын удирдлагууд, нутгийн иргэд оролцов.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Нар хур тэгширсэн намрын налгар өдөр энэхүү газар жил бүр ирж хүндэтгэл үзүүлдэг уламжлалын дагуу бид хүрэлцэн ирээд байна. Энэ жилийн онцлог нь Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг тохиолдуулан Гандантэгчилэн хийдээс Занабазар гэгээний шуумал дүрийг нутагт нь анх удаа залж, нутгийн иргэдэд үзүүлж байна. Мөн Занабазар 30 гаруй жил амьдарч бүтээл номоо туурьвисан Хэнтийн хааны өвөрт орших ард олны нэрлэдгээр Сарьдагийн хийдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн санхүүжилтээр анх удаа үндэсний экспертизийг явуулж ажилласан. Үүнээс аман болон бичгийн эх сурвалжуудыг баталсан маш их олдвор олдсон. Одоогийн байдлаар хоорондоо хэлбэр, өнгө зүс, ур хийц адилгүй, хэлбэр хийц нь давтагдаагүй 500 гаруй  шавар бурхан олдсон бөгөөд түүнээс дээж нь болгож 21 шавар бурханыг өндөр гэгээн Занабазарын шуумал дүртэй хамт залж байгаа юм” гэлээ. Энэ үеэр Зүүн хүрээ Дашчойлон хийдийн лам нар ном айлдаж, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид уртын дуу, морин хуурын аялгууг эгшиглүүллээ.
1639 онд Их эзэн Чингис хааны алтан ураг халхын Түшээт хан аймгийн хан Гомбодорж өөрийн таван настай хөвүүн болох Занабазарыг “Өндөр гэгээн”-ээр өргөмжилж, Монголын шашин төрийг хослон барих их үйлийг энэхүү Их, бага Монгол Улсын дунд орших Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуурын эрэг дээр эхлүүлж, даншиг наадам хийж байсан түүхтэй. Үүнээс улбаалан Монголын суурин соёл иргэншлийн эхлэл болох Шар бүсийн ордыг байгуулсан нь өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл, анхны үндэс суурь болсон юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.














No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл