Tuesday, October 20, 2015

БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө 1945 онд явуулсан Бүх нийтийн санал хураалтын 70 жилийн ойд зориулсан нийслэлийн иргэдийн оролцооны албадын ажилтан, иргэдийн хурлын нээлт

Одоогоос яг 70 жилийн өмнө энэ өдөр Монгол Улсын нийт иргэд Улсынхаа тусгаар тогтнолын төлөө бүх нийтээрээ  санал өгсөн түүхэн өдөр юм.Бүх нийтээрээ саналаа өгч тусгаар тогтнолоо анх удаа дипломат арга хэлбэрээр хүлээн зөвшөөрүүлсэн өдрийн баяр хүргэж,энэ түүхэн үйл явдалд бидны өвөө эмээ,аав ээж,ах эгч  нар маань маш их идэвхтэй оролцож байсан түүхэн баримтуудыг үзэхэд үнэхээрийн бахархалтай сайхан байна.

Энэ түүхт үйл явдлыг зөвхөн тэмдэглээд өнгөрөх биш нийт иргэд, сурагч, оюутнуудад тайлбарлан ойлгуулах нь   түүхийн болон цаашдын бодлого, үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой арга  түүхэн үйл явдал гэж үзэж байна.
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд 1945 оны хоёрдугаар сард хуралдсан Холбоотон гүрнүүдийн (ЗХУ, АНУ, Их Британи) Ялтын бага хурлын үеэр ЗХУ нь Японы эсрэг дайнд оролцох нэгэн нөхцөл болгож Гадаад Монголын буюу БНМАУ-ын статус кво-г холбоотон гүрнүүд болон Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тавьжээ. Энэ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг бусад улс орноор, юуны түрүүнд тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүи өөрийн нэг хэсэг хэмээн үзсээр байсан Дундад иргэн улс(ДИУ)-ын засгийн газраар хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах түүхэн боломжийг бүрдүүлжээ.
Гэвч ДИУ-ын засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоо байгаа хилийнх нь хүрээнд, ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох тухай нот бичгийг 1945 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлжээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлын тогтоолоор БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар бүх нийтийн санал хураалтыг явуулахаар шийдвэрлэж, БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураах ажлыг удирдах төв комисс болон аймаг, хотын комиссын дарга нарыг баталсан байна. Үүнд: Төв комиссын даргад Бумцэнд, орлогч даргад Сүрэнжав, гишүүдэд Янжмаа, Ширэндэв, Лувсан, Үйлдвэрчний төв зөвлөлийн Базарсад, Эвлэлийн Төв Хорооны Рагчаасүрэн, Ардын Хувьсгалт Цэргийн Равдан, Хязгаарын цэргийн Санжаа карыг, мөн санал хураалгах ажлыг эрхлэх аймгийн комиссуудын даргаар тухайн аймгийн Намын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нарыг тус тус томилсон байна. Мөн аймаг, сум, баг тус бүрт санал хураалтын ажлыг удирдсан зохион байгуулах комисс байгуулагдан ажилласан байна.
БНМАУ-ын ард иргэд тусгаар тогтнолын тухай санал хураалт явуулах шийдвэрийг баяртай хүлээн авч, төр засагтаа хандан илэрхийлэлт гаргаж, санал хураалтын бэлтгэл ажилд нэн идэвхтэй оролцож, зарим аймаг сумдад саналын хуудсанд заавал гарын үсгээ зурах хөдөлгөөн өрнөж, бэлтгэл сургууль хийж байжээ.
Санал хураалт 1945 оны 10 дугаар сарын 20-нд өглөөний 06 цагаас оройн 23 цагийн хооронд орон даяар нэгэн зэрэг болж, яс үндэс, хүйс, шашин шүтлэг, боловсролын байдлыг үл харгалзан БНМАУ-ын харьяат 18-аас дээш насны бүх иргэд идэвхтэй оролцжээ. Тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалтанд БНМАУ- ын сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн оролцож, 98,5 хувь нь тусгаар тогтнолоо батлан зөвшөөрөв хэмээн саналаа өгсөн бөгөөд татгалзсан хүн нэг ч гараагүй байна. Харин 7551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1,5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтанд оролцоогүй юм. Санал хураалтыг удирдах төв комисс 1945 оны 10 дугаар сарын 30-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалтын дүнгийн тухай протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад Иргэн Улсын засгийн газарт хүргүүлжээ.
Үүний үр дүнд 1946 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундад Иргэн Улсын Гадаад яамнаас БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсанд тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөн баталсан тухай нот бичиг ирүүлжээ. Уг нот бичигт: 1945 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана, Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав гэжээ. Ийнхүү Монголын ард түмэн асар их хүчин чармайлтын үр дүнд Дундад Иргэн улсаар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан байна.
  Монгол улсын Үндсэн хуульд Монголын ард түмэн эрхэм зорилгоо болгон тунхагласан “Эх орондоо хүмүүнлэг,иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилгод хүрхэд Иргэдийн оролцоог сайжруулах асуудал нэн чухал юм
   Шууд ардчилал-иргэдийн оролцоог дэмжих бодлогын баримт бичгийн хүрээнд НИТХ-ын дарга Д Баттулгын  2012 оны 17-р захирамжаар нийслэлийн ИТХ-ын дэргэд нийслэлийн шууд ардчилал иргэний оролцооны ажлыг нийслэлд зохион байгуулах ажлын хэсэг байгуулж Нийслэлийн ИТХ-ын ажлын албанд иргэний оролцооны бие даасан бүтэц бий болгон ажилласны дүнд Иргэний оролцооны тухай ойлголт хандлагад эрс шинэчлэлт гарлаа.Өнөөдрийн байдлаар нийслэлийн бүх дүүргүүдийн ИТХ-ын ажлын албанд Иргэний оролцооны албадууд ажиллаж 97 хороо бие даасан  иргэний танхимтай болж,иргэний оролцооны чиглэлээр нийслэлд 132  орон тооны ажилтан ажиллаж,дүүргүүдэд 216 иргэдийн сайн дурын бүлгүүд зохион байгуулагдсан мэдээ байна.Эдгээр тооны цаана иргэдийн оролцооны бодлого хэрэгжиж багагүй үр дүнд хүрч байна.
Иргэний оролцоог хангах талаар Монгол Улсын Төсвийн тухай хуулинд Орон нутгийн хөгжлийн сан,Иргэдийн оролцоо хяналтын тухай бие даасан бүлэг оруулж,Шилэн дансны хууль,Сонсголын тухай хуулиудыг гаргаж Монгол улсын засгийн газраас энэ хуулиудыг хэрэгжүүлэх заавар журмуудыг батлан гаргалаа,
НИТХ бичил зээлийн сангийн журам,Дахин төлөвлөлтийн болон,Газар шинэчлэн зохион байгуулах журам,иргэдэд цахим хэлбэрээр газар олгох журам зэрэг иргэдийн оролцоог хангахад чигэлсэн журмуудыг гаргаж амжилттай хэрэгжүүлж байна.Нийслэлийн Налайх,Багануур дүүргийн иргэдээс Бие даасан хот болох санал олонтой гарч байсан тул НИТХ Дүүргийн иргэдийнбүх нийтийн  санал асуулга явуулж санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх олонхийн саналаар бие даасан хот болох нь зөв гэсэн санал гарсны дагуу  шийдвэр гаргалаа.Энэ санал асуулга хүрээ хязгаарын хувьд бага ч гэсэн иргэдийн оролцоогоор асуудал шийдэж байгаагаараа Монгол Улсын түүхэнд гарсан бас нэг дэвшил гэдгийг тэмдэглэх хэрэгтэй
  Цаашид иргэний оролцооны эрх зүйн орчинг боловсронгуй болгох,зарим хууль журмыг шинэчлэн өөрчлөх зэрэг ажлуудыг цаг алдалгүй хийхэд Нийслэлийн ИТХ анхаарал тавьж идэвхтэй оролцож байна.  Иргэний оролцооны тухай хуулийн төсөл дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шууд ардчилал хүрээлэн болон НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс хамтран ажиллаж байна.
Иргэний оролцооны тухай хуулинд нийтийн сонсгол, орон нутгийн үндсэн дүрэм, нийтийн зар мэдээ, Иргэдийн Нийтийн Хурал, санал асуулга, санал хураалт, иргэдийн аудит, нийтийн өмгөөлөл зэрэг Монгол Улсын иргэн бүр өөрийн эх орон, оршин суугаа сум, баг, хорооныхоо хөгжил дэвшилд оруулах хувь нэмрийг хөхүүлэн дэмжсэн, тэдний эрх мэдлийг баталгаажуулсан олон чухал зүйлийг тусгаж байгаа юм.

 Та бүхнийг Монгол түмнийхээ эрхэм зорилго болгосон Иргэний нийгмийн түүчээ нь байж иргэний оролцоо идэвх хандлагыг өөрчлөн шинэчилснээр Нийслэл хотдоо эрүүл энх тайван чөлөөтэй,аз жаргалтай амьдрах боломжийг иргэн бүрдээ олгох Нийслэлийн ИТХ-ын бодлого зорилтыг хэрэгжүүлэх ажилд чиньирмүүн зүтгэл,их амжилт хүсье
Анхаарал тавьсанд баяраллаа.




































































No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл