Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийн дагуу телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг орон даяар 2015 оны долоодугаар сарын 15-наас аравдугаар сарын 05-ны хооронд зогсоохоор төлөвлөжээ. Тэгвэл өнөөдрөөс буюу есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-н хүртэл Улаанбаатар хотын Телевизийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтраах юм байна.
Ингэснээр нийслэлчүүд телевизийн аналоги системээс тоон системд шилжинэ гэсэн үг.
No comments:
Post a Comment