Friday, November 20, 2015

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй болгон хөгжүүлэхээр заасан. Мөн нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хотыг  нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлж, улмаар хөгжил дагуулсан бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж тусгасан байдаг. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Нисэх, Яармаг орчмын орон сууцны хороолол, Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав.   
Баянхошуу, Сэлбэ дэд төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө
Баянхошуу дэд төвийн төлөвлөлт хийж буй газар нутаг нь Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 11, 24, 28 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 318,2 га талбайг хамарч байна. Харин Сэлбэ дэд төв нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нийт 158 га талбайг хамарч байгаа юм. Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хөгжүүлснээр 400 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болох юм. Дэд төвүүдэд парк, ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль, соёл амралтын төв болон спорт цогцолбор, залуучуудын клуб, соёлын төв, эмэгтэйчүүд болон ахмадын клуб зэргийг байгуулахаар төлөвлөжээ. 
Баянхошуу дэд төвийн бүсийг худалдаа үйлчилгээний төв болгон хөгжүүлж, үйлчлүүлэгч, олон нийтийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх орчинг бүрдүүлж, төр захиргааны барилга байгууламжийг байршуулахаар тооцжээ. 
Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчмын ерөнхий төлөвлөгөө
Биокомбинат, Туул-Шувуун фабрик орчим нь нийт 3210 га газрыг хамарч байна. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Малын эмийн үйлдвэр, Био технологи, Амралт сувилал, Гахай, загас, шувууны эрчимжүүлсэн аж ахуй, Хүлэмжийн аж ахуй хүнсний ногооны үйлдвэрлэл, Аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэлд тусгажээ. 
Нисэх, Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөө 
Нисэх, Яармаг орчим нь Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар хотын төлөвлөлтийн баруун өмнөд бүсэд нийт 4400 га талбайг хамарна. Тус байршил нь 15739 өрхийн 62661 хүн амтай бөгөөд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 2020 он хүртэл 145.300, 2030 онд 178.400 хүн амтай болохоор төлөвлөсөн. Ерөнхий төлөвлөгөөг төлөвлөлт, судалгааны 9 бүс болгож бүс тус бүр өөрийн гэсэн онцлогийг тусгаж, газар нутгийн хэмжээнд 49600 айлын орон сууц бүтээн байгуулалтаар бий болгохоор төлөвлөж байгаа юм.
Олон улсын онгоцны буудал, Улаанбаатар хотын төвийг холбосон гол хурдны зам, цаашид олон улсын чанартай амралт, жуулчны цогцолбор байж болохуйц Нүхтийн замын дагуу орших тул архитектур орон зайн төлөвлөлтийн хувьд Улаанбаатар хотын салшгүй нэг хэсэг болох юм. Яармагийн хорооллын соёл-олон нийт, худалдаа үйлчилгээ, биеийн тамир спортын төв нь “Буянт Ухаа-Улаанбаатар” хотыг холбосон гол замын дагуу байрлах тул архитектур орон зайн зохиомж, төлөвлөлтийг бий болгоно.
Төлөвлөлтөөр одоогийн Яармагийн авто замаас гадна босоо тэнхлэгийн хурдны зам, Хөшигтийн хөндий дэх “Шинэ нисэх онгоцны буудлын” гол гудамж замууд дайран өнгөрөх бөгөөд эдгээр нь тухайн бүс нутгийн хөгжилд чухал  нөлөө үзүүлэх гол хүчин зүйл юм. Ерөнхий төлөвлөгөөний авто замын сүлжээ нь Хурдны зам, Гол гудамж,зам, Туслах гудамж, зам, Нутаг дэвсгэрийн зам гэсэн 4 ангилалтай байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.







No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл