Wednesday, October 14, 2015

БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурал

БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулж ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Архивын Ерөнхий Газар, Монголын Үндэсний Музей, МАХН хамтран БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 09.30 цагт Монголын үндэсний музейд  зохион байгуулна. Хуралд Түүх, Археологийн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, ҮТА, МУИС, МУБИС, Улаанбаатар их сургууль зэрэг судалгаа, сургалтын байгууллагын эрдэмтэн судлаачид 1945 оны бүх ард түмний санал хураалтын түүхээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх болно. Мөн Монголын Үндсэний Музейд БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил тусгай үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг хүртэл ажиллах бөгөөд үзэсгэлэнд бүх ард түмний санал хураалтын түүхэнд холбогдох сонирхолтой баримт, гэрэл зураг болон дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлэх болно.
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд 1945 оны хоёрдугаар сард хуралдсан Холбоотон гүрнүүдийн (ЗХУ, АНУ, Их Британи) Ялтын бага хурлын үеэр ЗХУ нь Японы эсрэг дайнд оролцох нэгэн нөхцөл болгож Гадаад Монголын буюу БНМАУ-ын статус кво-г холбоотон гүрнүүд болон Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тавьжээ.
Энэ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг бусад улс орноор, юуны түрүүнд тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй өөрийн нэг хэсэг хэмээн үзсээр байсан Дундад иргэн улсын засгийн газраар хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах түүхэн боломжийг бүрдүүлжээ.
Гэвч ДИУ-ын засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоо байгаа хилийнх нь хүрээнд, ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох тухай нот бичгийг 1945 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлжээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлын тогтоолоор БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний санал хураалтыг явуулахаар шийдвэрлэж, “БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураах ажлыг удирдах төв комисс” болон аймаг, хотын комиссын дарга нарыг баталсан байна. Үүнд, Төв комиссын даргад Бумцэнд, орлогч даргад Сүрэнжав, гишүүдэд Янжмаа, Ширэндэв, Лувсан, Үйлдвэрчний төв зөвлөлийн Базарсад, Эвлэлийн Төв Хорооны Рагчаасүрэн, Ардын Хувьсгалт Цэргийн Равдан, Хязгаарын цэргийн Санжаа нарыг, мөн санал хураалгах ажлыг эрхлэх аймгийн комиссуудын даргаар тухайн аймгийн Намын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нарыг тус тус томилсон байна. Мөн аймаг, сум, баг тус бүрт санал хураалтын ажлыг удирдсан зохион байгуулах комисс байгуулагдан ажилласан байна.
БНМАУ-ын ард иргэд тусгаар тогтнолын тухай санал хураалт явуулах шийдвэрийг баяртай хүлээн авч, төр засагтаа хандан илэрхийлэлт гаргаж, санал хураалтын бэлтгэл ажилд нэн идэвхтэй оролцож, зарим аймаг сумдад саналын хуудсанд заавал гарын үсгээ зурах хөдөлгөөн өрнөж, бэлтгэл сургууль хийж байжээ.  
Санал хураалт 1945 оны  10 дугаар сарын 20-нд өглөөний 06 цагаас  оройн 23 цагийн хооронд орон даяар  нэгэн зэрэг болж, яс үндэс, хүйс, шашин шүтлэг, боловсролын байдлыг үл харгалзан БНМАУ-ын харьяат 18-аас дээш насны бүх иргэд идэвхтэй оролцжээ. Тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалтанд БНМАУ-ын сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн оролцож, 98,5 хувь нь тусгаар тогтнолоо батлан “зөвшөөрөв” хэмээн саналаа  өгсөн бөгөөд татгалзсан хүн нэг ч гараагүй байна. Харин 7551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1,5  хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтанд оролцоогүй юм. Санал хураалтыг удирдах төв комисс 1945 оны 10 дугаар сарын 30-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын дүнгийн тухай протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад Иргэн Улсын засгийн газарт хүргүүлжээ.
Үүний үр дүнд 1946 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундад Иргэн Улсын Гадаад яамнаас БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсанд тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөн баталсан тухай нот бичиг ирүүлжээ. Уг нот бичигт: “1945 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав” гэжээ. Ийнхүү Монголын ард түмэн асар их хүчин чармайлтын үр дүнд Дундад Иргэн улсаар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.
Хөтөлбөр
1.       Хурлын нээлт
·         УИХ-ын дарга З.Энхболд
·         МАХН-ын дарга Н.Энхбаяр
·         ШУА-ийн Ерөнхийлөгч Академич Б.Энхтүвшин
2.       Илтгэлүүд:
·         Монгол Улсад тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтыг явуулсан нь
·         Үр дүн, түүхэн ач холбогдол
                                                   Да.Эрдэнэбат. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн. Ph.D.
·         Тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын бэлтгэлийг хангасан нь
                                                   Ч.Болдбаатар. МУБИС. Ph.D.
·         Монгол Улсын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтыг орон нутагт зохион байгуулсан нь (Архангай аймгийн жишээн дээр)
                                                   Ч.Батдорж. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн. Магистр.
·         МАХЦ-ийн хэмжээнд тусгаар тогтнолын төлөө санал хураалтыг зохион байгуулсан нь
                                                   Ж.Гантулга. Батлан Хамгаалахын Төв Архив. Магистр.
·         Бүх ард түмний санал хураалтыг зохион байгуулах төв комиссын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж, санал хураалтыг удирдсан нь
                                                   Г.Мягмарсамбуу. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн. Ph.D. профессор
·         БНМАУ-ын бүрэн эрхт тусгаар тогтнолын төлөө санал гаргуулах дүнгийн тухай: Архивын баримтын жишээн дээр
                                                   Т.Сайнжаргал. Архивын Ерөнхий Газрын Үндэсний Төв Архив. Магистр.
·         Бүх нийтийн санал хураалт нь тусгаар тогтнолын төлөө бодлогын үр дүнг баталгаажуулсан нь
                                                 Г.Чулуунбаатар. ШУА-ийн Философи, Социологийн хүрээлэн. Sc.D., профессор.
·         Монгол дахь тусгаар тогтнолын төлөөх санал хураалтын өмнө болон дараа Зөвлөлт, Хятадын удирдагчидын Кремльд хийсэн ярилцлагууд 1945.7.7-1945.12.29,
                                                   Д.Өлзийбаатар. Туухч, Ph.D.
·         БНМАУ-ын тусгаар тогтнолыг ДИУ-д хүлээн зөвшөөрсөн нь - Чунь Чинь-д очсон БНМАУ-ын төлөөлөгчдийн үйл ажиллагаа,
                                                   Н.Хишигт. Улаанбаатарын Их Сургууль. Ph.D. дэд профессор.
·         ДИУ-ын төлөөлөгчид БНМАУ-ын тусгаар тогтнолын талаарх бүх ард түмний санал хураалтыг ажигласан нь
                                                   Д.Базардорж. ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Ph.D.
·         Бүх нийтийн санал хураалтын тухай ухуулах хуудас, зурагт хуудасны судалгаа
                                          Г.Дашням. Архивын ерөнхий газар, Ph.D. Ч.Болд, Е.Батхишиг. Архивын ерөнхий газар
·         Өнөөгийн Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал ба ард нийтийн санал асуулга
                                             Ч. Өлзийсайхан. МУИС. Улс төр судлаач, Ph.D., дэд профессор.
3.       Асуулт хариулт, санал шүүмжлэл
·         Түүх, Археолгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Н.Ганбат

·         БСИГУ-ны дэд сайд Б.Тулга




No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл