Энэхүү бүтээл нь эрх, эрхийн философи, Үндсэн хуулийн асуудлаар судапгааны ажил болон сонирхон судлагч оюутан, хэн бүхэнд зориулагджээ.
Аливаа улсын хууль, эрхийн баримт бичиг, тэдгээрийн ур хийц, хэл найруулга, хэрэглэж байгаа үг хэллэг, нэр томъёо, зохицуулж буй харилцаанаас тухайн улс үндэстний хөгжлийн ерөнхий төлөв байдал, улс төрийн дэглэм, эдийн засаг, нийгмийн хөгжлийн төвшин, хүмүүсийнх нь сэтгэлгээний онцлогийг олж харж болно.
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд монголын нийгмийн бүхий л салбарын нэг адил эрхийн шинжлэх ухааны салбар ч хуучин байрандаа байгаагүй нь тодорхой. Гэхдээ үлэмж хэмжээгээр урагшилсан гэвэл үг дутмаар хэдий ч дэвшил байсныг тэмдэглэх хэрэгтэй. Бид энэ хугацаанд эрхийн ухаанаар гадаад, дотоодын их дээд сургууль дүүргэсэн, энэ салбарын хөгжлийн өнөөгийн төвшин, түүнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж чадахуйц өөрийн гэсэн үндэсний мэргэжилтнүүдтэй болжээ. Тодруулбал бид юуг эрх, эрх зүй гээд байгааг, эрхийн зохицуулалттай нийгмийн байгуулал, улс үндэстэн гэж ямар байдгийг эрх биш гадарладаг болж чаджээ.