Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 2013-2014 оны
хичээлийн шинэ жилд зориулан “Хуулийн засаглал ба Хүүхдийн оролцоо”
сэдэвт хичээлийг МҮОНРТ-ийн сувгаар орон даяар заалаа. Уламжлал болон
орж буй энэ удаагийн хичээл нь Ерөнхийлөгчийн хувьд 5 дахь хичээл нь юм.
Ерөнхийлөгчөө, энэ удаагийн хичээлийн сэдэв тань “Хуулийн
засаглал ба Хүүхдийн оролцоо” сэдэвд хичээл байлаа. Яагаад энэ сэдвийг
энэ жил сонгох болсон талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад, хүн харахгүй л бол хууль
зөрчиж болдог гэсэн буруу хандлага түгээмэл бий болчихсон байна. Тиймээс
энэ хандлага өөрөө буруу байна. Өөрөөр хэлбэл бидний ирээдүй болсон үр
хүүхдүүд маань буруу ойлголттой явж байна.
Хүн харахгүй байсан ч гэсэн хүн бүр хууль дүрмийг биелүүлдэг л байх
ёстой. Мэдээж улс орон маань сайхан болно гэдэгт хүн бүхэн итгэдэг байх
хэрэгтэй. Тиймээс энэ болгонд хүүхдийн оролцоо маш чухал юм.
Түүнчлэн ээж, аавууд ч гэртээ хүүхдээ сонсдоггүй юм байна, дуугүй
бай, би мэдэж байна гэж тэдний оролцоо хааж, боодог юм байна. Ийм байж
болохгүй.
Мөн багш нар хүртэл хичээлээ заахдаа өөрөө ярьсаар байгаад гардаг, хүүхдийг сонсдоггүй, яриулдаггүй байдал байсаар байна.
Тэгэхээр хүүхдийг оролцоог сургууль дээр нилээн сайн өргөн
хүрээтэй, оролцоотой болгох шаардлага зүй ёсоор бий болж байна. Ганц
сургууль ч гэлтгүй бүх салбарт хүүхдийн оролцоог бий болгоё.
Би хоёр зүйл хэлмээр байна. Нэгдүгээрт, би гэхэд аавын хувьд
хүүхдээ сонсдог аав больё. Хүүхдээ сонсдоггүй аав байхаас татгалзая,
хүүхдээ сонсдоггүй ээж байхаас татгалзая.
Би хүүхдэд хичээл зааж байгаагийнхаа хувьд өөрийгөө багш гэж бодох
юм бол хүүхдээ сонсдог, хүүхдээ оролцуулдаг, хүүхдээ юм сургадаг багш
байя. Хүүхдээ оролцуулах юм бол хүүхдүүд илүү их сайн суралцдаг,
сонсдог, бүтээлч болдог юм байна гэдэг нь харагдлаа. Энэ утга ач
холбогдлоор нь энэ жилийн хичээлийн шинэ жилийн сэдвийг “Хуулийн
засаглал ба Хүүхдийн оролцоо” гэдэг сэдвээр сонгосон юм.
Та хуулийг засаглал гэж сүүлийн үед их ярих боллоо. Ойролцоогоор
хичнээн хуульд шинэчлэл, нэмэлт сайжруулалт хийхээр ажиллаж байна вэ?
Ер нь 40 орчим хууль гэж ярьж байгаа, зөвхөн хуулийн
байгууллагынхаа хүрээнд шүү дээ. Нийгмийн амьдралыг өөрчлөх шаардлагтай,
шинэчлэл хийх маш олон хуулиуд байгаа. Тэгэхээр бид хуулийн засаглал
болон бусад бүх зүйлийн тухай ярьж болно. Бидний ирээдүй болсон
үр хүүхдүүд маань энэ талаар ойлголтгүй байх юм бол бидний ажил мөн муу
явна. Ер нь хүн болох багаасаа гэдэг. Аливаа явж байгаа зам, хийж буй
ажлаа эхлээд хүүхдүүддээ эхэлж ойлгуулья.
Бид хүүхдүүд дээ л аливаа асуудлаа ойлгуулж чадахгүй юм бол том хүмүүст ч гэсэн ойлгуулж чадахгүй л гэсэн үг.
Тийм учраас энэ ажлыг Ерөнхийлөгчөөсөө авахуулаад Засаг дарга нар
хүртэл хийх хэрэгтэй. Засаг дарга нар хүртэл хүүхдүүдэд хичээл зааж
болно шүү дээ. Цаашид иймэрхүү маягаар хүүхдүүдээ оролцуулж, асуудлыг
шийддэг байх хэрэгтэй байна.
Мэдээллийн эх сурвалж : Хүүхдэд асуудлаа ойлгуулж чадахгүй бол, том хүмүүст ойлгуулж чадахгүй
No comments:
Post a Comment