Монголын төр, улс нийгэмдээ олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдээ төрийн одон медаль,алдар цолоор урамшуулан шагнадаг хуультай.2013 оны 11-р сарын 29-ны өдөр буюу Улаанбаатар хот үүсч байгуулагдасны 374 жилийн ойн өдөр НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Батлутын Өлзийсайхан төрийн Алтан гадас одонгоор шагнагдлаа.
Б.Өлзийсайхан Өвөрхангай аймгийн барилга трест, аймгийн ЗДТГ, нийслэлийн ИТХ-ын ажлын алба зэрэгт нийтдээ 20 гаруй жил улс орныхоо бүтээн байгуулалт, төрийн албанд ажиллаж байгаа, эрхэлсэн ажилдаа хариуцлага санаачлагатай, хамт олондоо эвсэг найрсаг уур амьсгалыг бүрдүүлж чаддагаараа хүндлэл хүлээсэн ажилтан юм.
Б.Өлзийсайхандаа НИТХ-ын ажлын алба, Иргэний оролцооны хэлтсийн хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэж амьдрал нь тэгш өөдөө, ажил бүтээл нь шинэ бүхний манлайд байхын ерөөл дэвшүүлье!
Алтан гадас одонгоор улс, нам олон нийтийн болон хоршооллын байгууллага, үйлдвэрийн газарт он удаан жил идэвх зүтгэлтэй ажилласан хүмүүсийг хүнлэг ардчилсан социалист нийгэм байгуулах болон улс орныг батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг харгалзан шагнаж, уг одонг үнэмлэхийн хамт олгоно. 1990 оны 6 дугаар сарын 30, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 148 дугаар зарлиг - БНМАУ-ын цол, тэмдэг, одон, медалийн дүрэм
No comments:
Post a Comment