Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид Нийслэлд айлчлан ирж ажиллах явцдаа Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сумын ИТХ-ын дарга Н Энхтөр,ИТХ-ын нарийн бичгийн дарга Д Оюунтунгалаг нар сумынхаа хөгжлийн сангийн мөнгийг зарцуулахдаа иргэдээ хэрхэн оролцуулж байгаа,хөгжлийн сангийн мөнгөөр хийсэн бүтээн байгуулалтынхаа талаар танилцуулж НИТХ-ын зохион байгуулагч Б Ганболд хэлтсийнхээ үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглах,нэвтрүүлэх, С Энхманлай НИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн үйл ажиллагааны чиг баримтлал,зохион байгуулалт,санхүүгийн боломж,хийж байгаа ажлуудын эхлэл үр дүн, Ж Хэрлэнтуул Хэвлэл мэдээллийн байгууллага,хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоо,гадаад харилцаа хамтын ажиллагаа,Н Болормаа Иргэний танхим ба иргэдийн хэлэлцүүлэг сэдвүүдээр танилцуулга хийж харилцан санал бодлоо солилцлоо.
Зохион байгуулагч Д Хархүү “Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-ийн агуулга, үзэл санаа түүнийг хэрэгжүүлэх талаар хийж байгаа ажлууд үр дүн, тохиолдож байгаа бэрхшээл,түүнийг гэтлэн давах арга замын талаар ярьж,цаашид бодлогыг хэрэгжүүлхэд өөрчлөх,шинэчлэх,шинээр бий болгох шаардлагатай эрх зүйн зохицуулалтын талаар саналаа хэлж Жаргалант сумын ИТХ бодлогын баримт бичгийн агуулга үзэл санааг төгс хэрэгжүүлж загвар сум болохыг ерөөж Ийм амжилтанд хүрэхэд төлөөлөгч та бүхний нэгдмэл үйл ажиллагаа хамтын санал санаачилга юу юунаас чухал шүү гэлээ.
Уулзалтын төгсгөлд Жаргалант сумын ИТХ-ын дарга Н Энхтөр та нартай уулзаж санал бодлоо солилцсон явдал чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.Бид цаашид иргэний оролцооны үйл ажиллагааг тогтолцоо болгон бэхжүүлэх талаар их зүйл хийх шаардлагатай гэж үзэж байна.Та нөхөдтэй байнгын холбботой байж хамтран ажиллах санамж бичиг гаргасан ч болох юм гэж үзэж байна гэлээ.
ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ,ТУРШЛАГА
СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ.
Уулзалт 2013 оны 9-р сарын 9-ны 13 цагт Нийслэлийн Иргэний танхимд болно
Уулзалт ярилцалгын дараалал.
- Уулзалтанд оролцогчидыг танилцуулах Д Хархүү хөтөлнө - 10 минут
- Жаргалант сумын ИТХ-аас Шууд ардчилал иргэний оролцооны бодлогыг хэрэгжүүлэх талаар хийж байгаа ажлын туршлага Жаргалант сумын ИТХ-ын дарга Н Энхтөр. - 8 минут
- Сумын Засаг дарга Д Баасандорж,болон ИХ-ын төлөөлөгчид нэмж тодруулах цаг - 20 минут
- Мэдээллийн технологийг хэлтсийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа байдал үр дүн. НИТХ-ын Ажлын албаны ИОХ-ийн мэдээлэл хариуцсан зохион байгуулагч Б Ганболд - 5 минут
- Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулалт үйл ажиллагааны онцлог. НИТХ-ын Ажлын албаны дотоод ажил хариуцсан зохион байгуулагч С Энхманлай - 5 минут
- Иргэний оролцооны хэлтсийн гадаад харилцаа,хэвлэл мэдээлэлтэй хэрхэн холбогдон ажиллаж байгаа. НИТХ-ын Ажлын албаны ИОХ-ийн зохион байгуулагч Ж Хэрлэнтуул - 5 минут
- Иргэний танхим ба Иргэдийн хэлэлцүүлэг. НИТХ-ын Ажлын албаны ИОХ-ийн зохион байгуулагч Н Болормаа - 5 минут
- Асуулт хариулт чөлөөт ярилцлага - 20 минут
- Шууд ардчилал иргэний оролцооны бодлого хэрэгжилт,ололт тохиолдож байгаа бэрхшээл,тулгамдсан болон хэтийн зорилт сэдвээр асуудал дэвшүүлсэн илтгэл. НИТХ-ын Ажлын албаны ИОХ-ийн зохион байгуулагч Д Хархүү - 20 минут
- Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Н Энхтөр
- НИТХ-ын ажлын албаны зохион байгуулагч Д Хархүү.
No comments:
Post a Comment