Tuesday, October 29, 2013

Гудамж төслийн ажлууд Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал хүртлээ

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирсан, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад олгох “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цом гардан авлаа. Энэ жилээс эхлэн нийслэлийн өдрөөр олгохоор болсон “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д дөрвөн төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшсэн юм.
Ингээд “Автозам, замын байгууламжийн бүтээн байгуулалт” төрөлд “Тотал Инж”, “Наранбулаг Хан”, “Экспресс зам”, “Хурдны зам” ХХК-ийн тус тус гүйцэтгэсэн автозамын бүтээн байгуулалтууд болон Хүй долоон худагт 15 компанийн хамтран барьсан 8.5 км автозам, 7000 автомашины зогсоол, 6 га бүхий үйлчилгээний талбайн ажлууд нэр дэвшсэнээс Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулж, замын түгжрэлийг бодитоор бууруулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Экспресс зам” ХХК-ийн 1-р хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгийн замтай холбосон шинэ 4 замын уулзвар, түшиц хана бүхий замын байгууламж шалгарч “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд боллоо. Энэхүү ажил нь “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж буй 33 уулзварын нэг билээ.
Түүнчлэн, ЭЗХЯ-наас хэрэгжүүлж буй “Гудамж” төсөл, Япон улсын “Жей Эф И инженеринг” корпорацийн гүйцэтгэсэн “Нарны гүүр” төсөл “Тусгай шагнал” хүртлээ. Мөн энэ үеэр “Гудамж” төслийг санаачлагч Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Эм Си Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од, “Экспресс зам” ХХК-ийн захирал Э.Чинбат нарыг Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үнэлж, НИТХТ-ийн тогтоолоор Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагнасан юм.
Шилдэг бүтээн байгуулалтын “Барилга, байгууламж” төрөлд “Вива сити” залуусын хороолол, “Ривер Гарден” хотхон, “Дүнжингарав” худалдааны төв, “Туушин” барилга, “Блю Мон” үйлчилгээний барилгууд нэр дэвшсэнээс залуу гэр бүлийг хямд, тохилог орон сууцаар хангаж, орчны тохижилтийг бүрэн шийдсэн “Вива сити” залуусын хороолол, “Дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр” төрөлд “Монгол Фүүд”, “Улаанбаатар БҮК”, “Ахуй мандал”, “Эрэл”, “Ялгуусан” ХХК-ийн үйлдвэрүүд нэр дэвшсэнээс шинэ техник, технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Авто замын хашлага, ус зайлуулах шугам лотк үйлдвэрлэлийн “Улаанбаатар БҮК” ХК, “Дэд бүтэц, инженерийн байгууламж” төрөлд “Койка”-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл, “Вива сити” ХХК Хонгилын системийн ажил, “Мотор сервис” 100 айл Сэлбийн гол дээр баригдсан төмөрбетон хос гүүрийн шинэчлэлтийн ажлууд нэр дэвшсэнээс нийслэлийн цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, ард иргэдийг ундны усаар хангахаар ажиллаж байгаа Яармагийн шинэ хорооллын цэвэр усан хангамж төсөл тус тус шалгарлаа.
Шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар, Зураг төслийн хүрээлэн, эрдэм шинжилгээ судалгааны төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг болон олон нийтээс ирсэн саналыг үндэслэн шалгаруулсан байна. Шалгарсан бүтээлүүд нь 2013 онд шинээр ашиглалтад орсон, үр дүн нь ард иргэдэд шууд хүрсэн, тухайн бүтээн байгуулалт нь нийслэлийнхний аж амьдралд онцгой нөлөө үзүүлсэн, дэлхийн түвшний стандартыг нэвтрүүлсэн гэх мэт олон талт шалгуур үзүүлэлтийг хангажээ.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл