Thursday, October 24, 2013

Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн удирдлагуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр нийслэл хотын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, А.Ганбаатар, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, нийслэлийн талаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогчид оролцлоо.
Энэ аравдугаар сарын 29-нд нийслэл хотын өдөр, нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэнэ. Түүний өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн үйл ажиллагаатай танилцаж байгаад Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга талархал илэрхийллээ. Нийслэлийн шинэчлэлийн баг энэ өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хийж буй ажлаасаа танилцуулав.
Тэрээр нийслэлийн онцлох 55 шинэчлэлийн ажлаас танилцуулсан юм. Хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх, үйлчилгээг иргэдэд ойртуулах, Улаанбаатарыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн метротой болсноор зам тээврийн эрэлт хэрэгцээг хангах, эдийн засгийн шинэ орчныг бий болгох юм байна. Хүй долоон худагийг Монгол наадмын төв болгох бүтээн байгуулалтыг эхлүүлжээ.
НИТХ тогтмол ажиллагаатай болж Иргэний танхим байгуулж иргэдийн оролцоог нэмэгдүүлжээ. Нийслэлийн Засаг даргын захирамж, удирдлагуудын гадаад томилолтын зардлыг ил тод болгосон байна. Улаанбаатар хотын удирдлагуудын гаргасан шийдвэр 48 цагийн дотор  цахим хуудсанд тавигдаагүй бол хүчингүйд тооцдог болжээ.Нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчдыг сонирхлын зөрчлөөс сэргийлэх журам баталж нийслэл хотын эрүүл аюулгүй байдлын индексийг гаргажээ.
Шинэ төрлийн тээврийн хэрэгсэл буюу метро, BRT зэргийг нэвтрүүлж, хүмүүс даарч хөрөхгүйгээр хүрэх газартаа хүрдэг, унаа хүлээхдээ дулаан тохитой буудлуудад тухалдаг байлгахаар төслийн судалгааны тайлан гаргаж зөвлөмж боловсруулжээ. Улаанбаатар метроны өртөөг тэмдэгжүүлэн хамгаалалтад авснаа танилцуулав. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд 101,2 км авто зам шинээр барьж өргөтгөжээ. Иргэд орчноо сайжруулах санаачилга гаргаж бүтээн байгуулалтаа өөрсдөө гардан хийдэг болсон, их тойруу дотор 68 гудамж, зам, талбайг зургаан зэрэглэлээр тохижуулах хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн, Туул, Сэлбэ голын дагуу 122 км хурдны замтай болох гэж буй, Улаанбаатарыг 2020 он гэхэд ухаалаг хот болгох зорилт тавьсан , өнгөрсөн зун нийслэл хот цэцгэн гоёлд умбаж гадаад, дотоодын олны нүд, сэтгэлийг баясгасан, төв талбайгаа угаадаг болсон гээд шинэчлэлт, бүтээн байгуулалтын ажлуудаасаа танилцууллаа.
Харамсалтай нь нийслэлийн төсвийг танаж тайрч байгаа нь бүтээн байгуулалтад бэрхшээл учруулахуйц байгааг нийслэлийн удирдлагууд хэлж байлаа.Тухайлбал, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд 25,4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөжээ. Үүнийгээ долоон жилд хуваан төлөвлөж байгаа юм. Гэтэл 2013 оны улсын төсөвт суулгасан хөрөнгө оруулалтыг УИХ-ын гишүүд төсвийн тодотгголоор хасах гэж байгаа нь  хүчээ авч байгаа бүтээн байгуулалтыг зогсоож мэднэ гэж байлаа.
Уулзалтыг хаажМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж товч үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Улаанбаатарт хийгдэж байгаа сайн зүйлс нь бусад аймаг, сумдад сайн үр нөлөө, сайн жишиг үзүүлдгийг ажигласан. Аймаг, сумын Засаг дарга нар аймаг, сумынхаа хэмжээнд нийслэлтэй ижилхэн зүйл яриад эхэлдэг. Иймээс та бүхэн ажлын эрчээ алдаж болохгүй. Нэг жилийн ажлын дүнгээ танилцуулж байна гэж ойлгож байна. Цаашдаа улам эрчтэй сайн ажиллах ёстой. Асуудлын шийдлийг иргэдтэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй.
Юмыг зөв шийдье, төр сайн ажиллая гэвэл улам нээлттэй, иргэдийг улам илүү оролцоотой болгох хэрэгтэй. Тэгвэл хүмүүс илүү итгэлтэй , бухимдалгүй болно. Асуудлыг ойлгоно.  Төрийг харддагаа болино. Төрийн нэр хүнд, үйлчилгээ улам сайжирна. Нэг зүйл хүсэхэд ажилдаа хэмжиж болохуйц, хүрч болохуйц зорилт тавимаар байна. Үүнийг тавьдаг арга нь Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын дүн юм. Улаанбаатар хот өрсөлдөх чадварынхаа дүнгээр ийм төвшинд явж байна. Авлига, хүнд суртлаараа ийм байна. Үүнийг ингэж буулгана. Хүний амьдрах түвшин, бизнес эрхлэх орчин энэ жил ийм байхад ирэх жил ингэж сайжруулна гэх жишээтэй. Ингэж зэрэгцүүлж харах юмыг бий болгох хэрэгтэй. Өмнө хийж байгаагүй шинэ ажлыг ойролцоо бүс нутгийн бусад хотуудтай зэрэгцүүлж хийж болно.
Цаашдаа Монголын төрийг лиценз, зөвшөөрлөөс салгах хэрэгтэй. Зарим ажлыг гэрээгээр шилжүүлж болно. Төр шаардлагагүй ажил, лиценз зөвшөөрөл, ашиг сонирхол, авлига, хахууль хөөцөлдсөн буруу ажил хийж байвал үүнийг мэргэжлийн холбоод, иргэнийнийгэм, иргэд рүү шилжүүлж болно. Бизнес болгож болно. Тэгвэл төрийн хэмжээ багасна. Барилгын зургийн зөвшөөрлийг энд нэг хэлтэс юм уу, Барилгын яам олгодгийг болиулаад барилгын зурагт дүн шинжилгээ хийдэг, хариуцлагаа хүлээсэн мэргэжлийн хувийн компани чөлөө зөвшөөрөл өгдөг байя. Буруу зөрүү өгч үү, үгүй юү гэдгийг төр хянадаг байх ёстой. Хууль зөрчсөн байвал төр шийддэг байя. Гэтэл зөвшөөрөл өгдөг бизнесийг нь төр авчихаад байна. Үүнээс болж Монголын төр маш их томорч байгаа.
Хөрөнгө оруулалт, цэцэрлэг, сургууль, иргэдийн нийгмийн асуудлыг шийддэг төсөв нэмэгддэг, төрийн захиргааны шинжтэй бусад төсвийг хэдэн жилээр царцаах хэрэгтэй. Төр аж ахуй эрхэлдэг байдлыг алга болгоё. Үүнийг хуулиар зохицуулахгүй бол болохгүй. Ашигт малтмалын лицензэд хориг тавьдаг шиг л шинээр төрийн аж ахуйн нэгж байгуулах дээр Монголын төр хоригоо тавиад багасгах ёстой. Ингэж явбал манай төрийн байдал байрандаа очино. Энэ ажлыг хийхэд Улаанбаатар хот, Улаанбаатар хотын удирдлага манлайлж, энэ санаачлагыг дэмжиж ажиллах нь зүйтэй. Бусад аймаг, хотын удирдлага ингэж ажиллавал их сайн байна. Хүрсэн амжилтаа улам баталгаажуулж цаашдаа улам сайн ажиллаарай. Ингэж итгэж байгаа шүү. Их баярлалаа” гэлээ.





No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл