Tuesday, October 1, 2013

Олон улсын болон Монголын ахмадын өдрийн мэнд хүргэе.

Олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлийн ардчилсан Ахмадын холбоо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Нийслэлийн ардчилсан Ахмадын холбооны дарга Д.Хархүү хүндэтгэлийн арга хэмжээг үг хэлж нээв.
Хүндэтгэлийн ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн 9 дүүргийн ахмадын төлөөлөл 1200 гаруй ахмад буурлууд болон бусад албан хүмүүс оролцсон юм. Нийслэлийн Засаг дарга ахмадууддаа хандаж “Юуны өмнө Монголын ахмадын өдрийн баярын мэндийг нийт нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс азай буурлууддаа хүргэж байна. Монгол Улсын хөгжил дэвшил, урагшлах үйл ажиллагааны эхлэлийг бидэнд тавьж өгч, тусгаар тогтносон энэ сайхан улсыг буухиалан өвлүүлсэн ачтай хүмүүс бол та бүхэн юм. Тиймээс ахмад буурлууд та бүхнийг эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцлөөр хангахын тулд нийслэлийн удирдлагын шинэ баг хичээнгүйлэн ажиллаж байгааг энэ өдөр дуулгахад таатай байна. Ахмадуудын хамгийн тулгамдаж буй асуудлын нэг нь орон сууцны асуудал. Бид энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмадуудаа оруулах эхний ээлжийн 300 айлын орон сууцыг энэ онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн нийслэлийн Ахмадын хорооноос “Ахмадын орон сууцны цогцолбор” байгуулах тухай санал дэвшүүлсэн. Үүний дагуу зөвхөн орон сууц гэлтгүй эмнэлэг, чийрэгжүүлэх танхим зэрэг цогцоор нь шийдсэн цогцолборыг 3-4 газар байгуулахаар Улаанбаатар хотын 2020, 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт тусгаад байна. Та бүхнийгээ Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй амьдрах эрхээ эдэлж, үр хүүхэд, ач зээдээ сэтгэл зовнихгүйгээр амьдрах таатай хотыг ойрын 6 жилд бид бий болгох болно. Та бүхний итгэл найдварыг алдахгүй ажиллана. Азай буурлууддаа аз жаргал, сайн сайхныг чин сэтгээлээсээ хүсье ” гэж хэллээ. Хүндэтгэлийн арга хэмжээ баярын тоглолтоор үргэлжилсэн юм.















































No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл