Thursday, January 31, 2013

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх эхний ээлжийн байршил

2013-01-31-ний өдөр 09 цагаас Хангарьд ордонд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 7-р чуулган эхэллээ. Чуулганд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 41 төлөөлөгч ирж 91 хувийн ирцтэйгээр цагтаа эхэллээ. НИТХ-ын ээлжит 7-р хуралдаанд нийслэлийн Засаг даргын Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат гэр хорооллын 7 байршилд хийх урьдчилсан төлөвлөгөөг танилцууллаа.
Гэр хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтөд СХД-ийн 10-р хороо Баянхошуунд 2,3 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Энэ хорооны иргэд дахин төлөвлөлтөд орох хүсэлтээ нийслэлийн удирдлагуудад уламжилсан бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төслийг нь урьдчилсан байдлаар гаргасан байна. Тухайн гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ барьж байгуулахад 3,3 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. СБД-ийн 15 хороо, Дамбадаржаагийн 58-р сургуулийн орчимд 13 га газар 190 өрхийг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон байна. Энэ төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээг барихад 8,5 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ. 58-р сургуулийн эргэн тойронд эмнэлэг, үйлчилгээний 10 орчим байгууллага байдаг. Тэдгээр нь тус бүртээ халаалтын зуухтай юм байна. Эдгээрийг нэгдсэн шугам сүлжээтэй болгосноор тэдгээр зуухны утаа үйлдвэрлэлт бүрэн зогсоно гэсэн тооцоо хийжээ. Мөн Чингэлтэй дүүрэг 13,15-р хороо 72 –р сургуулийн орчимд 15 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Төлөвлөлтийн инженерийн байгууламж барихад 2,7 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан бөгөөд иженерийн байгууламжаас гадна энэ орчимд 3,6 км авто зам барихаар төлөвлөлтөд тусгажээ. СХД-ийн 5,6-р хороо Ханын материал орчимд дахин төлөвлөлт хийхээр зураг төслийг боловсруулсан байна. Уг төлөвлөлтөд 130 га газрыг хамрах бөгөөд 12156 хүн оршин сууна гэж тооцсон байна. Мөн энэ хэсэгт хотын захиргааны барилгыг барихаар төлөвлөжээ. БЗД-ийн 8,16-р хороо Батлан хамгаалахын их сургуулийн эргэн тойронд 93,8 га газарт дахин төлөвлөлт хийнэ. Энд инженерийн байгууламж барихад 13,3 тэрбум төгрөг зарцуулна. Мөн сургууль, цэцэрлэг барихад 4,5 тэрбум төгрөг зарцуулах нь. Чингэлтэй дүүрэг 7-р хороо МҮОНРТ-ийн орчимд 9,2 га газрыг дахин төлөвлөнө. Энэ хэсэгт инженерийн байгууламж барихад 1,6 тэрбум төгрөг зарцуулахаар тооцжээ. Үүнээс гадна 2,2 км автозам барина. БЗД-ийн 12-р хороо Ботаникын орчимд 15,2 га газарт дахин төлөвлөлт хийхээр боллоо. Гурван тэрбум төгрөгөөр инженерийн байгууламж барьж байгуулахаас гадна 3,7 км автозам барихаар төлөвлөсөн гэсэн мэдээллийг төлөөлөгчдийг танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 01 сарын 23-ны өдрийн 03 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу Засаг даргын орлогч нараар ахлуулсан ажлын хэсэг дээрхи төлөвлөлт хийгдсэн байршил тус бүрт 2013 оны 01 сарын 26,27-ны өдрүүдэд иргэдтэй уулзан, иргэд оршин суугчдын санал авсан.
Тооцоогоор эхний ээлжинд нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлтийг хийхэд нийт 179,8 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр шийдвэрлэх хэрэгтэй байна. Тухайлбал:
Инженерийн гол шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга байгууламжийг барихад 84,9 тэрбум төгрөг
- Авто зам барихад 18.7 тэрбум төгрөг Сургууль, цэцэрлэг барихад 76.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Хүрэх үр дүн:
  1. Гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж, орон сууцжуулах төслөөр 5 хороололд 37900 айлын орон сууц баригдсанаар хотын агаарын бохридлын цөм хэсэгт байрлах нийт 7355 нэгж талбар буюу хашааны газар чөлөөлөгдөж, одоо байгаа гэр хорооллын 30 хувийн утаа үйлдвэрлэгч яндан үгүй болно.
  2. Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, нөхцөл сайжруулах 7 төслийн хүрээнд 2920 нэгж талбар бүхий хашааны газарт дахин төлөвлөлт хийж 4744 айлын амины тохилог орон сууцны хороолол бий болно. Гэр хорооллын ердийн галлагаатай 4700 зуух үгүй болно.
  3. Дээрх 12 төслийг хэрэгжүүлсэнээр 42.6 мянган айл инженерийн шугам сүлжээ бүхий тохилог сууцанд орж, агаарын бохирдол 30 хувиар буурч 2000 оны агаарын бохирдлын үзүүлэлтийн хэмжээнд хүрэх боломжтой. Мөн хотын хөрс, усны бохирдол болон тоосжилтын асуудал давхар шийдэгдэж хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталсан үзүүлэнгийн хураангуйг дэлгэц дүүрнээр харахыг хүсвэл энд дарна уу. Үзүүлэнгийн эх хувилбарыг авахыг хүсвэл энд дарна уу.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл